Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

ТехФест (технологийн үзэсгэлэн) Ай Ай Ти Бомбэй 2018 он 12 дугаар сар 14

Түгээх

Энэтхэг, Мумбай – Нарлаг өглөө, тунгалаг хөх тэнгэрийн дор тогтуун зөөлөн салхи навчисыг үлээн байхад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ай Ай Ти Бомбэй үзэсгэлэнд уригдан Мумбай хотын зүүн хойно орших Повайд хүрэлцэн ирлээ. Дээрхийн Гэгээнтнийг оюутны хотхонд ирэхэд Захирал Деванг Випин Какар, Оюутны асуудал хариуцсан декан, профессор Соумио Мукержи нар угтан авсан ба Төвөд иргэд уламжлалт ёсоор арвайн гурил өргөн барьж угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбай хотын Энэтхэгийн Технологийн Институтэд хүрэлцэн ирэхэд захирал Проф. Деванг Випин Какар угтан авав. Энэтхэг, Мумбай. 2018.12.14. Зургийг Лувсан Цэрин

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг  Төвөдийн заншил дагуу дарцаг унжуулж, Оточ Манал бурханы танка болон Дээрхийн Гэгээнтний хөргүүд залсан ёслолын танхимд урин заллаа. Тэрээр алгаа хавсран дийлэнх нь оюутнуудаас бүрдэх 2000 үзэгчдийн төв, мөн 2 жигүүрийн зүг гурвантаа мэхийн мэндчилээд суудалдаа морилсон юм.

Төслийн багийн гишүүн, залуухан Төвөд бүсгүй Тензин Декёон Дээрхийн Гэгээнтнийг танилцуулав. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн зүүн хойд Амду мужид мэндлэн, XIV Далай Ламаар тодорсон талаар, Төвөдүүд Далай Ламыг ‘Ишин Норбу’ буюу ‘Хүсэл биелүүлэгч чандмань эрдэнэ’ хэмээн нэрлэдэг тухай ярив. Улмаар, хүн төрөлхтний энх тайван, амар амгалан, аз жаргалыг нэмэгдүүлэх, шашин хороондын эв эеийг бүрдүүлэх, Төвөдийн хэл, соёл, байгаль орчныг хамгаалах, Энэтхэгийн эртний мэдлэг оюуныг сэргээн түгээхийн төлөө  гаргаж буй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хүчин чармайлтыг цохон тэмдэглэлээ.

Ай Ай Ти Бомбэйн Захирал Проф. Деванг Какар үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуулийн 60 жилийн ойн баярт хүрэлцэн ирж үг айлдаж буй нь тун завшаантай хэрэг хэмээгээд, шинжлэх ухаан, технилогийн шинийг санаачлагч оюутнуудын нэгдсэн платформ болох энэ жилийн ТехФестийн нээлтийн өдөрлөгт Дээрхийн Гэгээнтнийг болон бусад оролцогчдыг урисан юм. Ай Ай Ти Бомбэй нь шинжлэх ухаанаас гадна эдийн засаг, англи хэл, гүн ухаан, сэтгэл судлал, нийгэм судлал зэрэг өргөн хүрээний хөтөлбөрүүдээрээ дамжуулан өндөр боловсрол олгох зорилготой сургууль хэмээн Проф Какар дурдав.

Ай Ай Ти Бомбэйн захирал, Проф. Деванг Какар Дээрхийн Гэгээнтэн болон оролцогчдыг Энэтхэгийн Технологийн Институтын ТехФестийн нээлтийн өдөрлөгт тавтай саатахыг хүсэн үг хэлэв. Энэтхэг, Мумбай. 2018.12.14. Зургийг Лувсан Цэрин.

Дээрхийн Гэгээнтэн оролцогчидтой мэндчилэв:

“Өглөөний мэнд! Та бүхний дийлэнх нь залуу хүмүүс байгаад би их баяртай байна. Би та нар шиг хүмүүсийн дунд байхдаа өөрийгөө залуу болсон мэт санадаг. Хүндэт ахан дүүс нар минь, цаг хугацаа ямагт хөдөлж байна. Юу ч түүнийг зогсоохгүй. Энд байгаа 30-аас дээш насны хүмүүс 20 дугаар зууны хүмүүс мөн. 30 хүрээгүй нь 21 дүгээр зууны хүмүүс билээ. Болж өнгөрсөн зүйлсийг өөрчилж болохгүй ч ирээдүй бидний гарт бий. 21 дүгээр зууны хүмүүс та бүхэн хүчин чармайлт гаргах аваас илүү сайхан, аз жаргалтай ертөнцийг бий болгож чадна.”

“Миний үеийн хүмүүс энэ дэлхийд их олон гай гамшиг тарьсаны учир юу байв гэдгийг бодолцох нь зүйтэй. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд аз жаргал энх тайвантай холбоотой, харин хүчирхийлэл үргэлж зовлонгийн шалтгаан байдаг.”

‘Би та бүхнээс асууя, та бусдыг инээхэд дуртай юу, эсвэл уурлахад дуртай юу?’ Оролцогчид ‘Инээхэд’ гэж хариулав. ‘Таны эргэн тойронд хүмүүс инээж байвал та илүү аз жаргалтай, илүү айдасгүй болдог биз дээ? 1954 онд би Хятадад айлчилж албаны олон арга хэмжээнд оролцсон бөгөөд бүгд их хүнд уур амьсгалтай байсан. 1956 онд энд Энэтхэгт Будда Жаяанти-тэй холбоотой уулзалтууд ч гэсэн нэлээд хүнд болж өнгөрсөн. Надад хүмүүс инээж байх нь таалагддаг, энэ нь нөхөрлөлийн илрэл бөгөөд харин нөхөрлөл нь итгэл сэтгэлийн илрэл юм.’

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Технологийн Институтэд үг хэлэв. Энэтхэг, Мумбэй. 2018.12.14. Зургийг Лувсан Цэрин.

‘Бусад хүмүүс бидэнтэй ижил гэдгийг бид байнга санаж байх хэрэгтэй. Бидний төрөх, үхэх яг л адилхан. Амьд байх хугацаандаа найз нөхдийн адил нэг нэгэндээ итгэх нь зүйтэй. Бид бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсанаар хүмүүсийн итгэлийг олж авдаг.’

‘20 дугаар зуун руу эргэж харахад хэт их хүчирхийлэлтэй байжээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа Хүйтэн дайны үед ч хүчирхийлэл дахин эхлэх вий гэсэн айдас, санаа зовнилоор дүүрэн байсан юм. Зарим эрдэмтдийн тооцоолсноор өнгөрсөн зуунд 200 сая хүнийг дайнд хэрцгийгээр хөнөөжээ. Хэрэв тэр дайн нь сайн сайхан дэлхийг бий болгохын төлөө байсан бол зөвтгөж болох байсан ч ийм зорилго байгаагүй.’

‘Эдүгээ, олон хүн энх тайвныг хүсэвч аллага, хүчирхийлэл байсаар байна. Хүмүүсийг шашны нэрийн өмнөөс ч егүүтгэж байна – бүр, төсөөлөшгүй. Энэ нь бидэнд тулгарч буй асуудлууд биднээс хамааралтай гэдгийг нотолж буй нэгэн жишээ юм. Бага насны хүүхдүүдэд үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн давхарга, каст хамаагүй. Эдгээр нэр томьёо нь биднийг ‘бид’, ‘тэд’ гэж бодоход хүргэж талцуулдаг. Хагарал талцал нь биднийг хүчирхийлэл, дээрэнгүй үзэл, мөлжлөг, бүр цаашлаад хамгийн аймшигт аллагад хүргэдэг. Үүнийг залруулах арга бол илүү гүнзгий харж бид бүгд бие цогцос, ухаан санаа, сэтгэлээрээ ижил гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оршино. Бид бүгд энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх боломжтой.”

Энэтхэгийн Технологийн Институтэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй үзэгчид. Энэтхэг, Мумбай. 2018.12.14. Зургийг Лувсан Цэрин.

‘Бид ээжийнхээ энгэрт хайр, энэрэл нигүүслийг анх мэдэрдэг. Анагаахын ухааны эрдэмтдийн хэлж буйгаар байнгын уур, айдас бидний биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бол халуун дулаан сэтгэл дархлааг сэргээдэг байна. Иймд, биеийн ариун цэврийн тухай сургуульд заадагтай адил сэтгэлийн ариун цэврийг сайшаах, хэрхэн өөрийн муу хортой сэтгэлийг дарж эерэг сайныг хөгжүүлэх вэ гэдэгт суралцах хэрэгтэй.’

‘Оюун ухаан, сэтгэлийн талаарх мэдлэг Энэтхэг оронд сүүлийн 3,000 жилийн туршид хөгжиж ирсэн. Амирлан оршихуй болон үлэмж үзэхүйн бясалгал (shamatha and vipashyana), хэд хэдэн урсгалд түгээмэл байдаг бөгөөд энэ бүгд сэтгэлийн амар амгаланг олох арга юм.’

Оюун санаа эсвэл ухамсар гэж юу вэ, хаанаас үүдэлтэй вэ? гэсэн асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн бодит болон хам шалтгааныг ялгааг тодрууллаа. Ухамсар нь материаллаг бөөмсөөс үүсэхгүй, ухамсарын бодит уг нь өмнөх эгшний ухамсар юм. Иймээс зарим хүмүүс өмнөх насаа дурсдаг. Харин тархи бол ухамсарын хам шалтгаан нөхцөл бөгөөд нүдний материаллаг эрхтэн хэрхэн нүдний ухамсар төрөх шалтгаан болдогтой ижил юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бомбэй дэх Энэтхэгийн Технологийн Институтэд 2000 оролцогч, гол төлөв оюутнуудад айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2018.12.14. Зургийг Лувсан Цэрин.

“Хүн бүрэлдэн бий болоход тухайн хүүхдийн бие махбодийн гол уг үндэс нь эцэг, эхээс ирдэг бол оюун ухааны уг нь өмнөх ухамсраас үүдэлтэй байдаг. Тиймээс Буддизмд хойд төрлийн талаар номлодог юм.”

‘Эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэлийн талаарх мэдлэг орчин үеийн боловсролтой нэгдэн сэтгэлийн амар амгаланг бий болгоход тус нэмэр болж чадна. Энэ их чухал ойлголт билээ. Учир нь шунал, үзэн ядалт зэрэг сөрөг сэтгэл хөдлөл их төрсөн үед бодит байдлыг харж чаддаггүй. Харин амар тайван оюун ухаан чин үнэнийг олж харж чадна.”

Сайн суралцахад бидэнд саруул оюун ухаан хэрэгтэй. Би багадаа хичээлдээ хойрог ханддаг байсан ч тухайн үед сурсан зүйлс маань миний оюун ухааныг ихэд задалж өгсөн байдаг.  Өнөөдөр суралцах боломжтой байгаа дээрээ сайн суралцахыг та бүхнээс хүсье! Мөн өөрийн оюун ухааныг сайхан сэтгэлтэй хослуулж явахад суралцаарай.’

Оролцогчдын тавьсан асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулах зуураа, хүмүүс хүчирхийллээс залхахын хэрээр энэрэн нигүүлсэх сэтгэл өсөн хөгжиж байна гэсэн юм. Ирээдүйн Далай Лам эмэгтэй хүн байж болох уу гэсэн асуултанд ‘Тийм’ гэж хариулаад, Бурхан Багш өөрийн шавь нарт эрэгтэй, эмэгтэй ялгалгүй сахил хүртэх ижил боломж олгосон гэдгийг онцлов.

Энэтхэгийн Технологийн Институтэд зохиогдсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзах уулзалтын үеэр оролцогчид асуулт асуув. Энэтхэг, Мумбай. 2018.12.14. Зургийг Лувсан Цэрин.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уур амьсгалын өөрчлөлт ноцтой асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөд Төвөдөд болон одоо амьдарч буй Дарамсалад цас орох нь тогтмол багасаж байгааг ажигласнаа хэлэв. Энэ нь усны нөөцөд эргэлзээгүй ноцтой нөлөө үзүүлнэ гэдгийг анхааруулав. Технологийн ирээдүйн хөгжлийн талаарх түүний хүлээлтийг асуухад бусад хүмүүс хиймэл оюун ухаан хөгжилд их найдлага тавьж байгаа ч  Дээрхийн Гэгээнтэн үүнд эргэлзэж байгаагаа дурьдав. Түүний бодлоор, техникийн хөгжил дэвшил хүний ухаанаас үүдэлтэй бөгөөд технологи хүний ухамсартай энэ тэнцүү болоход их урт замыг туулна гэлээ.

Тэрээр айлдвараа өндөрлөхдөө бид шинжлэх ухааны ололт, эргэцүүлэн шинжлэх чадвар зэргээс гадна ердийн мэдрэмж, туршлагадаа тулгуурлах хэрэгтэй хэмээв.

“Чинээлэг гэр бүлийн гишүүд бие биедээ итгэдэггүй бол тэд аз жаргалтай байж чадахгүй гэдгийг олж харахад амархан. Нөгөө талаас, гуйлга гуйдаг гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ хайр энэрэлээр хандахад аз жаргал амархан олдоно.”

Дээрхийн Гэгээнтэн тайзыг орхин явахад зарим оролцогчид түүнтэй уулзахыг хүсэн тэмүүлж байлаа. Сургуулийн захирал болон оюутны асуудал хариуцсан декан нар түүнийг үдсэн ба Далай Лам зочид буудлын зүг буцсан юм. Маргааш тэрээр Дели, тэндээсээ Бодгаяа морилно.  

      

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт