Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин- Өнөө өглөө Химачал Прадеш мужийн Ерөнхий сайд агсан Шри Вирбхадра Синг таалал төгссөн мэдээг хүлээж аваад Дээрхийн гэгээнтэн Далай лам түүний гэргий Смат Пратибха Сингхд эмгэнэлийн захидал илгээв.
Дээрхийн гэгээнтэн захидалдаа: “Вирбхадра Сингх урт удаан бөгөөд утга учиртай амьдарч, бусдын төлөө өөрийгөө зориулсан нэгэн байлаа. Ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг чин үнэн, энэрэл нигүүлслийн сэтгэлээр сонсдог байсныг нь би бишрэн хүндэлдэг. Анх танилцсанаасаа хойш надтай олон жил дотно сайхан нөхөрлөсөнд нь би гүнээ талархаж явдаг билээ.
Түүхэндээ, Ража Сахибын харьяалагддаг асан Бушахрийн вант улсын ард иргэд болон тэдэнтэй хил залгаа Төвөдийн баруун нутгийн зон олон харилцан ойр, гүн гүнзгий харилцаа холбоотой байсан.
Химачал Прадеш мужийн Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажилласан Шри Вирбхадра Сингхийг бид маш ихээр санан дурсах болно.
Дээрхийн гэгээнтэн залбирлаар захидлаа төгсгөжээ.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа