Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Үндэсний мөргөлийн өглөөний цай" уулзалтад хүндэт зочноор оролцлоо 2015 он 2 дугаар сар 5

Түгээх

АНУ, DC, Вашингтон, 2015 оны 2 дугаар сарын 5 – Жил бүрийн 2 дугаар сарын эхний Пүрэв гаригт Вашингтон хотноо зохион байгуулагддаг “Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга” хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүндэт зочноор уригдан оролцлоо. Түүний оролцоо танхимд байгаа хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээхэн татаж байгаа нь анзаарагдаж байв. Хурлыг даргалж байгаа сенатор Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахад, ерөнхийлөгч Обама хоёр гараа хавсран залбирч, түүний зүг толгой дохин мэндчиллээ. Дараа нь тэрээр үг хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо


Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээний үеэр АНУ-ын
ерөнхийлөгч Обама хэлсэн үгийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам
сонсч байгаа нь. АНУ, Вашингтон, 2015 оны 2 дугаар сарын 5.
Гэрэл зургийг /AFP“Нигүүлсэхүй сэтгэлийг төлөвшүүлэх талаар бидэнд тод томруун үлгэр дууриал болсон, нийт хүн төрөлхтний эрх чөлөө хийгээд нэр төрийг хамгаалахад бидэнд урам зориг өгсөн, бидний сайн нөхөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай онцгойлон мэндчилж байна. Би түүнийг Цагаан Ордонд урихдаа баяртай байдаг. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Даррел Уолтрип хоёрыг нэг дор, нэг өрөөнд харах завшаан тийм ч олон тохиохгүй буй заа” хэмээв.

Энэ үгэнд танхим хөгжиж, халуун алга ташилт илгээлээ. Ерөнхийлөгчийг үг хэлж байх үед Цагаан ордны алдарт зөвлөх Валери Жаррет Дээрхийн Гэгээнтний ширээнд ирж суув. Шашныг хүчирхийллийн шалтаг болгон ашиглаж байгаа хүмүүсийг ерөнхийлөгч буруутгалаа. Тэрээр бүх шашны хүмүүст хандаж өөрийн шашны талаар даруу төлөв байхыг уриалахын хамт "Бурхан гагцхүү бидэндтэй ярихаас бусадтай ярьдаггүй" гэсэн ойлголтыг няцаав.

Арга хэмжээний дараа Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн сенатартай тусгайлан уулзалт хийсэн байна.

Үдийн зоогийн дараа тэрээр Төрийн Департаментын байрны эсрэг талд байрладаг АНУ-ын Энх Тайвны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзлаа. Гуравхан өдрийн өмнө хүрээлэнгийн 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Нэнси Линдборгт хандан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын Энх Тайвны хүрээлэнгийн
төлөөлөлтэй уулзаж байгаа нь. АНУ, Вашингтон, 2015.2.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО“Энх тайвныг цогцлоохын төлөө тэмцэхдээ бид сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх шаардлагатай. Энхийн цагаан тагтааг тэнгэрт нисгэх, эсвэл Эзэн хийгээд Буддад мөргөх нь ч хангалттай бус. Хүмүүст дотоод амар амгаланг хөгжүүлэх боловсролыг олгох хэрэгтэй байна. Энэ бол урт удаан үргэлжлэх үйл явц юм. Яг одоо энэ үйл явцыг эхэлсэн ч, би амьддаа үр дүнг нь үзэж чадахгүй биз. Сири болон Иракийн нөхцөл байдал өнөөдөр туйлын хүнд байгаа учраас бид зөрчилдөөнд байгаа хүмүүсийг эвлэрүүлэх өөр арга замыг хайх хэрэгтэй байна. Үүний тулд бид маш их эр зориг гаргах шаардлагатай” хэмээлээ.

Хатагтай Линдборг ямар нэг бодит санал байгаа эсэхийг Дээрхийн Гэгээнтнээс асуухад, тэрээр, дэлхийн өнцөг буланд Энх Тайвны Хүрээлэнгийн салбарыг нээвэл нэмэртэй байж болох юм хэмээн хариуллаа. Өмнөд Африк дахь салбар африкчуудтай, Иордан дахь салбар Ойрхи Дорнодын ард түмэнтэй илүү нягт хамтран ажиллахад дөхөмтэй байж болох юм хэмээн хэлэв. Дараа нь тэрээр ёжлонгуйгаар,

“Мэдээж эцэст нь Москва болон Бээжинд байгуулах хэрэгтэй. Хятад өөрчлөгдөж байгаа боловч бас нилээд хугацаа орно” хэмээн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн Лалын Нийгэмлэгийн
гишүүдтэй хамт “Үйл хөдлөлөөр үйлчлэхүй” сэдэвт хэлэлцүүлэгт
оролцож байгаа нь. АНУ, Вашингтон, 2015.2.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОДээрхийн Гэгээнтэн дараа нь Шилжилтийн Үеийн Нийгмийн Төлөө Хөгжлийн Байгууллагаас (DOST) зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт нэгдэн орсон бөгөөд байгууллагын товчилсон DOST нэр нь нилээд хэдэн хэлэнд нөхөр гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Уулзалтыг ‘Үйл хөдлөлөөр үйлчлэхүй’ сэдвийн дор Дээрхийн Гэгээнтэн болон Америкийн Лалын нийгэмлэгийн хооронд хэлэлцүүлэг хэлбэрээр өрнүүлэхээр сэдсэн байв. Үг хэлэх хүмүүсийн бүрэлдэхүүнд Их Аятолла Саид Али Ал-Систанигийн ерөнхий төлөөлөгч ба Нью Йоркийн Ал-Коэй сангийн тэргүүн Шейх Ал- Сахлани, АНУ-ын Энх Тайвны хүрээлэнгийн Ойрхи Дорнод ба Африкийн төвийг хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, хатагтай Манал Омар, АНУ-ын Лалын шашны жинхэнэ гишүүн Анвар Хан, Муфлехун буюу хэт туйлшрах, хэт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх эрдэм шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал, хатагтай Хумера Хан нар багтсан байлаа. Хэлэлцүүлгийг DOST-ын дэд ерөнхийлөгч, хатагтай Амбер Жамил нээж, гүйцэтгэх захирал, ноён Жон Пинна даргалан явуулав.

Хэлэлцүүлгийн эхэнд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

“9 дүгээр сарын 11-ний үйл явдал болсноос 1 жилийн дараа би энд Вашингтонд байж таарсан бөгөөд Үндэсний гол сүмд болсон ёслолын арга хэмжээнд уригдсан юм. Лалын шашинтай зарим нэг хүмүүсийн хийсэн аймшигт үйлдлээр бүхэл бүтэн лалын ертөнцийг харлуулж болохгүй гэдгийг тэр үед би тодорхой хэлсэн. Үл бүтэх хэдхэн хүний үйлдлийг нэг сая сүсэгтэнд нялзаах нь алдаа гэдгийг би тухайн үед хэлж байлаа. Би лалын бус буддын шашинтан ч, лалын шашин бол дэлхийн чухал том шашнуудын нэг гэдгийг би тэмдэглэсэн” хэмээв.

“Сайн мусульман хүн бол Аллахын бүх бүтээлд хайр энэрлийг түгээдэг хэмээн лалын шашинтай анд нөхөд маань хэлж байсан. Нөгөө талаас цус урсгаж байгаа нэгэн бол лалын шашинтан байхаа больсон гэсэн үг хэмээн тэр найз маань ярьсан юм. ‘Жихад’ хэмээх үгний тухайд гэвэл, өөрийн сэтгэлийн сөрөг хандлагатай тэмцэх гэсэн утга илэрхийлдэг ажээ. Өөрөөр хэлбэл над шиг хүмүүс өдөр бүр ‘жихад’ хийж байна гэсэн үг!”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Үйл хөдлөлөөр үйлчлэхүй” сэдэвт
хэлэлцүүлгийн үеэр үг хэлж байгаа нь. АНУ, Вашингтон, 2015.2.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОЛалын шашны тухай буй болсон ташаа ойлголтыг залруулахын чухлыг тэр онцлон тэмдэглэв. 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын маргааш өөрийн анд нөхрөө хэмээн үздэг ерөнхийлөгч Бушт захидал илгээж эмгэнэл идэрхийлэхийн хамт тэрхүү гамшигт явдлын хариуг хүчирхийллийн бус аргаар барина гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Иракт ардчиллыг буй болгох сэдэл нь зөв боловч хүч хэрэглэн ардчилал тогтоох гэсэн хандлага нь буруу байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Эцсийн үр дагаварт нь илүү олон хүн зовлон шаналал амссан. Лалын шашин хийгээд мусульман хүмүүсийн тухай хүмүүсийн ойлголтод асуудал байгаа учраас үүнийг өөрчлөх ёстой хэмээн тэр хэллээ.

“Өнөөдөр шейхийн өмссөн шиг турбан малгайтай бүхнийг аюултай хэмээн хүмүүс харж байгаа нь буруу” хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ.

Шейх Ал-Сахлани үүнтэй санал нэгдээд, лалын шашин бол нигүүлслийн шашин бөгөөд нигүүлсэл гэдэг нь бусдад туслах уриалга гэсэн утгатай болохыг тэмдэглэв. Тэрээр,

“Би Иракаас ирсэн бөгөөд Ирак одоо аймшигт хүчирхийллийн газар болоод байна. Лалын хуулийг зөрчиж, шашны нэрээр халхавч хийж байгаа хүмүүс бол үнэн хэрэгтээ Исламын хамгийн том дайсан билээ” хэмээн тэмдэглэн хэллээ.

Дээрх ярианаас улбаалан хувьсгалын дараа буюу Аятолла Хомейни буцаж ирсний дараа Иранд очсон өөрийн анд, энэтхэг сэтгүүлчийн яриаг Дээрхийн Гэгээнтэн дурсан санасан байна. Гадаад ертөнц хэдийгээр Ираныг сэтгэл түгшин ажиглаж байсан боловч дотооддоо муллахууд баян чинээлэг хүмүүсээс хандив, мөнгө цуглуулан ядуучуудад тусалж байсан нь сэтгүүлчид гүн сэтгэгдэл төрүүлжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо


Ноён Анвар Хан хэлэлцүүлгийн үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламтай ярилцаж байгаа нь. АНУ, Вашингтон, 2015.2.5.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОНоён Анвар Хан энэ сэдвийг өлгөж аваад, 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа хэдийгээр мусульманчууд цусаа өгөх зэргээр аль чадлаараа тусалж байсан ч, тэднийг хүмүүс алахыг хүсч байсан хэмээн ярив.

“Шүүгдэх өдөр ирэхэд Бурхан биднээс ‘Та цагаа яаж өнгөрөөсөн, мөнгөө яаж зарцуулсан? хэмээн асуух болно. Тиймээс би найз нөхөддөө, ‘Энэ дэлхийг илүү сайхан газар болгох боломжийг өгөөч’ гэж хэлдэг” хэмээн тэр хэллээ.

Мэдээнд гарсан болгон буяны үйлс биш хэмээн Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Боломж гарах бүрийд тэрээр хэвлэл мэдээллийнхэнд хандан, сүр дуулиантай мэдээний хойноос хөөцөлдөхийн зэрэгцээ сайн мэдээг бас хэрэгтэй үед нь мэдээлж байхыг уриалдаг ажээ.
Энэ удаагийн уулзалт шиг уулзалтыг өөр газруудад байнга зохион байгуулахыг тэр санал болгосон байна. Хүмүүсийн илүү аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс сүсэг бишрэл, шашин шүтэх эрх чөлөө, амьдрал, бодож сэтгэх эрх чөлөө, эд хөрөнгөө хамгаалах шаардлагатай байгаа талаар хатагтай Хумера Хан ярилаа. Хүн бүр зөв амьдрах ёстой гэсэн эерэг илгээлтийг нийгэмд түгээх шаардлагатайг мөн тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо


Балти малгай өмссөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлгийн
бусад илтгэгч нарын хамт. АНУ, Вашингтон, 2015.2.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО‘Жихад’ гэсэн үгний жинхэнэ утгыг олон нийтэд дахин ойлгуулах тухай асуултад хатагтай Манал Омар хэлэхдээ, хамгийн зөв арга нь өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлэх явдал учраас үүнд лалын нийт ертөнцийн тусламж дэмжлэг хэрэгтэй хэмээв. Үзэл бодлоо илэрхийлэх хязгаарлагдмал эрх чөлөөний тухай асуултад бусдыг доромжлох эрхтэй ч энэ эрхээ ашиглах албагүй биз дээ хэмээн ноён Анвар Хан хариуллаа. Үүнтэй холбогдуулан хатагтай Манал Омар,

“Хэн нэгэн ямар нэг муу зүйл танд хийсэн тохиолдолд та сайн зүйлээр хариу барих хэрэгтэй” хэмээн нэмж хэлэв.

Ноён Жон Пинна уулзалтыг өндөрлүүлэн хэлэхдээ, Төвөдийн болон Лалын ёс заншил хосолсон энэ уур амьсгалын дунд Шейх Ал-Сахлани Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд эрүүл энх байж, урт удаан наслахын, лалын нийт ертөнцөд сайн сайхныг ерөөж залбирал үйлдэнэ хэмээн хэллээ. Төгсгөлд нь бүх илтгэгч нарын гарын үсэг бүхий гэрчилгээ болон балти малгайг Дээрхийн Гэгээнтэнд дурсгал болгон бэлэглэсэн байна.


***

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо


Дээрхийн Гэгээнтнийг Швейцарийн Базел хотноо газардахад мянга
мянган төвөдүүд тосон угтлаа. АНУ, Вашингтон, 2015.2.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОУулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн Вашингтоны Даллас нисэх онгоцны буудлыг зорин хөдөлж, улмаар Цюрих руу нисэх онгоцонд суулаа.

Хүйтэн, саарал өвлийн өглөө цасаар хучигдсан Швейцарийн үзэсгэлэнт байгалийн дундуур давхисаар гайхамшигт Рейн мөрний эрэг дээрх Базел хотноо тэр хүрэлцэн ирэв. Түүнийг зочид буудалд ирэхэд дуур хуур, бүжиг, туг далбаа бүхий мянга гаруй төвөд хүн нүүрэндээ инээмсэглэл тодруулан хүндэтгэлтэйгээр тосон угтлаа. Тэрээр хурсан олонтой алгаа хавсран мэндчилснийхээ дараа амрахаар буудал руугаа орсон байна. Маргааш тэрээр Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар' ба гэвш Ланританбагийн ‘Оюун Судлахуйн Найман Шүлэг' номыг ойрхон орших ариун Якобшаллийн талбайд тайлбарлан хөтөлнө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт