Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөв 2018 он 12 дугаар сар 31

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Энэ удаагийн Бодьгаяа дахь айлчлал нь Бат Оршил өргөх ёслолоор өндөрлөж байна. Бат Оршил өргөх ёслолыг Төвөдийн Төв Захиргаа, Намжал дацан, Шелкар Нгашав нутгийн иргэд хамтран зохион байгуулж байгаа ажээ. Төвөдийн Төв Захиргааны тэргүүн (сижон) Лувсан Сэнгэ, Намжал дацанг төлөөлж Тэнзин Табкей, Шелкар Нгашав нутгийг төлөөлж Чусан ринбочэ нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гандан Пэлжээлин дацангаас номын айлдварын талбайд урин залав. Намжал дацангийн лам хуврагууд бүрээ бишгүүр татаж, хүндэтгэлтэйгээр угтсан юм.

Намжал дацангийн лам нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэх үед бишгүүр үлээж, цан, силнэн цохиж хүндэтгэлтэйгээр угтаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.31. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Бат Оршил өргөх ёслолыг удирдан явуулах хүмүүс буюу Гандан Ширээт Жэвүн Лувсан Тэнзин, Намжал дацангийн хамба лам Тамток ринбочэ, ТТЗ-ны тэргүүн Лувсан Сэнгэ нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сэнтийний өөдөөс харан суусан байлаа. Тэдний ард Төвөдийн зургаан их дацангийн хамба лам нар, мөн хоёр Жүд дацангийн Лама Умзе, Намжал дацангийн унзад лам нар голлон сууж хурлын уншлага уншиж байв. Ёслолын эхэнд Гандан Ширээт Лувсан Тэнзин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд хандан:

“Энэ удаагийн Бат Оршил өргөх ёслолд Төвөдийн сахиусууд болох Найчун, Нинчен Танлха зэрэг сахиусууд бууж оролцоно. Төвөдүүд бид болон сахиусууд Төвөдийн төлөө хүчин чармайлт гаргах үүрэг хариуцлага хүлээсэн юм.”

“Би заримдаа Энэтхэгийн найз нарт Шива тэнгэрийн орон нь Кайлаш уул бөгөөд энэ нь Төвөдөд байдаг, Энэтхэгчүүдийн шүтэн дээдлэдэг ариун Ганга мөрөн Төвөдөөс эхтэй гэж хэлдэг юм. Харин Төвөдүүд бид Энэтхэгт төрөн гарсан Бурхан Багшийг шүтдэг. Энэ бүгд Энэтхэгчүүд болон Төвөдүүд бид эртнээс онцгой холбоотой байж ирснийг харуулж байна.”

Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.31. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Найчун Дорж Дагдан болон II Далай Лам Гэндүнжамц нар анх холбоо тогтоосон байна. 12 Дэнма сахиус эртнээс Төвөдтэй холбоотой байжээ. Тиймээс энэ удаагийн Бат Оршил өргөх ёслол нь дан ганц хүн бус сахиус тэнгэрүүд хамтарсан, мөн зөвхөн цагаачлан гарсан төвөдүүд бус эх нутагтаа үлдсэн, надад итгэл сүсэгтэй олон сая төвөд иргэд хамтарч байна гэж бодоорой. Би та бүхний хамт өнө удаан наслахыг хүсэн залбирах болно. Мөн Хималайн бүс нутгийн ард түмэн ч гэсэн сайн залбираарай.”

Удалгүй Цэрин Че-Аа сахиус гарч ирэв. Тэрээр сэнтийний өмнө бүжсэний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мэхийн мөргөлөө. Дараа нь тэрээр Гандан Ширээт Лувсан Тэнзин, Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Бутаны Жанлин ринбочэ, Шарзэ болон Жанзэ цорж нар, Самдон ринбочэ, Цава Осер ринбочэ, мөн Сижон Лувсан Сэнгэ нарыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сэнтийний өмнө урьж хамтдаа түүнд бат оршихын бэлэгдэл зан үйл хийн залбирав.

Бат Оршил өргөх ёслолд оролцож буй лам хуврагууд. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.31. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дараа нь 12 Дэнмагийн нэгэн сахиус буув. Түүний дараа Найчун Дагдан буув. Тэрээр өөрийн зангаараа исгэрч, мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө нум сумаа барин бөхийн мөргөж байлаа. Найчун мөн адил Сажа Тизин, Гандан Ширээт, Жанлин ринбочэ, Гүндэлин Тацак ринбочэ, Осер ринбочэ, Сижон Лувсан Сэнгэ нарыг урьж хамтда Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөх ёслол үйлдсэн юм. Хүмүүс суудалдаа эргэж суусны дараа Найчун сахиус Нинчен Танлхагийн хамт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өнөд оршихын бэлэгдэл зан үйл хийв.

Найчун Дорж Дагдан сахиус болон Нинчен Танлха сахиус нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мөргөж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.31. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Энэ удаагийн Бат Оршил өргөх ёслол нь насны гурван бурханы нэг Цагаан Дарь Эхийн үүднээс байлаа. Гандан Ширээт Лувсан Тэнзин гол өргөлийн зүйл буюу өлзийт найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ зэргийг Дээрхийн Гэгээнтэнд өргөв. Үр жимсийн тахилыг Дээрхийн Гэгээнтэн амсан авав. Урт наслахын бэлэгдэл болсон зарим тахилыг өргөх үедээ Гандан Ширээт урт наслахуйн ерөөлийн номыг уншин өргөлөө.

Гандан Ширээтийн дараа Намжал дацангийн хамба лам болон Сижон нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд лагшин, зарлиг, таалалын шүтээн, мөн мандал өргөв. Тэдний дараа Сажын уламжлалын тэргүүн Сажа Тизин, Цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга Пема Жунней, ТТЗ-г төлөөлж Нгаван Рабгяал, мөн Намжал дацангийн лам хуврагууд, дараа нь Сойпа ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд мөнгөөр бүтээсэн Номын хүрд өргөсөн юм.

Намжал дацангийн лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Бат Оршил ёслолд оролцож байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.31. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дараа нь энэ хэдэн өдрийн туршид хүнд ажиллаж Дээрхийн Гэгээнтний айлдварыг хинди, солонгос, вьетнам, испани, япон, франц, орос, итали, португали, зонгар, монгол, англи хэл рүү орчуулсан орчуулагч нарын баг Дээрхийн Гэгээнтэнд хадаг барин мөргөв.

Дараа нь “Далай Лама Траст” сангийн нарийн бичгийн дарга Жамбел Лхүндүп зохион байгуулагч нарыг төлөөлөн энэ удаагийн номын айлдварын орлого, зардлыг төвөд, англи хэлээр уншиж танилцуулсан юм. Тэрээр үлдэгдэл 3 сая рупийг дараа жилийн номын айлдварт зарцуулахаар болсныг мэдэгдлээ.

Бат Оршил өргөх ёслол дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтийн зүг хандан гар даллаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.31. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Бат Оршилын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийнээсээ бууж явган морилохдоо олон нийтийн зүг мишээн инээмсэглэж, заримтай нь ярилцан явсаар машиндаа суусан юм.

2019 оны 1 дүгээр сарын 2-нд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотоор дамжин Дарамсала буу буцна.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт