Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ 2015 он 3 дугаар сар 27

Түгээх

Энэтэхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015 оны 3 дугаар сарын 27- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгт зохион байгуулагдаж байгаа 20 дахь удаагийн Шотон дуурийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Төвөдийн уламжлалт дуурийн баяр Төвөдөд хамгийн сүүлд 1958 онд болсон бөгөөд Дээрхийн Гэгээнтний санаачилгаар энэ уламжлалыг 1993 онд дахин сэргээсэн байна. Түүнийг өргөөнөөсөө гаран Төвөдийн Театрын Урлагийн хүрээлэнг (TIPA) чиглэн машинаар явах үед төвөд болон бусад хүмүүс зам дагуу эгнэн зогсч, гартаа цагаан хадаг барин мэндчилэхэд тэдний баясгалантай царайг нар ээн гэрэлтүүлж байв.

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг TIPA-д морилон ирэхэд төвөдийн
уламжлалт зан заншлын дагуу угтан авч байгаа нь. Энэтхэг, Химачал
Прадеш, Дарамсала, 2015.3.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтнийг TIPA-д морилон ирэхэд захирал Ванду Цэрэн Песур болон тоглолтын хувцас бүхий жүжигчид ‘чема чанпу’ барин угтаж авав. Сикён доктор Лувсан Сэнгээ, түүний кабинетын гишүүд, Төвөдийн Ардын Депутатуудын Хурлын дарга, Хууль зүйн ерөнхий комиссар нар мөн угтагсдын дунд байв. Анд нөхөдтэйгээ мэндчилсээр тэрээр хуран бүчсэн олны дундуур өнгөрч, тагтан дээр тусгайлан зассан суудалд байраа эзэлсэн байна.

Төвөдийн үйл хэргийн төлөө амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан нэг минут дуугүй байсны дараа арга хэмжээ эхэллээ. Дараа нь Лхамо дуурийг үндэслэгч, 14 дүгээр зуунд амьдарч байсан Дандон Жалбугийн дүрийг талбайн голд зассан тавцан дээр байрлуулав. Захирал Ванду Цэрэн бүх оролцогчдын нэрийн өмнөөс арга хэмжээнд морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ.

Их наадмын эхний өдөр нийт 9 хамтлаг өөрсдийн томоохон бүтээлийн хураангуйг тус тусдаа үзүүлэх ёстой ажээ. Их наадмыг нээж Балбын Шаркумбу хамтлаг үзүүлбэрээ толилууллаа.

Их наадмын дундуур Дээрхийн Гэгээнтэн Би-Би-Си телевизэд ярилцлага өгсөн байна.

“Төвөдүүд бидний өөрийн соёл иргэншилд Энэтхэгийн соёл ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд үүнийг санскрит болон пали хэлнээс орчуулсан 300 орчим ном судар гэрчилнэ. Өнөөдөр төвөдүүд бидэнд л Наланда уламжлалын дамжлага бүрэн бүтнээрээ хадгалагдаж байна. Тэрхүү соёлыг хадгалан үлдээх нь төвөдүүд төдийгүй, хятад ахан дүүс болон дэлхийн бусад улсуудын эрх ашигт нийцнэ.”

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ


Театрын Урлагийн Төвөдийн Хүрээлэнгийн дүр зураг. Энэтхэг,
Химачал Прадеш, Дарамсала, 2015.3.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Шашин шүтэх эсэх нь хувь хүний асуудал боловч, Төвөдийн ахуй амьдрал буддын соёлыг нэвт шингээсэн байдаг. Энэ бол энх тайван хийгээд хүч үл хэрэглэхийн соёл бөгөөд өнөөдөр амар амгалангийн соёлыг төлөвшүүлэх нь хэн бүхний эрх ашигт нийцнэ. Бусдын төлөө санаа тавих нь буддын соёлын салшгүй нэг хэсэг мөн. Мөн байгаль, хүрээлэн байгаа орчин, хүмүүн биднээс илүүтэйгээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа амьтад, шувууд, шавьж хорхойд санаа тавих соёл ч үүнд багтана. Бид цагаачилсан цаг мөчөөсөө эхлэн уламжлалт үнэт зүйлсээ орчин үеийн хөгжилтэй хослуулах замаар соёл, зан заншлаа хамгаалахаар хичээн зүтгэж байна. Энэхүү наадам нь дээрх чиглэлээр бидний гаргаж байгаа хүчин зүтгэлийн нэг хэлбэр билээ.”

“Миний тухайд гэвэл би бага балчир байхдаа, ээжтэйгээ хамт байх, хичээлдээ 5 өдөр явахгүй байх боломжийг өгдөг Шотон наадамд онцгойлон дуртай байсан. Өнөөдөр залуу үеийнхэн маань энэхүү урлагийг сонирхож байгааг хараад баяртай байна.”

Энэтхэгийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа,

“Төвөдийн буддист соёлын чухал хэсэг нь шүтэн барилдахуйн тухай Наландагийн үзэл санаа юм. Энэ бол Бурхан Багшийн сургасан, Нагаржунагийн дэлгэрүүлэн тайлбарласан сургааль. Өнөөдрийн урьд урьдаас илүү харилцан хамааралтай болсон дэлхий ертөнцөд энэ үзэл санаа чухал ач холбогдолтой. Энэ үзэл санааны дагуу хүн төрөлхтний нэгэн гэр бүлийн гишүүний хувьд бид нэгдмэл байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа олон асуудал бидний хувиа хичээх үзэл хийгээд түүнээс улбаалан гарах сэтгэлийн сөрөг хандлагатай холбоотойгоор үүсдэг. Хэрвээ бид нийт хүн төрөлхтний харилцан хамаарлыг олж харж чадвал зарим нэгнийгээ дайсан гэж харах үндэс байхгүй болно. Үүний зэрэгцээ харилцан хамаарлын тухай ойлголтыг олон эрдэмтэн сонирхдог болоод байна”

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ


Бурхан Багшийн тухай дуурийн тоглолтын хэсэг. Энэтхэг, Химачал
Прадеш, Дарамсала, 2015.3.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Бидний мэдлэг Энэтхэгээс уламжлагдан ирсэн учраас тэд бидний гүрү багш, бид шавь нь гэдгийг би байнга хэлдэг. Түүний зэрэгцээ бид өвлөн авсан мэдлэг, соёлоо амьд хадгалсаар ирсэн тул итгэл даах найдвартай шавь гэдгээ бид батлан харуулсан.”

“Дуурийн зарим үзүүлбэр нь Бурхан Багшийн Бурхан болохоос өмнөх бодьсатва төрлийн үеийн үйл хэргийн тухай өгүүлдэг Бурхан Багшийн төрөл цадигаас сэдэвлэсэн байдаг. Өгөөмөр сайхан сэтгэлийн тухай үлгэр дууриалыг харахад нүдний нулимс цийлэгнэдэг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн ярилаа.

Төвөдийн янз бүрийн суурингуудад дуурийн хамтлагуудыг үүсгэн байгуулж бэлтгэсэн багш нартай уулзахдаа, дуурийн урлагийн энэ уламжлал нь өөр хаана ч байхгүй урлаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ урлагийг хөгжүүлэх амаргүй хөдөлмөрийг тэрээр үнэлж, тэдэнд баяр хүргэлээ. Төвөдөд тоглогдож байсан дууриас гадна Өрнөдийн орнуудын тоглолттой төстэй шинэлэг бүтээл туурвихыг Дээрхийн Гэгээнтэн санал болгосон байна. Энэтхэгийн өнцөг булан бүрт, цаашлаад гадаадын орнуудад тоглолт хийснээр Төвөд орон хийгээд төвөд хүмүүсийн тухай таниулах болно хэмээн тэр хэллээ.

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Массуриас ирсэн хамтлагийн
гишүүдэд хадаг барьж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДарамсалагийн энэхүү наадамд оролцохоор ирсэн дуурийн жүжигчидтэй үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн хамт зургаа тауулан, тэдэнтэй яриа хөөрөө өрнүүлсэн байна. Түүнийг наадмыг орхин гарах үед Массури мужаас ирсэн хамтлаг Кен Лоб Чосум дуурийн хэсгээс тоглоход, Дээрхийн Гэгээнтэн боломжийг ашиглан Хамба (Шантаракшита), багш (Бадмасамбава), номын хаан (Тисрон Дэцэн) гэсэн гурван гол дүрийн жүжигчдэд цагаан хадаг барилаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт