Энэтхэг, Шинэ Дели. 6 дугаар сарын 12 - "Аполло" эмнэлгийн ахлах зөвлөх, доктор Ражеш Малхотра, “Энэ сарын 8-ны Даваа гарагт Дээрхийн гэгээн Далай ламын зүүн өвдөгний мэс засал амжилттай боллоо.
Эмчилгээний хугацаанд Дээрхийн гэгээн Далай ламын хувийн эмч нар, ажлын алба "Аполло" эмнэлгийн удирдлага, эмнэлгийн ажилтнуудтай нягт хамтран ажиллав. Дээрхийн гэгээний биеийн байдал тогтвортой байгаа. Удахгүй тэнхэрнэ гэж найдаж байна. Тэрбээр 6 дугаар сарын 12-ны Баасан гаргийн өглөө эмнэлгээс гарсан болно.
Дээрхийн гэгээн Далай ламд үйлчилж, эмчлэх завшаан олдсон нь манай эмнэлэг, эмч нарын багийн хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидэнд итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Дээрхийн гэгээний эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулах завшаан олдсонд туйлын баяртай байна” гэв.
Шинэ Дели хотын “Аполло” эмнэлгийн ахлах зөвлөх, доктор Ражеш Малхотра










