Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам С.П.Радхакришнанд Энэтхэгийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, захидал илгээжээ.
Дээрхийн гэгээн захидалдаа,
“1959 онд Төвөдөөс дүрвэн гарах шаардлагатай болсон цагаас эхлэн Энэтхэг улс надад болоод төвөд дүрвэгсдэд халуун дотно, найрсаг зочломтгой зангаар хандаж ирсэн билээ. Үүнд бид машил талархаж явдаг. Энэтхэгийн Засгийн Газар хамгийн удаан хугацаагаар саатаж буй зочны хувиар би энэ улсаар аялж байх үед нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй уулзах завшаан тохиож байлаа.
Энэтхэг улс олон мянган жилийн турш каруна (энэрэл, нигүүлсэл) хийгээд ахимса (хүч үл хэрэглэх) зарчмуудыг баримталж ирсэн. Өнөөдөр энэ зарчмуудын ойлголт маш хол, машид өргөн тархаад байна. Эдгээр зарчим нь хувь хүмүүсийн дотоодод болоод дэлхий дахинд энх тайвныг дэмжин тэтгэх чадвартай билээ. Энэтхэг бол олон янзын нийгмийн бүлгүүд зэрэгцэн оршдог, шашин хоорондын эв нэгдлийн орон юм.
Өөрийгөө би “Энэтхэгийн хүү” гэж тодорхойлдог. Учир нь сэтгэлгээний минь хэв маяг тэр чигээрээ эртний Энэтхэгийн гүн ухааны нэгэн хэсэг болох буддын шашны сургалтаар төлөвшсөн юм. Төвөдийн буддын шашны соёл Наландагийн их сургуулийн эрдэмтэн мэргэдийн боловсруулсан учир шалтгаан, судалгаа шинжилгээний уламжлалд бат суурилсныг бид бүхэн сайн мэдэх билээ" хэмээн бичжээ.
Захидлынхаа төгсгөлд тэрбээр дэд ерөнхийлөгчид энэ агуу их улсын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх ажилд нь амжилт хүсжээ.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл