Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Өнөөгийн нийгэм дэх энэрэн нигүүлсэхүй ба харилцан хүндлэл 2013 он 9 дүгээр сар 14

Түгээх

Чех, Прага, 2013.09.14 – Литви улсад гурав хоног айлчилсны дараа Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр Прагад хүрэлцэн ирлээ. Дээрхийн Гэгээнтнийг Чехийн гадаад хэргийн яамны сайд асан Карел Шварценберг тэргүүтэй албаны бусад хүмүүс угтан авав.

Өнөөгийн нийгэм дэх энэрэн нигүүлсэхүй ба харилцан хүндлэл


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй
уулзав. Чех, Прага, 2013.09.14. Зургийг Жереми Расселл (ДЛО)Үдийн зоогны дараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзаж тэд Дээрхийн Гэгээнтэнд зориулан хөгжим тоглов.

Дараа нь Tipsport цэнгэлдэхэд олон нийтийн уулзалтанд морилон ирж 6000 гаруй хүмүүс хуран цугласан стадионд Форум 2000-ыг үүсгэн санаачлагч, тэргүүн Васлав Хавелыг дурсан ярив.

“Тэрээр эгэл даруухан, сайхан хүн байсан. Танилцсан цагаасаа хойш хэд хэдэн удаа уулзалдсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг насан эцэслэхийн өмнөхөн уулзсан. Бидний хоорондын нөхөрлөл маш онцгой бөгөөд миний сэтгэлд хоногшсон. Тийм ч учраас та бүхэн ч надад сэтгэлд ойр байдаг. Маргааш би түүний ажлын өрөөгөөр орж түүнд хүндэтгэл үзүүлнэ гэж бодож байна. Хэдийгээр тэр бидэнтэй хамт байхгүй ч түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нь түүнд үзүүлж буй хүндэтгэл гэж ойлгож байна.

“Энэ гэр бүлийн нэгэн гишүүд та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү үйл явдлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлье хэмээгээд хүмүүс бид бүгдээрээ бие сэтгэл махбодийн хувьд адилхан” гэж дурьдаад хүмүүн гэдэг нэгэн төрөлтөн төдийгүй нэгэн гэр бүл болох талаар дэлгэрүүлэн ярив.

Өнөөгийн нийгэм дэх энэрэн нигүүлсэхүй ба харилцан хүндлэл


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Tipsport танхимд олон нийттэй
уулзлаа. Чех, Прага, 2013.09.14. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Хүн төрөлхтөн бид эрт дээр үеэс хамтран ажиллаж амьдарч аж төрж ирсэн. Одоо үед техникийн дэвшил, материаллаг үзэлд хэт автан энэ үнэт чанараа гээж байна. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцсэн хэд хэдэн уулзалтанд оролцсоноос Сан Франсискод болсон нэгэн уулзалтаар хүндрэл бэрхшээлүүд нь бие биенээс авах хайр энэрэл дутмаг болсноос үүдэлтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байсан юм. Харамсалтай нь бидний боловсролын тогтолцоо хэт материаллаг ертөнц рүү хэлбийж ёс суртахууны үнэ цэнэ алдаж байна.

“Бид боловсролын тогтолцоонд ёс суртахууны боловсролыг оруулж үүнийгээ сүсэг бишрэлийн замаар бус учир шалтгааныг нь ухуулж ойлгуулах замаар сургах хэрэгтэй. Би дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн олон хүмүүстэй уулзаж байхад сэтгэлийн амар амгалан бол аз жаргалтай амьдралын түлхүүр болох нь тодорхой харагдаж байсан. Материаллаг талаар амжилттай явж байгаа ч сэтгэл дундуур амьдардаг хүмүүстэй ч таарч байсан.”

Мөн түүнчлэн гадаад гоо сайхнаас сэтгэлийн гоо сайхан нь илүү чухал болохыг сануулаад хөөрхөн царай ууртай харагдах үед царайны гоо үзэмж нь алга болдог. Үүний оронд сэтгэлийн амар амгалан нь гэр бүл, хамт олныг аз жаргалтай харагдуулдаг болохыг дурьдлаа.

Дээрхийн Гэгээнтэн сэтгэл хөдлөлөө зураглахыг зөвлөөд хүний сэтгэл хөдлөл хэрхэн ажилладгийг ойлгох хэрэгтэй хэмээлээ. Хэн ч уур уцаарт дуртай биш, хүн бүр хайр энхрийлэл хүсч байдаг. Өгөөмөр зөөлөн сэтгэл нь эерэг үр дагавартай төдийгүй сэтгэл зүйн ариун нандин чанарыг илтгэдэг хэмээгээд шашнаас ангид ёс суртахууны талаар өгүүлэв.

Өнөөгийн нийгэм дэх энэрэн нигүүлсэхүй ба харилцан хүндлэл


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын уулзалтанд 6000 хүмүүс оролцов.
Чех, Прага, 2013.09.14. Зургийг Игор/SaveTibetRussia“Бидний амин хувиа хичээгч үзлээс улбаалан асуудлуудыг бид өөрсдөө үүсгэдэг. Үүний оронд бусдын сайн сайхны төлөө санаа тавьбал хууран мэхлэх доромжлох явдал гарахгүй. Хүний муу үйл нь сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байдаг. Нөгөөтэйгүүр бусдад санаа тавих нь амин хувиа хичээх үзлийг багасган сөрөг сэтгэл хөдлөлийг ч мөн дардаг.”

Дээрхийн Гэгээнтэн “Бүхий л шашнуудын нэгэн түгээмэл сургаал нь хайр энэрлийг түгээхэд оршино. Ингэснээр аяндаа бусдыг хүндлэх сэтгэл урган гарна. Боловсролын нэгэн гол хүчин зүйл бол хүний үнэ цэнийн үнэлэмж, өгөөмөр дулаан сэтгэл мөн” гэж айлдав.

“Миний ярьсныг сонирхолтой гэж үзвэл бусадтайгаа ч мөн энэ талаар ярилцаарай. Хөгжимчид, дуучид өгөөмөр сэтгэлийн тухай дуулж, киноныхон секс, хүчирхийллийн тухай бус, өгөөмөр нандин сэтгэлийн үнэ цэнэ, бие биеэ хүндлэх тухай кино хийгээрэй. Хэрэв энэ яриа бодитой бус хоцрогдсон яриа гэж үзвэл зүгээр л энэ тухай мартаарай.”

Оролцогчдоос бид шийдвэр гаргахдаа зөв буруугаа яаж мэдэх вэ хэмээхэд зөвхөн нэг өнцгөөс харалгүй олон талаас нь харахыг хичээ. Оюун санаа чинь маш саруул тунгалаг байх ёстой. Эс бөгөөс бодит бус мөн чанарыг нь сайн таниагүй шийдвэр гарна. Мөн айдасын талаар асуухад: хоёр төрлийн айдас байна. Нэг нь галзуу нохойноос айж зугтах, нөгөөх нь бидний санаанаас төсөөлсөн айдас.

Өнөөгийн нийгэм дэх энэрэн нигүүлсэхүй ба харилцан хүндлэл


Дээрхийн Гэгээнтний “Өнөөгийн нийгэм дэх энэрэн нигүүлсэл ба
харилцан хүндэтгэл” уулзалтанд оролцогсод. Чех, Прага,
2013.09.14. Зургийг Давид Мюзил/ Форум 2000Энэрэн нигүүлсэхүйг үйл ажиллагаандаа хэрхэн тусгах вэ хэмээн асуухад: “Энэрэн нигүүлсэх гэдэг нь томоотой суугаад байхын нэр биш. Босоод ямар нэгэн зүйл хийхийг хэлж байгаа юм. Энэрэн нигүүлсэхүй нь ажил үйлс хийх энерги, эрч хүчийг өгдөг. Үүнийг цэцэн ухаанаар хөтлүүлбэл сайн үйлд хүргэнэ. Хүсэл эрмэлзэл дангаараа учир дутагдалтай. Харин цэцэн ухаанаар хөтлүүлбэл зэрэгцсэн олон нөхцөл байдлыг шинжлэн дүгнэж зөв тийшээ зална.

Дээрхийн Гэгээнтэн хоёр алгаа хавсран оролцогсдод талархал илэрхийлэхэд тэд инээмсэглэсэн царай, халуун алга ташилтаар үдлээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт