Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Гэгээн Стефений коллежийн “Үүсгэн байгуулагчдын өдөр”-т оролцов 2018 он 12 дугаар сар 7

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели – Гэгээн Стефений коллеж нь Делигийн их сургуулийн байгуулсан гурван коллежийн нэг юм. Энэхүү коллеж нь одоогоос 137 жилийн өмнө анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 1857 оны хямралын дараа гэгээн Стефен хариуцан авч үйл ажиллагааг нь сэргээсэн байна. Тэр цагаас хойш энэхүү коллеж нь Энэтхэгийн алдартай сургуулиудын нэг хэдийнээ болж чаджээ. Тус коллеж нь сурагчдыг үндсэн хөтөлбөрт хамруулахын зэрэгцээ шинжлэх ухааны болон урлагийн чиглэлийн богино хэмжээний сургалт ч зохион байгуулдаг юм. Төгсөгчдөөс улс төрийн, бизнесийн, урлагийн, шинжлэх ухааны салбарын олон алдартан төрөн гарсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэгээн Стефений коллежийн "Үүсгэн байгуулагчдын өдөр"-т хүрэлцэн ирж цугласан олны зүг мэндэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.12.07. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Өнөөдөр гэгээн Стефений коллежийн “Үүсгэн байгуулагчдын өдөр” тохиож буй бөгөөд хүндэт зочдыг урьж энэхүү баярыг тэмдэглэж байна. Энэ баярт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урьж оролцуулж байгаа юм. Түүнийг хүрэлцэн ирэхэд Бурсар, Дин болон ахмад багш нар угтан авч захирлын өрөөнд урихад тус коллежийн захирал, профессор Жон Варгеш, мөн удирдах зөвлөлийн гишүүн, Делигийн бишоп Варрис Масих нар түүнийг хүлээн байлаа.

Коллежийн академийн хувцас өмссөний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам факультетийн гишүүдтэй уулзсан юм. Дараа нь баярын үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй танхимд оров. Зочид тайзан дээр суудлаа эзэлсний дараа коллежийн захирал бишоп Масихыг уг үйл ажиллагаа эхлэл болох залбирал үйлдэхийг хүслээ.

Дараа нь коллежийн захирал Варгеш үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мөн бишоп Масих, хүндэт зочид, оюутнууд бүгдэд нь энэ өдрийн, ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр энэ өдөр нь дан ганц үүсгэн байгуулагч нарын тухай дурсах бус, бидний төлөө чин сэтгэлээ зориулсан тэдний алдар гавъяаг санан дурсах өдөр гэлээ. Тэдний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөгийн коллеж маань ийм амжилтанд хүрсэн гэв. Дараа нь тэрээр сургуулийн үе үеийн хүндэт багш нарын нэрсийг уншиж танилцууллаа.

Коллежийн захирал профессор Жон Варгеш баярын нээлтийг үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.12.07. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Захирал Варгеш Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа хүн төрөлхтний бурхан, дэлхий дахины хүн, энх тайвны төлөөлөгч хэмээн тодорхойлоод үг хэлэхийг хүсэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Би албархаг байдалд төдийлөн дуртай биш ээ. Бид төрөхдөө албархаг байдлаар төрөөгүй. Үхэхэд ч албархаг байдал нэмэр болохгүй. Тиймээс бид амьд байхдаа аль болох амар аргаар хоорондоо ярилцаж, харилцах хэрэгтэй.” хэмээн яриагаа эхлэв.

 “Би өөрийн яриагаа үргэлж “Ахан дүүс минь” гэж эхэлдэг. Тиймээс энд цугласан хүндэт ахан дүүс та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн бид бүгдээрээ адилхан билээ. Бид адилхан уураг тархитай. Бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адил юм.”

“Та бүхний итгэл үнэмшлийн хувьд, бид бүгд Эзэн тэнгэрийн бүтээл бөгөөд энэрэнгүй эцгийн үр сад тул бид ахан дүүс мөн юм. Тиймээс бидэнд муудалцах, нэг нэгнээ хорлох, нэг нэгнээ егүүтгэх шалтгаан огтхон ч байхгүй. Бид нийгмийн амьтад тул амьдрал маань бусдаас, нийгмээсээ хамаардаг. Өнөөгийн дэлхийн эдийн засаг хил хязгаарыг хэдийнээ даваад байна. Нөгөөтэйгүүр бид цаг уурын нөлөөнд байдаг. Зарим газар цаг уурын өөрчлөлтөөс улбаатай нэлээдгүй гамшиг тохиолдсоор байгааг бид хамтдаа туулах ёстой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэгээн Стефений коллежид үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.12.07. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Бидний бүх шашин энэрэл хайрыг номлодог атал зарим газарт шашны нэрийн өмнөөс хүмүүсийн алтан амийг егүүтгэж байгаа нь санаанд багташгүй зүйл юм.”

“Бидэнд хосгүй уураг тархи, саруул оюун ухаан заяасан тул үүнийхээ ачаар бид хэл соёлоо хөгжүүлж, нэг нэгэнтэйгээ нэгдэж, бусдад аливаа зүйлийг тайлбарлан ойлгуулах чадвартай болсон. Дөнгөж сая нэрсийг нь дурдсан хүндэт захирлууд боловсролын салбарт тууштай ажилсан хүмүүс юм. Хэдийгээр энэ мөчид тэд бидний дунд байхгүй ч гэлээ тэдний хичээл зүтгэлийн үр дүн өнөө ч байсаар байна. Бид тэдэнд талархах ёстой. Би тэдний чин үнэнч, зорилгодоо  тууштай сайхан чанарыг нь үнэхээр биширч байна.”

“Түрүүнд хэлсэнчлэн бидэнд саруул оюун ухаан бий боловч түүнийгээ зөв зүйлд зарцуулах, эсвэл сөрөг буруу зүйлд ашиглах нь цэвэр бидний хандлагаас шалтгаалдаг гэдгийг бид байнга санах хэрэгтэй байна. Жишээлбэл цөмийн энергийг нээсэн нь үнэхээр том амжилт боловч үүнийг хүмүүсийг үй олноор нь устгах зэр зэвсэг болгож ашигласан нь тун харамсалтай хэрэг билээ. Арслан, бар гэх мэт махчин амьтад хэдийгээр харгис догшин боловч тэд ямар нэгэн шалтгаангүйгээр амьтдыг барьдаггүй. Гагцхүү өлссөн үедээ л бусад амьтдаар хооллодог. Гэтэл хүмүүс бид асар нарийн зэр зэвсэг үйлдвэрлэж, урьдчилан төлөвлөж дайн тулаан, хүчирхийлэл, аллага үйлдэж байна.”

Сурагч оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.12.07. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Хамгийн гол алдаа нь хүч хэрэглэх замаар асуудлыг шийднэ гэж үзсэнтэй холбоотой. Тиймээс бид 20-р зууны алдаа дутагдлаас үлгэр авч 21-р зуунд энэ алдааг давтахгүйн тулд энэ зууныг энх тайвны эрин үе болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг эерэг энэрэнгүй гэж тодорхойлсон байна. Бодит байдал дээр ч бид бусдад сайхан хандвал аз жаргалтай, хэрэв бусдын талаар таагүй зүйл бодох аваас аз жаргалгүй болж байгаа биз дээ.”

“Шашин шүтсэн ч, эс шүтсэн ч бидэнд найз нөхөд хэрэгтэй. Бид эхээс төрсөн даруйдаа эхийн хайрыг хүртэхгүй бол амьдарч чадахгүй. Боловсрол нь дан ганц бидний оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй бидний сайхан сэтгэлийг ч хөгжүүлдэг байх ёстой. Энэ коллеж нь христийн шашны сургууль бөгөөд христийн шашинд бусдыг өөр шигээ хайрлах ёстой гэж номлодог. Энэ сургаалыг бид амьдралын салшгүй хэсэг болгох хэрэгтэй. Бусдад туслах нь өөрсдийн саруул оюун ухааныг үнэн зөвөөр ашиглаж байна гэсэн үг юм.”

“21-р зууны залуучууд та нар өөрсдийн мэдлэг боловсролоо сэтгэлийн тэнхээгээр цэнэглэх хэрэгтэй. Үүний тулд та бүхэн сайхан сэтгэлийг төрүүлээрэй. Байнгын уур хилэн нь бидний дархлааны системийг дарангуйлдаг гэсэн судалгаа бий. Харин эсрэгээрээ энэрэнгүй сайхан сэтгэл төрүүлж чадвал бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэгээн Стефений коллежид үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.12.07. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Нэгэнт та аз жаргалтай байхыг хүсч л байвал сүсэг бишрэлээс үл хамаарсан сайхан сэтгэл үүний эх үндэс нь болно гэдгийг ойлгоорой. Дотоод сэтгэлийн энэ үнэ цэнэтэй зүйл нь хувь хүний аз жаргалыг бий болгоод зогсохгүй түүний гэр бүл, улс нийгэмд ч асар их ач тустай байдаг. Та бүхэн энэ сургуульд суралцаж байх үедээ эрдэм мэдлэг, сайхан сэтгэлийг хослуулах акадаемик арга барилыг олох хэрэгтэй.”

Захирал Жон Варгеш үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтний саруул билиг оюуны талаар айлдсан түүний эгэл жирийн үгсийг магтан сайшаалаа. Дараа нь төрийн дуулал, мөн тус сургуулийн сүлд дуу явахад бүгд босч хүндэтгэл үзүүлэв.

Гэгээн Стефений коллежийн "Үүсгэн байгуулагчдын өдөр"-ийн баярт бишоп Масих Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт оролцов. Шинэ Дели. 2018.12.07. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Коллежийн факультет тус бүрийн гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамт зургаа татууллаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Амбедкарын дурсгалын ордон, Ред Фордоор дамжин зочид буудалдаа ирэв.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт