Бодьгаяа, Бихар, Энэтхэг - 2009 онд Нью-Йорк мужийн Олбани хотод болсон нэгэн арга хэмжээнд Дээрхийн гэгээнтэн Далай лам оролцсон тухай 2018 оны 1 дүгээр сарын 24-ний Дэйли Мэйл сонинд сэтгүүлч Райан Парригийн бичсэн нийтлэлд ташаа, үндэслэлгүй мэдээлэл багтжээ.
Дээрхийн гэгээнтэн Далай лам хэзээ ч ямар нэгэн төлбөр хөлс, шагнал урамшуулал авдаггүй мөн биечлэн оролцох нөхцөл болгож аль нэг байгууллага, буяны санд төлбөр хийлгэхийг шаарддаггүй. Иймийн тул уг нийтлэлд дурдагдсанчлан Дээрхийн гэгээнтэн Далай лам болон Далай ламын сан нь Олбани хот дахь арга хэмжээний үеэр 1 сая ам.долларын хандив хүлээн аваагүйг бид албан ёсоор мэдэгдэж байна.
“Дэйли Мэйл” өдөр тутмын сонинд нийтэлснээр 2009 онд Олбани хот дахь айлдварынхаа үеэр Дээрхийн гэгээнтэн Далай лам “NXIVM” байгууллага болон үүсгэн байгуулагчийн талаарх мэдэгдлүүдийг хэвлэл мэдээллийнхэн шалган үзэж, үнэн мөнийг ил болгох хэрэгтэйг уриалсан бөгөөд энэ талаар маш тодорхой байр сууриа илэрхийлжээ.