ЦАГААН ОРДОН
Хэвлэлийн нарийн бичгийн даргын алба
ШУУРХАЙ НИЙТЛЭХЭД ЗОРИУЛАВ
2010 оны 2 дугаар сарын 18
Ерөнхийлөгчийн Дээрхийн гэгээн XIV Далай ламтай хийсэн уулзалтын талаар Хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдэл
"Ерөнхийлөгч өнөө өглөө Цагаан ордонд Дээрхийн гэгээн XIV Далай ламтай уулзлаа. Ерөнхийлөгч Төвөдийн шашин, соёл, хэлний өвөрмөц онцлогийг хадгалах, БНХАУ дахь Төвөдүүдийн хүний эрхийг хамгаалах асуудлыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Далай ламын "Дундад Замын Бодлого", хүчирхийллээс зайлсхийх зарчимд тууштай зогсох байр суурь, Хятадын засгийн газартай яриа хэлцэл хийх эрмэлзлийг сайшаалаа. Ерөнхийлөгч хоёр талыг санал зөрөлдөөнөө шийдвэрлэхийн тулд шууд яриа хэлэлцээр хийхийг дэмжиж ирснээ онцлоод, саяхан яриа хэлцэл эргэн сэргэж байгааг сонссондоо таатай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч болон Далай лам нар АНУ, Хятадын хооронд эерэг, харилцан хүндлэл бүхий харилцаа чухал гэдэг дээр санал нэгдлээ."