Энэтхэг, Бихар муж, Бодгаяа – Дээрхийн гэгээнтэн Далай лам Ерөнхий сайд Нарендра Модийн эрхэм хайрт ээж нь таалал болсонд гүнээ харамсан эмгэнэж буйгаа илэрхийлэн захидал илгээв.
“Танд гүн эмгэнэл илэрхийлье” гээд цааш нь “Би одоо Бодгаяад таны ээжийн төлөө залбирал ерөөл уншина” гэлээ.
“Таны ээж өлзий билэг дүүрэн 99 насыг наслан, энэхүү гайхамшигтай орны Ерөнхий сайдаар хүүгээ ажиллахыг хараад бахархал дүүрэн амьдарсан нь дамжиггүй.”
Дээрхийн гэгээнтэн залбирал, ерөөлөөр захидлаа өндөрлөжээ.