Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Энэтхэгийн Манлайллын зөвлөлд үг хэлэв 2018 он 12 дугаар сар 10

Түгээх

 Энэтхэг, Шинэ Дели  - Өнөөдөр хүний эрхийн өдөр, Нобелийн энх тайвны шагнал авсны 29 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баримтат киноны шагналт Рамеш Шармад ярилцлага өгснөөр энэ өдрийн ажлаа эхэллээ. Шарма хүч үл хэрэглэх үзэл санааг тунхаглаж, эрх чөлөөний төлөөх Энэтхэгийн ард түмний тэмцлийг энэ замаар удирдсан  Махатма Гандигийн тухай баримтат кино хийж байгаа ажээ. Гандигийн үзэл санааны хүч юунд оршиж байсан тухай асуултаар тэр ярилцлагаа эхлэв.
 
“Тэрээр ахимса ба каруна буюу хүч үл хэрэглэх зарчим ба нигүүлсэхүйн тухай Энэтхэгийн мянга мянган жилийн түүхтэй эртний уламжлалд тулгуурласан” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

“Махатма Ганди тэмцлээ бүхэлд нь хүч үл хэрэглэх зарчим дээр тулгуурлан явуулсан бөгөөд энэхүү зарчим нь түүний хувьд сул доройн бус, харин хүчтэйн илэрхийлэл байлаа. Тэрээр бодит үнэн хийгээд хүмүүний сэтгэл хөдлөлийн үйл явцыг гүнээ ойлгосны үндсэн дээр тэмцлээ өрнүүлсэн юм. Өрнөдөд боловсрол эзэмшиж, хуульч болон төлөвшсөн тэрээр эрх чөлөөний тэмцэлд орохдоо Энэтхэгийн зан заншилд үнэнч гэдгээ харуулж энгийн нэгний адил хувцаслаж байв. Ахимса бол энэрэнгүй сэтгэлээр өдөөгддөг үйл хөдлөл бөгөөд тэрхүү үйл хөдлөлийн сэдэл нь ч болдог.”

Хүч үл хэрэглэх зарчмыг цөмийн зэвсгийг хэрэглэх аюулын эсрэг хэрхэн үр дүнтэй хэрэглэх талаар Шарма асуулаа. Өнгөрсөн үед хүмүүс тусгаарлагдмал орчинд хэсэг бүлгээрээ амьдардаг байсан бол, өнөөдөр бид бүгд бие биенээсээ хамааралтай болсон гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тиймээс хэн нэгэнд гэм хор учруулах нь өөрөө өөрийгөө хөнөөж байгаатай утга нэг.  Хил хязгаар үгүй дэлхийн эдийн засаг биднийг нэгтгэж, уур амьсгалын өөрчлөлтийн аюултай бид хамтдаа нүүр тулж байна хэмээн тэрээр нэмж хэллээ. Дайны үед хэн нэг нь ялж, нөгөө нь ялагддаг байсан үе өнгөрсөн. Тиймээс 21 дүгээр зуун бол энх тайвны эриний эхлэл байх ёстой.

Бид Ганди гэх хувь хүнийг, түүний үйл хэргийг мартаад байгаа юм биш биз гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, улс үндэстний явцуу ашиг сонирхлоос нийтийн эрх ашгийг дээгүүр тавьдаг Европын Холбоог Ганди үнэлэх байсан хэмээн хэллээ. Ийм үзэл санааны үүднээс Төвөд орон БНХАУ-ын бүрэлдэхүүнд байж болох юм гэсэн санааг Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв.

“Ахуй нөхцлөөр ядуу байгаа Төвөд оронд Хятадын хөгжил үр нөлөөгөө өгөх боломжтой. Гэхдээ шашны баялаг түүхтэй төвөдүүд Наландагийн уламжлал бүхий мэдлэгээ Хятадын буддистуудтай хуваалцах боломжтой. Үүнийг асуудалд бодитоор хандах гэж хэлнэ.”

Ирэх жил болох Махатма Ганди мэндэлсний 150 жилийн ойд зориулан  хэдэн үг хэлнэ үү гэсэн хүсэлтэд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа: “Хэдэн жилийн өмнө парламентын ордны өмнө Махатма Гандигийн хөшөөг босгох үед  энэ хөшөө ард түмэнд Гандиг болон түүний үйл хэрэг буюу хүч үл хэрэглэх үзэл санааг сануулж байх болно гэдэгт итгэлтэй байна гэж би хэлж байсан. Бид хүч үл хэрэглэх үзэл санааг боловсролоор дамжуулан дэлгэрүүлэхийн тулд хүчтэй, бас итгэлтэй байх ёстой.  Эртний Энэтхэгийн агуу мэдлэг, тухайлбал сэтгэлийн амар амгалангийн тухай мэдлэгийг сэргээх нь миний өөртөө хүлээсэн үүргийн нэг билээ” гэв.  

Экономикс Таймс сониноос Маурья Шератон хурлын танхимд зохион байгуулсан Энэтхэгийн манлайллын зөвлөлийн хуралд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уригдсан байна. Times Strategic Solutions-ийн ерөнхийлөгч Дипак Ламба Дээрхийн Гэгээнтнийг угтан авч, танхимд цугласан бизнесийн удирдагч 100 гаруй хүнд танилцууллаа.  Тэрээр дараа нь хурлыг даргалагч, кино найруулагч Махеш Бхаттыг танилцуулсан юм.

Тереза эхийн нэрэмжит нэгэн шагнал гардуулах ёслолын үед Дээрхийн Гэгээнтэнтэй танилцаж байснаа хурлын эхэнд Махеш Бхатт дурслаа. “Хүн бүрт амар амгаланг хүсч чадсан тэр хүн л гэгээрсэн байдаг” хэмээн Далай Лам тэр үед хэлэхэд гайхан хүлээж авч байснаа дурсав. Тэрээр өнөөдөр сурган хүмүүжүүлэгч нар дахин боловсрох цаг иржээ хэмээгээд Бурхан Багшийн хэлсэн  “Өөрийгөө гэрэлтүүл” үгийг тэрээр онцлон эш татлаа. Эцэст нь Бхатт Дээрхийн Гэгээнтэнд хандан, итгэл найдварын оч асааж өгөхийг хүсэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Манлайллын зөвлөлийн хуралд оролцохоор морилон ирлээ. Энэтхэг, Шинэ Дели. 2018.12.10.  Гэрэл зургийг Тэнзин Чойжор

  “Эрхэм хүндэт ахан дүүс ээ! Би яриагаа байнга энэ үгээр эхэлдэг. Учир нь бид бие биенээ ахан дүүсийн нүдээр харах нь маш чухал ач холбогдолтой юм. Хүний төрөлх мөн чанар энэрэнгүй байдаг ч, бид өөрсдийн гараар бүтээсэн үй олон зовлонтой нүүр тулгарсаар байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.  

“Бидэнд нийтлэг зүйл олон бий. Ээж нар маань биднийг төрүүлж, хайр энэрлээр өсгөсөн. Хэрвээ би хэн нэгэн рүү инээмсэглэвэл тэр хүн хариу инээмсэглэдэг, хэн нэгэн найрсгаар хандахад бид баяртай байдаг.”

“Сонссон нэг түүхээ ярья. Хэсэг хүмүүс далайд сэлэхээр явтал нэг нь живэх хүнд байдалд оржээ. Эрэг дээр зогсож байсан нэгэн англи хүн огт хөдлөөгүй бөгөөд түүнээс яагаад туслаагүйг асуухад, би тэр хүнийг танихгүй гэж хариулсан гэнэ. Хүн бүр бидний ахан дүү хэмээн сэтгэх хэрэгтэй бөгөөд заавал танилцсан байх албагүй. Би лам хүн учраас ямар ч үнэт эдлэл хэрэглэдэггүй, харин бусад хүмүүс хуруундаа үнэтэй бөгж зүүсэн байдгийг хардаг. Эдгээр үнэт эдлэлийн аль нь ч хүний найрсаг харилцааг нөхөж чадахгүй.”

7 тэрбум хүнийг юу нэгтгэх вэ гэсэн Махеш Бхаттын асуултад Дээрхийн Гэгээнтэн дараах байдлаар хариуллаа.

100 гаруй бизнес эрхлэгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонслоо. Энэтхэг, Шинэ Дели, 2018.12.10. Гэрэл зургийг Тэнзин Чоежир

"Бид төрөхдөө ямар үндэстэн, ямар шашинтай эсэх талаар нэг ч ойлголтгүй байдаг. Бид аз жаргалтай амьдрахыг хүсдэг жирийн л хүмүүс. Бид анд нөхөдтэйгээ хамт амьдрах ёстой нийгмийн бүтээгдэхүүн. Найрсаг харилцаа  инээмсэглэлийг, инээмсэглэл итгэлийг, итгэл нөхөрлөлийг бий болгож, нөхөрлөл биднийг нэгтгэнэ. Хүнд бэрх үед дэмжсээр байдаг хүн бол жинхэнэ найз. Жишээ нь би эх орноо алдсан ч, бараг 60 жилийг энд Энэтхэгт анд нөхдийнхөө дунд өнгөрөөж байна. Төвөдүүд бид өөрсдийгөө эртний Энэтхэгийн агуу сэтгэгчдийн шавь нар хэмээн үздэг учраас Энэтхэг орон бидэнд онцгой ойр санагдаж, бид энэ оронд гүн хүндэтгэлтэй ханддаг.”

"8 дугаар зуунд Шантаракшита гэгээн Наландагийн уламжлалыг Төвөдөд дэлгэрүүлсэн юм. Бурханы шашин бол зөвхөн мөргөл бус, харин 20, 30, түүнээс ч олон жил судлах шаардлагатай учир шалтгааны ухаан гэдгийг тэр тодорхой тайлбарласан юм. Сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлөө ойлгох боломжийг олгодог учраас эртний Энэтхэгийн энэ мэдлэг гайхамшигтай. Энэ л мэдлэгийн ачаар би шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг хийх боломжтой болсон билээ.”

“Эртний Энэтхэгийн агуу мэдлэгийг сэргээх үүргийг өөртөө хүлээж, энэ үүргээ биелүүлэх ч гэж би чармайж байна. Сэтгэл хөдлөлөө хэрхэн барих төдий бус, харин сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгохыг энэ мэдлэг зааж өгнө. Эндээс л ахимса, каруна эхтэй. Энэтхэг орон эртний энэ мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулж, үүнийгээ дараа нь дэлхий нийтдээ хуваалцаж чадна гэдэгт би итгэдэг."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн манлайллын зөвлөлийн уулзалт дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2018.12.10. Гэрэл зургийг Тэнзин Чоежир

Бизнест бусдын зовлонг ойлгох ухагдахууныг хэрхэн оруулах тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, эдийн засгийг өсгөхөд бизнес хэрэгтэй ч, хамгийн их хүн амтай ардчилсан орон болох энэ улсад бусдын төлөө гэх сэтгэлийг төлөвшүүлэхийн чухлыг онцоллоо. Хүсэл бол хүний хөгжлийн салшгүй нэг хэсэг ч, шунал бол өөр. Сэтгэл ханамж маш хэрэгтэй, ялангуяа хүнд хэцүү үед нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, сэтгэлийн амар амгалангаа хадгалах чадвар шаардлагатай. Асуудалтай нүүр тулгарах үед гарцгүй мэт санагдах ч, өргөн утгаар нь харж чадвал шийдэл гарч ирдэг хэмээн тайлбарласан юм.

Хүмүүсийг ‘бид’ ба ‘тэд’ хэмээн ангилах, баян ядуугийн ялгааг үл тоомсорлох зэрэг нь хүмүүс зөрчилдөхийн шалтгаан болж байгааг Дээрхийн Гэгээнтэн сануулав. Дели болон Мумбайд гудамжны хүүхдүүдэд боловсрол олгосноор энэ асуудлыг бодитоор шийдэх боломжтой.

15 дугаар Далай Лам байх уу гэсэн асуултад, Төвөдийн ард түмэн болон бусад сонирхогч талууд энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг бүр 1969 онд тодорхой илэрхийлсэн гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Уулзалт болж байгаа танхим. Энэтхэг, Шинэ Дели, 2018.12.10. Гэрэл зургийг Тэнзин Чоежир

“Буддын шашны хөгжил цэцэглэлт энэ асуудлаас хамаарахгүй. Жишээ нь, Бурхан Багшийн хойд дүр гэж байдаггүй. 20 ба түүнээс олон жил бурханы ном судалсан лам хуврагууд шашны он удаан жилийн хөгжлийн баталгаа мөн.”  

“2001 онд улс төрийн үүрэг хариуцлагаас би татгалзсанаас хойш бид удирдлагаа сонгодог болсон. Ардчиллын тухайд бид Хятадаас түрүүлсэн. Тиймээс урьд хэлснээ давтан хэлэхэд, Төвөдийн болон Гималайн бүс нутгийн ард иргэд 15 дугаар Далай Ламыг тодруулах эсэхийг шийднэ. Түүхийг сөхөн харвал 1, 2, 3 дугаар Далай Лам гайхалтай хүмүүс байсан. Дараа нь 4-ийн дараах 5 дугаар Далай Лам агуу хүн байсан. Тэрээр Далай Ламын институцийг төгөлдөржүүлж, шашин, төрийн хэргийг хариуцах тогтолцоог бий болгосон юм. 6 дугаар Далай Лам томоогүй, 7 дугаар Далай Лам даруу, 8 дугаар Далай лам үүргээ сайн гүйцэтгэсэн бол 9, 10, 11, 12 дугаар Далай ламууд богино настай байсан. Харин 13 дугаар Далай Лам маш сайн удирдагч байсан юм.”

Миний өмнөх бүх төрөл зөн билгийн мэлмийтэй байсан ч надад тийм авьяас заяасангүй. Гэхдээ өмнөх төрлүүдтэйгээ харьцуулахад энэ удаагийн Далай Лам олонд илүү танигдаж чадсан юм. Энэ нь Хятадууд Төвөдөд дайран орсонтой холбоотой. Энэ үйл явдал болоогүй бол би Потала ордондоо ертөнцөөс тусгаарлагдан сэнтий дээрээ суусаар байх байлаа.” 

Энэтхэгийн манлайллын зөвлөлийн гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2018.12.10. Гэрэл зургийг Тэнзин Чоежир

“Хэрвээ хүмүүс таны хайр энэрлийг буруугаар ашиглаж байвал хариу арга хэмжээ авах нь эрүүл явдал” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Хүүхдийг хэт эрхлүүлэх нь тэднийг эвддэг. Тиймээс энэрэнгүй хандлагыг саруул ухаан, оюун мэдлэгтэй хослуулах хэрэгтэй.

“Амирлан оршихуй (shamatha) болон үлэмж үзэхүй (vipashyana) тухай Энэтхэгийн өнө эртний мэдлэг нь сэтгэл оюунаа төлөвшүүлэхтэй нягт холбоотой билээ. Бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол сэтгэлээ төлөвшүүлэх явдал бөгөөд нигүүлсэхүй бол төрлөөс төрөлд дамжин ирдэг.”

Дипак Ламба Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Махеш Бхатт нарт талархал илэрхийлээд дурсгалын зүйл гардууллаа. Уулзалтад оролцогсод дараа нь Дээрхийн Гэгээнтэнтэй хамт зураг даруулав. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш Мумбай хотыг зорино.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт