Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Олон шашны форумын гишүүдтэй уулзав 2018 он 12 дугаар сар 21

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодгаяа – Гаяа дахь Олон шашны форумын гишүүд болох буддын, хинду, христ,  лал, жайн, сикх болон брахмакунимари  шашны төлөөлөл Дээрхийн Гэгээнтэнд бараалхахаар Гандан Пэлжээлинд өнөөдөр зочлон ирлээ.

Форумын нэрийн өмнөөс нарийн бичгийн дарга АК Хан энэхүү ариун дагшин газар дахин морилон ирсэнд нь Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Тэрээр олон шашны форум анх 2001 онд байгуулагдсан тухай танилцуулсан юм. Байгууллагын олон янзын үйл ажиллагааны хүрээнд гишүүд бие биенийхээ мөргөлийн газарт зочилж, баярт үйл ажиллагаанд нь оролцон, хайр энэрлийг түгээх нийтийн зорилгоо баталгаажуулдаг тухай мэдэгдэв. Тэд терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, бүхий л томоохон шашинд хүндэтгэлтэй ханддаг ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон шашны форумын гишүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодгаяа. 2018.12.21. Гэрэл зургийг Жереми Рассел

“Шашны ахан дүүс нар аа!”хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.

“Бид бүгд дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэгээхэн хэсэг гэж би байнга хэлдэг. Хоёр нүд, нэг хамар гэх мэт бидний бүх зүйл адилхан, зарим нь жаахан илүү үстэй л байх. Оюун ухааны хувьд ч, сэтгэл санааны хувьд ч бид адилхан. Бид бүгд аз жаргалтай, баяр баясалтай амьдрахыг хүсдэг. Биднийг жаахан байхад хайр энэрэл бол аз жаргалын эх сурвалж гэдгийг ээж нар маань халамж хайраараа ойлгуулсан билээ.”

Ээж маань маш сайхан сэтгэлтэй хүн байсан. Ядуу тарчиг хүмүүсийг хараад нулимсаа тэвчиж чаддаггүй байсан ч тэдэнд ямар нэг зүйлийг заавал илүүчилж чаддаг байсан юм. Энэрэнгүй сэтгэлийн анхны багш минь миний ээж билээ. Харин одоо хүн мөн чанартаа энэрэнгүй гэдгийг орчин үеийн эрдэмтэд судалгаагаараа нотлоод байна. Тиймээс өнөөгийн боловсролын тогтолцоо сэтгэлийг хэрхэн амар амгалан байлгах, хэрхэн аз жаргалтай гэр бүл байх талаар зааж сургах шаардлагатай байна.” Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон шашны форумын гишүүдтэй хамт. Энэтхэг, Бихар, Бодгаяа. 2018.12.21. Гэрэл зургийг Тэнзин Жампел

“Шашин өнөөдөр хэрэгтэй эсэх талаар би заримдаа асуулт тавьдаг ч, хүн бүрт хайр энэрэл хэрэгтэй байгаа цагт “Тийм” гэсэн хариулт гарах нь дамжиггүй. Гэхдээ янз бүрийн шашныг шүтэгсэд эв зохицолтой байх нь юу юунаас илүү чухал юм. Бид зөрчилдөж, тэмцэлдээд байвал хүмүүс “Шашин ямар хэрэгтэй юм бэ?” гэж асуух болно. Тиймээс бид шашин хоорондын эв зохицлын төлөө идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Ирэх жилийн 6 дугаар сард Делид бүх Энэтхэгийн муслимын шашинтны бага хурал болж, Ойрхи Дорнод болон бусад бүс нутаг дахь суннит ба шиат урсгалын  харилцан ойлголцлыг бэхжүүлэх асуудалд анхаарлаа хандуулах гэж байна.”

Хэрвээ бид шашнаа зохих ёсоор шүтэж чадвал аль ч шашин сэтгэлийн амар амгаланг бий болгох чадвартай гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэв.  Өөрийн шашныг ам хэл төдийхнөөр дагах хангалттай бус, шашин дарангуйллын зэвсэг байж болохгүй, бид бүгд шашиндаа чин сэтгэлээсээ хандах ёстой хэмээн тэрээр нэмж хэллээ. Материаллаг зорилгод чиглэсэн боловсролын үр дагаварт  хүмүүс ‘бид’ ба ‘тэд’ хэмээн талцаж, хэт их өрсөлдөж байна. Үүний эсрэг орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн сэтгэлийн тухай агуу мэдлэгтэй хослуулах боломж энд Энэтхэгт л байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт