Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Цагаан сарын уламжлалт баяраар ‘Бурхан Багшийн Төрөл Цадиг’ айлдав 2015 он 3 дугаар сар 5

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015 оны 3 дугаар сарын 5 – Төвөдийн цагаан сарын шинийн 15-ны өдрийн тэргэл сартай өдрийн өглөө Тэгчэн Чойлин хийдэд хоёр сар үргэлжлэх сожон хурах зан үйл гүйцэтгэхээр цугласан лам хуврагуудтай Дээрхийн Гэгээнтэн нэгдлээ. 8 цагийн үед түүнийг ёслолын алтан шар шүхрийн дор, хийдийн гол хаалганы өмнө залав. Видео дэлгэцийн тусламжтайгаар арга хэмжээний үйл явцад оролцох боломжтой тул лам хуврагууд хийдийн дээд давхартаа үлдэн, харин хийдийн хашаанд хар хүмүүс, төвөдүүд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид гийчид дүүрсэн байлаа.

Цагаан сарын уламжлалт баяраар ‘Бурхан Багшийн Төрөл Цадиг’ айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаан сарын их хурлын сүүлийн
өдөр Цуглагханд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2015.3.5. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОБурхан Багш, Майдар, Нагаржуна, Адиша гэгээн болон бусад багш нарт аврал одуулсны дараа,

“Жил бүрийн энэ цагт хурдаг Цагаан сарын их хурлыг 1409 онд Богд Зонхов анх эхлүүлсэн билээ. Зарим үед бид энэ зан үйлийг тэмдэглэх боломжгүй байсан ч, 1959 онд Лхаст ийм хурал болсны дараа бид Энэтхэг рүү дүрвэж ирсэн. Гэхдээ бид энд хурал номоо сэргээх боломжтой болсон. Энэ арга хэмжээ нь Энэтхэгт хэрэгжүүлж байсан Бурхан Багшийн их үйл хэргийг бидэнд сануулдаг. Өнөөдөр ялангуяа бид түүний Шравастид гайхамшгийг үзүүлэх замаар бусад онолыг баримтлагч 6 хүнийг ялан дийлж байсныг дурсан санаж байна. Түүнээс гадна түүний цадг түүхийг уншин, Бурхан болохоос өмнөх, бодьсатва байх үеийн түүний амьдралын үйл хэргийг эргэн дурсах уламжлал байдаг.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.

Цадиг түүх, Дармападагийн төвөд хувилбар Уданаварга нь Бромдон гэгээний үндэслэсэн гаадамба урсгалын зургаан гол бүтээлд багтдагийг Дээрхийн Гэгээнтэн дурсав. Тэдгээрийн дотор мөн Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй' ба ‘Суртгаалаас Хураахуй', Асанга гэгээний ‘Бодьсадвын Үндэс', Майдар гэгээний ‘Судрын Чимэг' бүтээлүүд орно. Жатака /цадиг/ туульд өгүүлсэн бодьсадва нарын үйл хэргээс урам зориг авдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Цагаан сарын уламжлалт баяраар ‘Бурхан Багшийн Төрөл Цадиг’ айлдав


Цагаан сарын их хурлын сүүлчийн өдөр Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын айлдварыг сонсохоор мянга мянган хүн цугларлаа.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.3.5.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Буддын сургааль ёсоор буддист болохын тулд хамаг амьтанд туслахын тулд гэгээрлийг олох зэрэг зөв сэдлийг хэвшүүлэх нь чухал. Ийм сэдэлтэйгээр уншсан бидний уншлага, тарни, хийсэн бусад бүх үйлдэл маань буддист зан үйл болно. 21 дүгээр зуунд бид боловсролд маш их ач холбогдол өгч байна. Буддист хүний хувьд бид сониуч зантай, аливаад эргэлзэнгүй хандах хэрэгтэй. Бид оюун ухаанаа дайчилж, учир шалтгааны дүн шинжилгээ хийж байх шаардлагатай. Энэ үндэслэлээр бидний итгэл үнэмшил учир шалтгаан дээр суурилж, бидэнд ертөнцийн хүлээснээс хагацах, хамаг амьтны тусын тулд гэгээрэх хүсэл буй болох болно.”

Бурхан Багш айлдсан учраас гэсэн шалтгаанаар түүний үгийг шууд хүлээн авахгүй байхыг тэрээр сургасныг Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Алтны дархан алтыг шинжлэн нягтлах лугаа түүний сургаальд дүн шинжилгээ хийх ёстой. Бусад томоохон шашнууд агуу нээлтүүдийг хийсэн боловч Бурхан Багшийн заасан шиг аль нь ч өөрийн сургаалийг нягталж, шалгах талаар шавь нараа өөгүүлж байгаагүйг тэр онцлон тэмдэглэв.

Мөн Төвөдийн буддизм бүхлээрээ Наланда уламжлалын нэг хэсэг учраас уулан дахь ундарга нь гол мөрний эх болдогийн адил Наланда бол Төвөдийн буддизмын эх сурвалж гэдгийг тэмдэглэлээ. Төвөийн буддизмын бүх уламжлал, бөөгийн Бон уламжлал ч Наландагаас эхтэй хэмээн тэр хэлэв. Төвөд хүмүүс Наландагийн уламжлалыг нэр төдий дагаж байгаа бус, харин Наландагийн их бандида нарын бүтээлүүдийг нягт нямбай судалж, харьцуулан судалдаг талаар өгүүлэв. Төвөдийн их сэтгэгч нар хожим нь шашны ном судар зохиох болсон учраас төвөдүүд Наландагийн их бандида нарын дэвшүүлсэн гүн гүнзгий гүн ухааны янз бүрийн үзэл бодлын учрыг сайн ойлгох болсон байна.

Цагаан сарын уламжлалт баяраар ‘Бурхан Багшийн Төрөл Цадиг’ айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цагаан сарын их хурлын сүүлчийн
өдөр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала,
2015.3.5. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Тухайн номлолыг үр өгөөжтэй эсэхийг бид нягталж судлах ёстой бөгөөд ач тустай хэмээн үзвэл хэвшүүлэх хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. “Дээдийн ном нь биднийг зовлонгоос хамгаалдаг, зовлонгоос ангид байлгадаг тэр зүйл мөн. Өөрийн дотооддоо өөрчлөлт хийх зөв арга замыг агуулдаг”

Хүний төрлийг олсныхоо хувьд бид оюун ухаантай төрдөг бөгөөд оюун ухаан бидэнд бодох боломжийг олгодог гэдгийг тэр тайлбарлалаа. Амьтад таван мэдрэхүйгээсээ ихээхэн хамаатай амьдардаг ч, бодож сэтгэдэггүй бол хүмүүн бид уураг тархиа бүрэн ашиглаж чаддаггүй болохыг сэтгэл зүйн эрдэмтэд өнөөдөр батлан хэлдэг. Нөгөө талаас уураг тархи маань бидний эсрэг үйлчилж чадна. Эд материалын түвшинд байлгаж болох бүхнийг эдэлж байгаа хэрнээ аз жаргалгүй байгаа олон тохиолдлоос Дээрхийн Гэгээнтэн эш татан ярилаа. Сэтгэлийн амар амгаланг бусниулж байдаг урьдчилсан таамаг болон төсөөлөлдөө баригдсан хүмүүстэй харьцуулахад амьтад мэдээжийн аюулд тулгарснаасаа бусад үед ерөнхийдөө амар тайван байдаг байна. Аз жаргалыг бүтээн босгохын тулд өөрсөддөө байгаа асар их боломжийг ашиглахыг Дээрхийн Гэгээнтэн санал болголоо.

Нийгмийн амьтад болохын хувьд бидэнд төрсөн даруйдаа эсэн мэнд үлдэхэд маань хайр энэрэл хэрэгтэй байдаг. Бид өөр хоорондоо уялдаа хамааралтай, бид бүх д амьдралынхаа турш бусдад түшиглэдэг. Бид бусдад хайр энэрэл үзүүлж, тусалснаараа өөрсөддөө тусална. Шударга бөгөөд сайхан сэтгэлтэй байх нь итгэлийг бий болгож, итгэл нь нөхөрлөлийг үүсгэнэ.

“Шашны бүх уламжлал хайр, нигүүлсэл, хүлээцтэй байдал, хувийн сахилга батыг номлодог. Бусдад туслан, сэтгэл хангалуун амьдардаг христ, лал, иуд, хинду шашны олон найз нөхөд надад бий. Дээрх үнэт зүйлс нь бүх шашны хувьд нийтлэг зүйл боловч, тэдгээрийн гүн ухааны үзэл бодол өөр өөр юм. Бүтээгч бурхан хүмүүсийг бүтээсэн, бурхан хязгааргүй хайраар бялхдаг, өөрсдийн биеэр бусдад хайрыг үзүүлэхийн тулд түүний оч, урам зориг бидэнд байдаг гэсэн үзэл надад таалагддаг. Нөгөө талаас, бидэнд тохиолдож байгаа бүхэн бидний хийсэн үйлдлээс үүдэлтэй хэмээн сургасан Бурхан Багшийн сургаалийг би бишрэн шүтдэг. Хэрвээ бид бусдад тусалбал бид аз жаргалыг бүтээнэ. Хэрвээ бусдад хор хөнөөл хийвэл үр дагавар нь зовлон байх болно.”

Цагаан сарын уламжлалт баяраар ‘Бурхан Багшийн Төрөл Цадиг’ айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа
төвөд лам. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.3.5.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДээрхийн Гэгээнтэн дараа нь Хутагтын Дөрвөн Үнэний 16 мөн чанар хийгээд шүтэн барилдахуйн 12 холбоосын талаар тайлбарлалаа. Буддын шашны гүн ухааныг шүтэн барилдалга, буддист хүний үйлдлийг бусдад хор хөнөөл үл үзүүлэн, хүч үл хэрэглэх явдал хэмээн нэгтгэн дүгнэж болно хэмээн тэр хэлэв. Үүнийг ойлгохын тулд судлах хэрэгтэй.

Цагаан сарын их хурлын хугацаанд уншиж байгаа Жатака тууль дахь 30 дахь үлгэрийг өчигдөр уншсан билээ. Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн агуу их зоригоор ад чөтгөрийг ялан дийлж байгаа хан хүүгийн тухай өгүүлдэг 31 дэх үлгэрээс уншсан байна. Хаан төрийг захирахад шаардагддаг бусдад нигүүлсэнгүй хандах, ил тод, даруу төлөв зантай хүүгээ харсан хаан эцэг нь түүнд хаан төрийг хүлээлгэн өгч буйгаар үлгэр дуусдаг.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн хурсан олныг хөтлөн,

Бурхан, ном, хувраг гуравт
Бодийн хутаг хүртэл би бээр аврал одуулмуй
Өөрийн үйлдсэн өглөг тэргүүтний чуулганаар
Хамаг амьтны тусын тулд би бурхан болох болтугай

хэмээх номд үндэслэн бодийн сэтгэл үүсгэх ёслолыг үйлдлээ.

Цагаан сарын уламжлалт баяраар ‘Бурхан Багшийн Төрөл Цадиг’ айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдсаныхаа дараа өргөө
рүүгээ буцах замдаа сүсэгтэн олонтой мэндчилж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.3.5.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Амьд мэнд явахын тулд бид хоол, унд хэрэглэдгийн адил Бурханы хутгийг олохын тулд бодийн сэтгэлийг үүсгэх шаардлагатай. Хэрвээ энэ тарнийг тогтмол унших аваас та бүхний зан үйл үр өгөөжтэй болох болно.

Төвөдөөс ирсэн, Төвөддөө байгаа хүмүүс хийгээд Хятадын буддистууд Шагжимуни Будда, Жанрайсиг, Дарь Эх, Гүрү ринбучигийн тарни, түүний магтаал, 21 Дарь эхийн магтаал болон шүтэн барилдахуй, богд Зонховын зохиосон Бурхан Багшийн магтаалыг уншиж байх нь тустай гэдгийг санаж яваарай” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Хурлын арга хэмжээ үргэлжилж, Дээрхийн Гэгээнтэн өргөө рүүгээ буцав.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт