Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Хүч үл хэрэглэх ба Төвөдийн тэмцэл 2018 он 9 дүгээр сар 19

Түгээх

Герман улс, Дармстат - Өчигдөр Төвөдүүд болон бусад сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг олж харахаар Роттердамын зам дагуу хүлээн зогсож байлаа. Франкфурт хүрэх нислэг ойролцоогоор 1 цаг орчим үргэлжилсэн бөгөөд дараа нь Драмстат руу машинаар явсан юм. “Шинжлэх ухааны хот” дахь зочид буудлын гадна ээх нарны туяан дор Дээрхийн Гэгээнтнийг найрсагаар угтан авахаар цугласан хүмүүс нь төвөдүүд, сэтгүүлчид болон өөр бусад хүмүүс байсан юм. Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй бүгдтэй нь мэндлэв. Ялангуяа хүүхэд багачуудтай гар барин мэндэлж, зарим нэгэнтэй ярилцаж, мөн зарим нэгний асуултад хариулсан юм. Тэрээр хуучны зарим нэг танилуудтайгаа уулзаж байгаадаа талархалтай байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлын өмнө бага насны хүүтэй мэндчилж байгаа нь. Герман, Дармстат. 2018.09.18. Гэрэл зургийг Мануэл Бауэр.

   

Өглөөний нарны эхний туяа Эрнст Людвигийн орчмийн дэргэдэх байшингийн дээвэрт тусахтай зэрэгцэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дармстатын Конгрессийн танхимд очихоор машиндаа суулаа. Түүнийг хүрэлцэн ирэхэд энэхүү уулзалтыг зохион байгуулж буй хүмүүс талархан угтав. Тэдгээрээс Лех Валенса, Төвөдийн Де санаачлагын Волфган Грэйдэр, Сангийн сайд Хэссиан, Томас Шаафэр болон Дармстат хотын дарга, гүн Жочен Парш нарыг онцлон дурдаж болох юм. Түүнийг тайзан дээр гарахад нижгинэсэн алга ташилтаар талархан угтав.

Волфган Грэйдер товч танилцуулга хийсний дараа Томас Шаафер “Та бол бидэнд урам зориг өгч, хүчирхийлэлийн бус арга үр дүнтэй гэдгийг өөрийн биеэр харуулж байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэнд хандан хэллээ. Грэйдер Хэссе мужийн удирдлагуудын тусламж дэмжлэгт талархалаа илэрхийлж Төвөдүүдэд байнга туслаж дэмжиж байдаг Дармстат хотын дарга Жочен Паршийг үг хэлэхийг урив.  

Төвөдийн Де-г санаачлагч Волфганг Грэйдер Дармстатын Хурлын Танхимд явагдах үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануэл Бауэр.

 

“Нобелийн гурван шагналтнуудыг урьж уулзалт хийж байгаа нь манай хотын хувьд үнэхээр чухал арга хэмжээ юм. Энэ бол нэр хүндтэй хэрэг. Хэдийгээр зарим нэгэн дипломат дарамт шахалт ирж буй ч Төвөдийг дэмжих бидний дэмжлэгт Төвөдийн ард түмэнд учирж буй аюул заналтай адил хэмжээнд саад хийж чадахгүй.”

Тэрээр Герман улсын Үндсэн Хууль болох Германы Тулгуур/Суурь хууль болон Нэгдсэн Үндэсний байгууллагын хүний эрхийг харьцуулан Суурь хуулийн хамгийн эхэнд “Хүний нэр төр халдашгүй байх ёстой” гэсэн байдгийг онцлон мэдэгдсэн юм.

Грэйдер танилцуулгынхаа төгсгөлд 1989 оныг эргэн дурссан юм. Энэ бол Бээжингийн Тианан Миний талбай дахь оюутнуудын цуглааныг хүч түрэмгийлэн дарсан жил, Берлиний хана нуран унасан жил, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн шагналаар шагнагдсан жил юм. Тэрээр хүний эрх болон хүний нэр төрийг дээдлэхийн чухлыг онцлов. Эцэст нь тэрээр Төвөдийн Де санаачлагыг үүсгэн байгуулагчдын нэг Цеван Норбу хоёр долоо хоногийн өмнө зуурдаар нас барсан явдалд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.  

Дармстат хотын дарга Жочен Парш үг хэлж байгаа нь. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануэл Бауэр.


Өнөөдрийн хэлэлцүүлгийн зохион байгуулагч нэр хүндтэй сэтгүүлч Дунжа Хаяали хүчирхийлэл болон хүчирхийлэлийн бус арга зам гол анхаарах сэдэв болно хэмээн мэдэгдлээ. Дээрхийн Гэгээнтэнтэй уулзах нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байсныг дурьдаад уулзалтад зориулсан ерөнхий асуулт “Хүчирхийлэлийн бус арга зам ямар ач тустай вэ? Хүчирхийлэлийг зогсоох хамгийн сайн ямар арга зам байна вэ?” гэсэн асуултуудыг асуусан юм.

Хаяали Сербийн Белгарад хотоос ирсэн Синисаг уулзалтад хандаж үг хэлэхийг хүсэв.

“Бүгдээрээ сайн байцгаана уу? Би болон миний найз нөхөд Милошевичийн эсрэг хүч үл хэрэглэн сөрөн зогссон.  Хэрэв чамд тодорхой санаа зорилго байвал түүнийгээ ажил хэрэг болгох аваас амжилтанд хүрч болно гэдгийг бид баталсан юм. Амжилтад хүрэхийн тулд бид гурван чухал зүйлсийг анхаарсан билээ. Ил тодорхой, төлөвлөлттэй, хүчирхийлэл үл хэрэглэх. Төлөвлөлт гэдэг нь юуг хийж чадах, юуг үл хүсэхээ үнэлэх гэсэн үг бөгөөд хүчирхийлэлгүй байх нь чулуу шидэхээр санаархаж буй тэнэгүүдийг хязгаарлах гэсэн үг.  Өөр нэгэн чухал зүйл нь хүн чанараа хадгалж үлдэх явдал юм.”     

Сербийн Белградаас гаралтай Синиса Сикман уулзалтын эхэнд Сербид Милошевичийн эсрэг хэрхэн тэмцсэн тухай ярьлаа. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.

 

Төвөдийн Төв Захиргааны Гадаад Харилцаа, Мэдээлэлийн хэлтсийн нарийн бичгийн дарга Дардон Шарлин Төвөд нь 1949 онд Хятадын Коммунистууд цэргийн түрэмгийлэлд автах хүртэл тусгаар тогтносон улс байсан тухай тайлбарлав. 1959 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг улсруу дүрвэн гарсан бөгөөд  Хятад Төвөдийг бүрэн хяналтанд авахдаа 1959 оны, 1980-аад онууд, 2008 оны бослогыг маш харгис хэрцгийгээр нухчин дарсан гэдгийг тэмдэглэн хэллээ.

Төвөдүүд хэрхэн үргэлжлүүлэн эсэргүүцсээр байгааг мэдэгдлээ. Жишээ нь Төвөдүүдийн ариун дагшин газар гэж үздэг газарт уул уурхай явуулахыг 32 хүн эсэргүүцэж буйг дурьдав. Хүчирхийлэлийн бус эсэргүүцэл нь тодорхой үйл ажиллагаа шаарддаг ба идэвхигүй үлбэгэр байдал биш гэдгийг тэрээр тодоруулсан юм. Дэргэдээ байх лам руу эргэн харж “Голок Жигмэ бол бууж өгөөгүй, бид ч мөн бууж өгөхгүй. Бид өөрсдийн эрх чөлөөг түүнтэй адил хүмүүсийг дэмжихэд зориулах хэрэгтэй. Өөрчлөлт хийхээр хөдөлгцөөе, бидэнтэй нэгдээрэй” гэж тэрээр уриалав.

Төвөдийн Төв Захиргааны Мэдээлэл, Гадаад харилцааны газрын нарийн бичгийн дарга Дардон Шарлин үг хэлж байгаа нь. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.

  

“Хүч үл хэрэглэх нь хамгийн хүчтэй зэвсэг” гэсэн Махатма Гандийн үгнээс Хаяали эш татаад энэ талаархи Дээрхийн Гэгээнтний санаа бодлыг асуулаа.  

“Эрхэм хүндэт ахан дүүс минь! Ийм арга хэмжээнд оролцож байгаа нь нэр төрийн хэрэг. Хүчирхийлэл хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Амар тайван байдлыг хүсэх тэмүүлэл жилээс жилд улам ихээр нэмэгдэж байна. Түүнд хүрэхийн тулд бид илүү бодит хандлагыг төлөвшүүлж, хүний үндсэн мөн чанар нь энэрэн нигүүлсэхүй мөн гэсэн шинжлэх ухааны ололтод анхаарал хандуулах хэрэгтэй.  Энэ их хүчирхийлэлийн эцэст бид эерэг зүйл юу олж авав? Юу ч биш. Зөвхөн илүү их үзэн ядалт л нэмэгдсэн байна. Асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга бол хүчирхийлэлийн бус арга зам юм.”

“Би уулзсан хүмүүстээ Европын Холбооны хөгжил намайг хэрхэн гайхшруулж байгаа тухай хэлдэг. Миний физикийн багш Карл Фрэйдрих вон Вэйзайкэр надад, түүнийг хүүхэд байхад Франц болон Германчууд бие биенээ зөвхөн дайсан гэж л хардаг байсан тухай ярьж билээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ үндсээрээ өөрчлөгдсөн юм. Хүчирхийлэл нь бид хүмүүсийг “тэд” болон “бид” гэж хувааснаас үүдэлтэй. Одоо Европчууд та нар зөвхөн ганцхан холбоонд харьяалагдаж байна. Европын Холбоо бий болсноос хойш олон жилийн турш Европт энх тайван бий боллоо.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүчирхийллийн бус арга зам сэдэвт хуралд үг хэлж байгаа нь. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.


 “Дайн, хүчирхийлэлийн хандлага нь 20-р зууны эхэн болон төгсгөлийн хооронд ихээхэн өөрчлөлтийг бий болгосон юм. Эцэст нь хүмүүс ухаан сууж хүчирхийлэлийг дэмжих, хүч хэрэглэх явдлаас татгалзаж эхэлсэн билээ. Үүнд анхаарал хандуулж энэ зууныг бид зөвшилцлийн эрин болгох нь зүйтэй. Тулгарч буй асуудалд бүхлээр нь анхаарал хандуулж тэдгээрийг ялгаж, салгах нь зүйтэй. Басхүү бид цэрэг армийг хорогдуулахыг эцсийн зорилгоо болгох хэрэгтэй.”

 “Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалтаар Өмнөд Африкаас Ром руу явж байхдаа бид цөмийн зэвсгийг хорогдуулах болон багасгах талаар ярилцсан юм. Би хугацаа товлосон хүснэгт гаргаж түүндээ цөмийн зэвсэгтэй гүрнүүдийг оролцуулах хэрэгтэйг зөвлөсөн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Бидний зорилго бол цэргийн хүчгүй, цөмийн зэвсгээс ангид байх бөгөөд ил харагдаж буй зэр зэвсгийг хураах нь бидний дотоод сэтгэлийн зэвсгээ хураахаас шалтгаална. Европ нь дэлхийн бусад хэсгээс хамааран оршдог. Амар тайван харилцаанд хамгийн чухал нь хүчирхийлэл үл хэрэглэх болон ёс зүйтэй байх явдал юм.”

Иракийн үндэсний оркестрын удирдаач асан, “Урлагаар Дамжуулан Эх тайвныг тогтоох сан”-г үндэслэгч Карим Васфи бөмбөгдөлтөд өртсөн газар болон бусад дайн дажны хөлд сүйдсэн газарт хийл хөгжим тоглож байснаараа ихээхэн нэр хүндтэй ажээ. Энэхүү уулзалтад тэрээр мөн хийл хөгжим тоглосон юм.

Иракын үндэсний оркестрийн удирдаач асан Карим Васфи энэ удаагийн уулзалтанд хийл хөгжим тоглов. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.


Дараа нь Хаяали амьдралынхаа туршид хүч үл хэрэглэхийн төлөө хөдөлгөөн, цөмийн зэвсгийг устгахын төлөө тэмцэж буй, Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн цөмийн зэвсгийг устгахын төлөөх хөдөлгөөний тэргүүн Ребэка Жонсоныг танилцууллаа. Мөн Германы Бундестагийн дэд ерөнхийлөгч Клаудиа Рот нь Ногоон намын төлөөлөгч гэдгийг танилцуулав. Тэрээр Төвөдийн төлөөх хөдөлгөөний тууштай дэмжигч бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөний идэвхитэй гишүүн ажээ. Мөн түүний танилцуулсан Лех Валенс нь “Эв нэгдэл” хөдөлгөөний тэргүүн бөгөөд дараа нь Польшийн Ерөнхийлөгч болсон байна.    

Хаяали 1987 оны 9-р сарын 21-нд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн энх тайвны төлөөх таван төлөвлөгөөгөө танилцуулсныг тэмдэглэн хэллээ. Тэрээр Далай Лам энэ төлөвлөгөөг одоог хүртэл зөв гэж үздэг үү хэмээн асуусан юм.  

Сэтгүүлч Дунжа Хаяали Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.


“Бүхэлд нь авч үзвэл бид маш их зовлон зүдгүүр амссан юм. Ирак задран унах хоёр дахь дайны өмнө дэлхийн эргэн тойронд олон сая хүн хүчирхийлэлийг эсэргүүцэн жагссан.  Герман, Япон улсууд үнс нурман дундаас өндийн босч эх тайвны төлөөх зүтгэл нь миний сэтгэлийг хөдөлгөж байлаа.”

 “Төвөдийн хувьд 17 зүйл зөвшилцөлд гарын үсэг зурсны дараа 1956 онд Төвөдийн зүүн хэсэгт, 1957 онд зүүн хойт хэсэгт, эцэст нь 1958-1959 онд бүхэл улс орон даяр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. 1959 оны 3-р сард Лхас даяараа эрслэн боссон билээ. Миний амь насанд заналхийлсэн учир Хятадуудтай цаашид яриа хэлцэл хийх боломжгүй болж би Төвөдийн өмнөд рүү дүрвэв. Биднийг явсан хойно тэд хотыг маань бөмбөгдөж цаашид дахин хэлцэл хийх бүр ч боломжгүй болсон юм.”

“Пандит Неру эсэргүүцэж байсан ч бид Төвөдийн асуудлыг НҮБ-д хэдэнтээ тавьсан бөгөөд үр дүнд хүрч чадаагүй. 1974 оны эхээр бид тусгаар тогтнох бодлогоо орхихоор шийдсэн бөгөөд 1978 онд Дин Сиаопин тусгаар тогтнолоос өөр ямар ч зүйлээр яриа хэлэлцээ хийж болохыг мэдэгдэв.  Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад хэн хэнийхээ эрх ашигт нийцсэн Дундаж Хандлага замыг бид бий болгосон билээ. Хятадын сэхээтнүүд, Хятадын буддистүүдийн дэмжлэгийг хүлээсэн энэхүү арга зам хүчирхийлэл үл хэрэглэх зарчим дээр тулгууралсан юм.”

Энэ удаагийн уулзалтад уригдан оролцож буй Польшийн ерөнхийлөгч асан Лех Валеса Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.


Лех Валенса Төвөд тусгаар тогтнолоо олж Хятадаас чөлөөлөгдөх боломжгүй гэж үздэг хүмүүс Зөвлөлт Холбоот Улс задрах болно гэж бодож байсан эсэхийг асуулаа. Түүний хувьд Зөвлөлт Холбоот Улс задран унах тухай бодол өчүүхэн ч төрж байгаагүй аж. “Эв нэгдэл” эсэргүүцлийн жагсаалын дунд үед Германы гадаад хэргийн чадварлаг сайд Берлиний хана нуран унах болно гэдгийг хэлж байсныг тэрээр эргэн дурссан юм.

 “Тэр эрин үе төгсгөл болж бидний олж авсан капиталист систем дэх тэгш бус байдал үнэхээрийн гүн гүнзгий байна. Мөн үүнтэй зэрэгцээд Польш улс өөрсдийг нь бүрэн илэрхийлж, төлөөлөх чадамжгүй засгийн газартай байгаад сэтгэл дундуур байна. Юу хийх ёстой вэ? Бид дараагийн сонгуулийг л хүлээх хэрэгтэй болж байна.”

Рэбэка Жонсон 70-аад онуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаалд оролцож байснаа эргэн дурсав. Сүүлд мөн “Эв нэгдэл”-ийн жагсаалд оролцож, мөн бас Төвөдийг дэмжин жагсчээ. Мөн энэ хугацаанд цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг эсэргүүцсэн Грийхам Нөхөрлөл энх тайвны кампийг үүсгэн байгуулсан байна.  

Цөмийн зэвсгийн эсэргүүцэх хөдөлгөөний удирдагч Ребека Жонсон үг хэлэв. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.


 “Бид өнөөг хүртэл бууж өгөөгүй Төвөдүүд шиг л тууштай байсаар байна. Хэрэв Төвөдийг эрх чөлөөтэй болгож чадвал хүч үл хэрэглэн амжилтад хүрч болдгийн тод жишээ болох болно. Хүч үл хэрэглэх нь сул дорой байдал биш, харин идэвхитэй үйл ажиллагаа юм. ”  

Клаудиа Рот цугласан олонд хандан Дээрхийн Гэгээнтэнтэй Пэрта Кэллигээр дамжуулан танилцсан бөгөөд Төвөдийн асуудлыг ямагт хүний эрхийн үүднээс хардаг гэлээ. Дээрхийн Гэгээнтэн амар амгалан амьдрал, хүч үл хэрэглэхийн төлөөх тэмцлээ өчүүхэн ч орхиогүй, хүмүүс хүний эрхийг хамгаалах, энх тайван тогтоох, цэрэг зэвсгээс хамаарлыг бууруулж, эцэс болгохын төлөөх зорилготой түүнтэй адил хүмүүс энэ дэлхийд хэрэгтэй байгааг онцолсон юм.  

“Хайр энэрэл хэр үр дүнтэй вэ гэдгийг би Дээрхийн Гэгээнтнээс суралцсан юм. Үзэн ядагчидтай бид энэрэл хайраар уулзах хэрэгтэй. Хүйтэн цэвдэг сэтгэлтнүүд болон ганцаардмал нэгэнд зөөлөн дулаан зүрх сэтгэлээр хандах хэрэгтэй.”

Германы Бундестагийн дэд ерөнхийлөгч Клаудиа Рот үг хэлж байгаа нь. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.


Лех Валенса үүн дээр нэмээд өөрийг чинь эсэргүүцэгч нэгнийг зогсоохын тулд түүнтэй тоглоом наргиа хийж байх хэрэгтэй гэв.

Дунжа Хаяали Рохингяа хүмүүсийн эсрэг хүч хэрэглэж буй лам нар болон Буддын шашинтнуудын талаар ямар бодолтой байгааг нь Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.

 “Энэ явдал анх болоход би Вашингтон Ди Си хотод байсан. Тайм сэтгүүлийн нүүр хуудас дээр нэгэн ламын зургийг тавиад “Буддын Террорист уу?” гэсэн асуулт асуусан байв. Үүнийг би цочирдон хүлээж авч билээ. Хэрэв бурхан Будда энэ үед байсан бол мусальман шашинт ахан дүүсийг хамгаалах байсан нь тодорхой. Би тэдгээр хүмүүсийг дайрч довтлоход оролцсон Бутаны буддистуудад Бурхан Багшийн өмнө юу хэлэх вэ гэдгийг нь асуусан юм.”

Би Аун Сан Киг сайн таних бөгөөд бид уулзахдаа болж буй үйл явдлыг зогсоохын тулд ямар нэгэн зүйл хийхийг хүссэн юм. Би бас түүнд хандан захидал бичсэн. Тэрээр нөхцөл байдал маш хүнд хэцүү, тэдгээр лам нар цэргийнхэнтэй холбоотой байна гэсэн юм. Миний бодлоор рохингяачуудад 1948 онд Палестинчүүдад тохиолдож байсантай ижил зүйл тохиолдож байна. Энэ бүх асуудлын уг шалтгаан нь бусдыг “тэд” эсвэл “бид” гэж хувааснаас үүдэж буй билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч Дунжа Хаяалигийн асуултанд хариулж байгаа нь. Герман, Дармстат. 2018.09.19. Гэрэл зургийг Мануел Бауер.


Хаяали дүрвэгсэдийн талаар ямар бодолтой байгаа тухай тодруулж өгөхийг Дээрхийн Гэгээнтнээс хүсэв. Тэрээр тэдгээр хүмүүс өөрсдийн газар нутаг дахь аюул заналаас зугтан дүрвэж байгаа бол тэднийг халамжлах нь зүйтэй гэв. 

“Одоо Германд 1 сая дүрвэгч байгаа биз дээ? Тэдэнд Германы канцлер Меркэлийн санаачлагаар халамж үзүүлж байгаа биш үү?”

 “Та нар өөрсдийн гэсэн соёл, мэдлэг, амьдралын хэв маягтай. Эдгээр дүрвэгсэд нь ялгаатай соёл, цаг агаар, амьдралын өөр хэв маягтай. Тэднийг орогнох байраар хангаж, тэдний үр хүүхдүүдийг боловсролтой болгож, залуучуудыг цаг нь ирэхэд өөрсдийн эх орноо дахин сэргээн босгоход шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх хэрэгтэй. 150,000 гаруй Төвөдийн дүрвэгсэд бий бөгөөд хэзээ нэгэн өдөр өөрсдийн эх орноо дахин сэргээн босгох хүслийг зүрх сэтгэлийнхээ гүнд тээсээр байгаа. Өөр нэг хүчин зүйл нь тэдгээр хүмүүс дүрвэн гарсан улс орондоо энх тайван амар амгаланг тогтооход хувь нэмрээ оруулах явдал юм. Энэ зууны төгсгөлөөр улс орны хил хязгаар гэдэг тийм ч чухал биш болох байх гэж би боддог.”

Ингээд үзэгчдэд зөвхөн ганцхан асуулт асуух л цаг үлдсэн байлаа. “Та бидэнд ямар зөвлөгөө өгөх вэ?” гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн “Үнэнч шударга, зөв, ёс суртахуунтай бай. Бусдад туслах тухай тунгаан бодож эхлэх үед худал хуурмаг, бусдыг дээрэлхэх, хууран мэхлэлт орших зай сэтгэлд чинь үлдэхгүй. Хэрэв зөв шударга бол чиний амьдрал гэгээн тунгалаг байж, найз нөхөдтэй болох итгэлийг бий болгож чадна. Бид бүгд өөрсдийн ашиг сонирхолд хөтлөгдөх хандлагатай байна. Өөрсдийн ашгийг бодохын зэрэгцээ бусдын төлөө гэх мэргэн ухааныг бүү орхигдуулаарай.”

Танхимд хуран цугласан 1500 гаруй хүн алга нижигнүүлэн ташихад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам илтгэл тавьсан хүн бүхэнд талархал илэрхийлж цагаан өнгийн хадаг барив. Зочид буудал руу буцахын өмнө Дээрхийн Гэгээнтэн үйл ажиллагааг зохион байгуулагчидтай хамт үдийн зоог барьсан юм.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт