Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

“Бодьсадвын явдалд орохуй” номын айлдвар эхэллээ 2018 он 12 дугаар сар 3

Түгээх

Энэтхэг, УП, Санкиса – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Санкисагийн археологийн талбайд хүрэлцэн ирэхэд өтгөн манан дундаас наран гийж эхэлж байв. Тэрээр энд ирсэн даруйдаа урьд өмнө нандин шүтээн бүхий суврага байсан эсэх талаар судалгаа хийж буй уулын дэргэд богино уншлага уншсан юм. Дараа нь нутгийн олон сүсэгтэнд хандан мэндлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам археологийн газарт уншлага залбирал үйлдэв. Энэтхэг, УП, Санкиса. 2018.12.03. Гэрэл зургийг Лувсан Цэрин.


Энэтхэгийн буддын шашинт залуучуудын нийгэмлэгийн (YBSI) байрны өмнөх талбайд хүрэлцэн ирээд Дээрхийн Гэгээнтэн бурханы шашны сэдэвт уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн тууз хайчиллаа. Дараа нь эмнэлэг барихаар төлөвлөж буй газарт шав тавьж, энэхүү үйл ажиллагааг гардан зохион байгуулж буй хэд хэдэн сайн дурын эмч нарт талархал илэрхийлэв. Эцэст тэрээр томоохон сургууль барих төсөл эхлүүлэх гэж буй нэгэн сангийн дурсгалын самбарыг нээн танилцуулаад Бурхан Багшийн дүрийн өмнө залбирал үйлдсэн юм.

Түүнийг номын айлдварын талбайд хүрэлцэн ирэхэд Төвөдийн Соёл урлагийн институтын уран сайханчид Төвөдийн үндэсний уламжлалт заншлын дагуу дуу, бүжгээр угтлаа. Мөн тэдэнтэй Аруначал Прадеш мужийн уран сайханчид нэгдсэн байх бөгөөд Дээрхийн Гэгээнтэн тэдний хамт зургаа татуулав.

YBSI-ийн ерөнхийлөгч Суреш Чандра Баудх Дээрхийн Гэгээнтнийг асар том тайзны дэргэд угтан авлаа. Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн хөрөг дүрийн өмнө зул өргөж мөргөн залбираад суудалдаа суув. Үүний дараа орон нутгийн сургуулийн сурагч хүүхдүүд Мангала судрыг пали хэлээр уншив.

Сургуулийн дүрэмт хувцастай хүүхдүүд Мангала судрыг пали хэлээр уншиж байгаа нь. Энэтхэг, УП, Санкиса. 2018.12.03. Гэрэл зургийг Лувсан Цэрин.


"Юуны түрүүнд уншлага уншсан дунд сургуулийн эдгээр хүүхдүүдэд талархал илэрхийлье” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 15,000 гаруй цугласан хүмүүст хандан энэ удаагийн номын айлдвараа эхэллээ.

"Та бүхэн 21-р зууны хүмүүс мөн. Харин бидний ихэнх маань 20 зууны хүмүүс билээ. Өнгөрсөн цаг үеийг эргэн харвал асар их хүчирхийлэл явагдсан байна. Үүний улмаас маш олон хүн амь насаа алджээ. Энэ бүх алдагдал маань сайхан дэлхийг бий болгоход хувь нэмэр оруулсан бол үүнийг зөвтгөж болохоор байвч үнэндээ ийм зүйл болсонгүй.”

"21-р зууны эхэн үед ч хүчирхийлэл байсаар л байна. Учир нь одоо ч гэсэн олон хүн хүчирхийллийн арга замаар асуудлыг шийднэ гэж бодсоор байна. Гэтэл ийм бодол санаа хэдийнээ үеэ өнгөрөөсөн билээ. Энэтхэг орон нь хүчирхийллийн бус арга замыг сонгодог эртний уламжлалтай. Энэ уламжлал нь өнөө цаг үе, өнөөгийн дэлхий дахинд тун чухал болж буй бөгөөд энэ тал дээр Энэтхэгийн мянга мянган хүүхдүүд бидний итгэл найдвар болсоор байна.”

“Өнөөдөр бид энэ ариун дагшин газарт номын айлдвар явуулахаар хуран цуглаад байна. Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, бидэнд ийм нөхцөл бүрдүүлсэн зохион байгуулагч нарт талархал илэрхийлье.”

“Би лам хуврагуудтай уулзах бүртээ асуудаг. Өнөө цагт технологи, материаллаг хөгжил өндөр түвшинд явагдаж байгаа хэдий ч үүнтэй хамт шашин хэрэгтэй юу, үгүй юу? Өндөр хөгжилтэй орнуудад материаллаг түвшин хэдийнээ сайн боловч тэнд хүмүүс хямарсаар байна. Сэтгэл хямралын үед маш их сөрөг сэтгэл хөдлөл төрдөг ба үүний улмаас хүчирхийлэл амархан бий болдог. Зэвсгийн үйлдвэрүүд улам тэлж байна. Өргөн хүрээнд явагдаж буй өнөөгийн зэвсгийн наймаа нь аймшигтай хүчирхийллийг бий болгох эрсдэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Залуу буддистуудын нийгэмлэгийн хүсэлтээр номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, УП, Санкиса. 2018.12.03. Гэрэл зургийг Лувсан Цэрин.


“Шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хоёр нөхцөл байдалд хүүхдүүд өөр өөр хариу үзүүлснээр хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг нотложээ. Хүн бүхнийг эх нь төрүүлж, энэрэл хайраар тэтгэдэг. Эхийн энэрэл хайр үгүй бол бид бүхэн үхэх байлаа. Энэ бүгд биднийг бусдад энэрэнгүй хандаж чадах, мөн ажил амьдрал дээр амар тайван байх бүрэн боломжтой гэдгийг харуулж байна.”

“Уур хилэн, айдас түгшүүр, атаа жөтөө нь бидний сайн чанарыг үгүй хийдэг. Бидэнд амар тайван, энэрэнгүй чанар хэрэгтэй. Гэвч үүнийг дэлгүүрээс хайгаад явбал хүмүүс биднийг дооглож тохуурхана шүү дээ. Шашнууд хүн төрөлхтөн хийгээд хүний үйл хэрэгт анхаарлаа хандуулдаг. Тэд бүгд өөр өөр байр суурь, үзэл онолын үүднээс энэрэл хайрыг номлодог юм.”

"Бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг шашны уламжлалд Эзэн тэнгэр нь энэрэл хайраар дүүрэн бөгөөд бид бүгд түүний энэрэл хайраар бүтээгдсэн, тиймээс нэг нэгнээ ахан дүүс гэж үзэхэд амархан байдаг. Бидний зорилго бол эв найртай байх, нэг нэгэндээ энэрэл хайраар хандах явдал билээ. Харин бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй уламжлалд бүх зүйл бидний гарт бий гэж үздэг юм. Хэдий чинээнд энэрэл хайрыг түгээнэ тэр хэмжээгээр аз жаргалтай байх ба энэ үгүй болбоос бид уур хилэнд дийлдэх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь номлохдоо бие махбодийн таашаал төдийхнөөр аз жаргалыг хязгаарлах аваас дотоод сэтгэлийн амар амгалан, баяр баяслыг тоомжиргүй орхих болно гэв. Энэтхэг орон нь олон мянган жилийн турш хүчирхийллийн бус арга замыг хөгжүүлэхдээ бүх шашин, бүр цаашлаад шашин шүтлэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй хандах уламжлалыг бий болгосон гэдгийг тэмдэглэн хэллээ. Хүмүүс шашны нэрийн дор хүчирхийлэл, аллага үйлдэхийг харах үед энэ хандлага, уламжлал онцгой чухал болж ирснийг илэрхийлж байна гэв. Тэрээр өөрийн хоёр үүрэг болох хүмүүст амар амгаланг олох арга замыг заах, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх талаар тэмдэглэн хэлсэн юм.

Энэ удаагийн номын айлдварт 15,000 гаруй хүмүүс хамрагдлаа. Энэтхэг, УП, Санкиса. 2018.12.03. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Тэрээр “Бодьсадвын явдалд орохуй” номыг дэлгэж:


“Хэдийгээр би буддын гүн ухаан, сэтгэл судлалын ухаанд гүнзгий суралцсан бурханы шашинтан боловч хүн бүхэн тэдгээр эрдэм мэдлэгт академик түвшинд суралцах бүрэн боломжтой гэж боддог. Энэ ном хүмүүст маш их тус өгдөг ном мөн. Бид хүсэл шунал, үзэн ядах зэрэг сөрөг буруу сэтгэл хямралд амархан автдаг. Хэрэв эдгээр сөрөг сэтгэл хөдлөл бидний саруул оюун ухааныг эзэмдэж авбал энэ нь тун таагүй байдалд хүрч байна гэсэн үг юм. Дээр дурдсанчлан бидний оюун ухаанаас бий болсон хүмүүсийг үй олноор нь устгах хүчин чадалтай зэр зэвсэг нь зөвхөн бусдыг хорлох зорилготойгоор л бүтээгдсэн юм. Бид аз жаргалыг бий болгох, гай зовлонг бий болгох алин бүгд бидний хандлагаас шалтгаална.”

“6-р бүлэг нь тэсвэрийн тухай тайлбарласан бол 8-р бүлэгт энэрэнгүй үзлийн тухай тайлбарласан юм. Бидэнд цаг хугацаа бага байгаа тул номын бүх шүлгийг тайлбарлах боломжгүй, гэвч би хураангуй утгыг тайлбарлах болно.”

“9-р бүлэгт саруул билиг оюуны тухай номлодог. Зовлонг арилгахын тулд билиг оюуныг хөгжүүлэх хэрэгтэй. Бурхад нүгэл хилэнцийг усаар угаахгүй, бусдын зовлонг мутраараа авахгүй, өөрсдийн таалал дахь эрдмийг бусдад өгөх боломжгүй, гагцхүү гэгээрэлд хүрэх чин үнэн арга замыг номлоно.”

“Энэ номын эхэнд бурхад зовлонг хэрхэн даван туулсан тухай номлодог. Тэд өөрсдийн туршлагаар зовлон гэж чухам юу байдгийг тайлбарласан юм. Бүх зовлон бидний сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй. Учир нь бид чин үнэнийг таниагүйн улмаас уурлах, шунах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд үүсдэг, тиймээс зовлонгийн уг үндэс нь мөн чанарыг үл танисан мунхаг билээ. Мунхагийг арилгах гол ерөндөг нь хоосон чанарыг онож мэдсэн саруул билиг оюун юм."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Санкиса дахь номын айлдварын эхний өдөр. Энэтхэг, УП, Санкиса. 2018.12.03. Гэрэл зургийг Лувсан Цэрин.


Дээрхийн Гэгээнтэн ёс суртахууныг хэрхэн бий болгох, нэгэн үзүүрт сэтгэл төвлөрлийн бясалгал ба судлан бясалгах арга замуудыг заав.

Дээрхийн Гэгээнтэн мөн Бурхан Багшийн айлдвараас харьцангуй хийгээд үнэмлэхүй хоёр үнэний тухай хутагт Нагаржуна хэрхэн тайлбарласныг дурдсан юм.

Бурхан Багш анх гэгээрэлд хүрснийхээ дараа түүний сургаал номлолыг ойлгох хүн хараахан үгүй байсан тул тэр даруйдаа ном номлоогүй талаар ярив.

"Гүн бөгөөд амирлангуй, цацралаас хагацсан, гэгээн гэрэл”

Рашаан мэт номыг би бээр олсон буй

Хэнд ч үүнийг номловоос үл ухаарах тул

Хээр аглаг энд чимээгүй сууюу”

“Эхний мөрийн “гүн бөгөөд амирлангуй” гэдэг нь гэгээрлийн тухай өгүүлж буй бөгөөд үүнийгээ Бурхан Багш анхдугаар номын хүрдийн үед айлдсан юм. Харин “цацралаас хагацсан” гэдэг нь хоосон чанарыг илэрхийлж буй бөгөөд үүнийгээ хоёрдугаар номын хүрдийн үед айлджээ. “Гэгээн гэрэл” гэдэгт бурханы мөн чанарын тухай номлосон бөгөөд үүнийгээ гуравдугаар номын хүрдийн үед айлдсан буй. Анхдугаар номын хүрдийн үед Хутагтын Дөрвөн Үнэний тухай айлдсан бөгөөд хоёрдугаар номын хүрдийг айлдахдаа тэдгээр бүгд хоосон чанартай болохыг тайлбарласан байна.”

Энэтхэгийн лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, УП, Санкиса. 2018.12.03. Гэрэл зургийг Лувсан Цэрин.


“Гуравдугаар номын хүрдийн үед юмс бүгд бие даан ганцаар орших боломжгүй, учир нь тэдгээрийн нэрийтгэл чанар нь бодитоор орших боломжгүйг, шүтэн барилдах чанар нь өөрийн эрхээр бий болоогүйг, туйлын чанар нь үнэмлэхүй түвшинд бие даан орших боломжгүй гэдгийг нотлодог юм.”

“Анхдугаар номын хүрдийн үед Бурхан Багш Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдахдаа тэдгээр тус бүрийн мөн чанар, үйлдэл, үр дагаваруудыг тайлбарлажээ. Тэрээр ямарваа зовлон өөрийн уг шалтгаанаас бий болдгийг, харин түүнээс салсан гэгээрэлд хүрэхийн тулд юмсын мөн чанарыг үл таних мунхагийг арилгаж, саруул билиг оюун төрүүлэх шаардлагатай гэсэн юм.”

Тэрээр хоосон чанар нь оргүй хоосон дээр бус ямар нэгэн зүйл дээр үндэслэх ёстой гэдгийг тайлбарлав. “Билгүүний Зүрхэн” сударт “Дүрс хоосон, хоосон нь ч дүрс мөн” хэмээн айлдсаныг эш татаад үүнчлэн мэдрэхүй, мэдэхүй, хуран үйлдэхүй, ухамсар бүгд хоосон чанартай гэдгийг тайлбарласан юм. Мөн тэрээр мунхаг нь гагцхүү буруу төсөөлөлд автсаны улмаас бий болдог гэдгийг онцлон мэдэгдэв. Энэ хэсэгт бодьсадва хүний анхааран авлага болгох зургаан зүйл буюу зургаан барамидыг номлодог ажээ.

Энэ удаагийн номын айлдварт 15,000 гаруй хүмүүс хамрагдаж номын айлдвар сонсож байгаа нь. Энэтхэг, УП, Санкиса. 2018.12.03. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдөд дэлгэрүүлсэн Шантаракшита гэгээний уламжлал нь учир шалтгаан, логик зарчаар явдаг шинжлэх ухаанч арга  зам байсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Олон жилийн турш Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн хүмүүст хандан 21-р зууны буддист байх хэрэгтэй гэж зөвлөж байгаагаа дурдав. Энэ нь бурхан, ном, хуврага гурвын мөн чанарыг таньсаны үндсэн дээр итгэл үнэмшил олж авах хэрэгтэй гэсэн үг юм.

Энэ хүрээд тэрээр үдийн зоог барих цаг болсныг мэдэгдэв. Маргааш номын айлдвар үргэлжилнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт