Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

‘Бодьсадвын 37 гарын авлага' ба 'Шалгадагийн тайлбар' – 2 дахь өдөр 2018 он 12 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг номын айлдварын талбайн зүг алхахад цаг агаар жихүүн сэрүүн байлаа. Тэрээр өөрийг нь харахыг хүссэн олон хүмүүсийн зүг гар даллан мэндэлж байв. Индэрийн зүг явах замд олон хүмүүс суун хүлээж байсан тул тэдгээр хүмүүстэй уулзаж, дараа нь олон нийтийн зүг гар даллаад сэнтийндээ суулаа.

Түүний сэнтийний дэргэд Гандан Ширээт, Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Бутаны Жанлин хувилгаан, Шарба болон Жанзэ цорж нар, 42-р Сажа Тизин Радна Важра ринбочэ, мөн түүний дүү Зана Важра ринбочэ нар суусан байлаа. Мөн бусад эрдэмтэн лам хуврагууд, хамба лам нар болон хутагт хувилгаад суусан байв.

Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон гарч ирэхийг хүлээж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.25. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Зүүн Өмнөд Азийн улс орны теравада уламжлалын лам хуврагууд эхлээд Мангал судрыг пали хэлээр уншив. Дараа нь Солонгосын лам хуврагууд “Билгүүний Зүрхэн” судрыг уншсан ба тэдний араас Вьетнамын лам нар болон сүсэгтнүүд хамтдаа мөн адил “Билгүүний Зүрхэн” судрыг өөрсдийн хэлээр уншсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн номын айлдвараа Богд Зонховын айлдсан ерөөлийн үгээрэ эхэллээ. Богд Зонхов “Их бодь мөрийн зэрэг” номын төгсгөлд “Миний асаасан энэрлийн зулын гэрэл Дээдийн ном дэлгэрээгүй газарт Дээдийн номыг гэрэлтүүлж, дэлгэрсэн хийгээд доройтсон газарт улам ихээр гэрэлтүүлэх болтугай” хэмээн айлджээ.

Вьетнамын хуврагууд "Билгүүний Зүрхэн" судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.25. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Зарим улс орнууд “Билгүүний Зүрхэн” судрыг уншдаг боловч Наландагийн гол уламжлал болох учир шалтгааны ухаанд гүн суралцдаг уламжлалыг нь аваагүй байна. Барууны улс орнуудад урьд өмнө бурханы шашин дэлгэрч байгаагүй боловч эдүгээ Бурхан Багшийн сургаалыг машид сонирхох болжээ. Гэвч би христийн шашны соёл уламжлалтай улс орнуудад бурханы шашны ном сургаалыг номлохдоо ихэд болгоомжтой ханддаг. Харин бурханы шашны уламжлалт Азийн улс орны хүмүүст бурханы шашны ном сургаалыг номлоход амар байдаг юм.”

“Нөгөөтэйгүүр буддистууд бид христийн шашны анд нөхдөөс боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн олон салбарт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаагаас суралцах хэрэгтэй байна. Энэ тухай би Тайландын нэгэн ламтай ярилцахад тэрээр лам хуврагууд сүм хийддээ тусаарлагдмал байх хэрэгтэй гэж хэлж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Бодьсадвын 37 гарын авлага” номоо үргэлжлүүлэн тайлбарлалаа. Эхний хэсэг нь Чухаг дээд гуравт аврал одуулах хэсэг байв. Тэрээр аврал одуулахдаа гэгээрэл болон түүнд хүрэх зам мөрд аврал одуулах хэрэгтэй гэлээ. Бурхан Багш бидэнд гэгээрэлд хүрэх арга замыг заасан багш бөгөөд түүний заасан зам мөрд суралцсаны үр дүнд бид гэгээрэлд хүрэх болно гэв. Гэгээрлийн мөрөөр замнах үед саад бэрхшээл тохиолдоход хуврагууд бидэнд үлгэр жишээ, бас дэмжлэг болдог хэмээн тайлбарласан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бодьсадвын 37 гарын авлага" номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.25. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дараагийн шүлэг нь зовлонгийн талаар айлдсан байна. Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт зовлонгийн гурван чанар буюу зовлонгийн зовлон, хувирахуйн зовлон, түгээмэл хуран үйлдэх зовлонгийн талаар тайлбарлав. Зовлон нь үйлийн үр болон сөрөг муу сэтгэлийн шууд үр дагавар боловч үүний уг үндэс нь мунхаг юм гэв. 9-р шүлэгт орчлонгийн аливаа жаргал бүгд өвсний толгойд тогтсон шүүдрийн ус адил түр зуурынх гэдгийг айлджээ. Харин мунхагийг даван гарсан гэгээрэл нь хувирч өөрчлөгдөхгүй гэдгийг тайлбарлав.

10 болон 11-р шүлгүүдэд нигүүлсэнгүй сэтгэлийг хөгжүүлэх, өөрийн аз жаргалыг бусдын зовлонгоор солих чадварыг олох, товчдоо энэ номын гол утга санааг гаргасан байна. Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт бодьсадва нар амьтдыг зовлонгоос салаасай гэж хүсээд зогсохгүй тэдний зовлонг тэсэшгүйгээр хүлээн авдаг тухай онцолсон юм. Тэд бусдыг зовлонгоос гэтгэлгэх арга замыг чухалчилдаг. Бүх амьтад зовлонгоос салах боломжтой, тиймээс бодьсадва нар хамаг амьтдыг зовлонгоос салсан гэгээрэлд хүргэх зорилго тавьдаг байна. “Бодьсадван явдалд орохуй”-д:

Орчлонд эдэлж буй хамаг жаргал бүгд

Бусдад сайныг хүссэнээс гармуй

Орчлонд эдэлж буй хамаг зовлон бүгд

Амин хувиа хичээснээс үүдмүй

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 18-р шүлэг хүртэл хурдан уншлаа. Тэрээр 21-р шүлгийг уншаад харьцангуй түвшин дэх бодь сэтгэлийг тайлбарлав. Дараа нь 22-р шүлэгт үнэмлэхүй түвшний бодь сэтгэлийг тайлбарлаж юмс үзэгдлийн мөн чанар болсон хоосон чанарыг хэрхэн ойлгох талаар товч тайлбарласан юм.

Тэрээр бидний энгийн хандлага нь юмсыг үнэхээр байгаа мэт хардаг ч гүнзгий түвшинд судлахын хэрээр аливаа юмсын мөн чанар хоосон болох нь тодорхой болж ирнэ гэлээ. Орчин үеийн квантын физикчид ч юмс үзэгдэл обьектив талаасаа байхгүй гэж үзэж байгааг тэмдэглэн хэлэв.

8,000 гаруй лам хуврагууд энэ удаагийн номын айлдварт сууж Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсов. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.25. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

24-30 хүртэлх шүлгүүд нь зургаан барамидын тухай гарч байна. 31-р шүлэгт түр зогсоод Дээрхийн Гэгээнтэн хэрэв та өөрийн дотоод сэтгэлээ анхаарч харахгүй бол гадна талаасаа дээдийн номыг хэрэгжүүлэгч мэт харагдавч үнэндээ та хоёр нүүртэн болж хувирна гэлээ.

Дараа нь төгсгөлийн шүлэг хүртэл уншлаа. Тэрээр энэхүү номыг Лавзун Доржчан ламаас авсан гэдгээ хэлэв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн маргааш хүртээх байсан бодь сэтгэл төрүүлэх болон бодьсадвын санваар хүртээх ажлаа эхэлсэн юм. Бодь сэтгэл төрүүлэх, бодьсадвын санваар хүртэхийн өмнө ангид гэтлэхүйн санваар хүртэх ёстой тул энгийн хүмүүст хандан увш (гэнэн) санваар хүртээв.

“Хэдийгээр хувь хүнд бодь сэтгэл төрөөгүй байсан ч бодь сэтгэлд чинхүү сүсэг бишрэлтэй байж чадвал нууц тарнийн ёсонд орох үндсэн боломж бүрдэж байна гэсэн үг. Би энэ удаагийн бодьсадвын санваар хүртээх зан үйлийг Богд Зонховын зохиосон “Бодьсадвын үндсэн зам мөр” номын дагуу явуулна. Богд Зонхов энэ номыг хутагт Асангагийн “Бодьсадвын газар” номонд үндэслэн зохиожээ.”

Энэ удаагийн номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.25. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Энэхүү ном нь буддын гүн ухааны сэтгэл төдийтний их эрдэмтний зохиол, мөн “агуу их явдлын дамжлага”-ын увидас боловч үүнийг бид “гүн үзлийн дамжлага”-тай уялдуулах хэрэгтэй. Хэрэв энэ хоёр дамжлагыг хэрэгжүүлж чадах аваас “анхааран авлагын дамжлага”-ын увидас аяндаа бий болох юм.”

Бодьсадвын санваар хүртээж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэлийг бясалгахаас илүү буян хураах арга үгүй, үүнээс илүү нүгэл хилэнцээ арилгах арга үгүй гэж айлдлаа.

“Хамгийн гол нь та бүхэн бодьсадвын санваар хүртсэнээ мартаж болохгүй шүү. Энэ цаг үеэс эхлэн та нар амин хувиа хичээхээс татгалзах хэрэгтэй. Мөн бусадтай эелдэг сайхан харьцах хэрэгтэй.” 

“Би энэхүү бодьсадвын санваар хүртээх увидсыг Бодьгаяад хэд хэдэн удаа тавьсан бөгөөд Өмнөд Энэтхэгт ч хэдэн удаа энэ увидсын дагуу санваар хүртээсэн. Ийнхүү би Наландагийн уламжлал, Төвөдийн өвөг дээдсийн ач гавьяаг үргэлжлүүлж чадлаа гэж бодож байна. Үүгээрээ би өөрийн амьдралыг утга төгөлдөр болгож чадлаа.”

Дараа нь “Шалгадагийн тайлбар” номын өчигдрийн хэсгээс үргэлжлүүлэн уншихдаа Энэтхэгт учир шалтгааны ухаан хэрхэн хөгжиж ирсэн түүхэн замналыг ярьсан юм. Учир шалтгааны ухааны хөгжил нь ловон Дигнага болон Дармакирти нартай шууд холбоотой ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.25. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Ловон Дигнага нэгэн цагт Манзушри бурхантай учирч түүнээс сэтгэлийн тэнхээ, урам зориг авсан байна. Тэрээр Наландад Судуржаяа нэрт бярмантай номын мэтгэлцээн хийж ялмагц тэрхүү бярман амнаасаа гал гаргаж ловон Дигнагын орхимжыг түлжээ. Энэ үед сэтгэл нь мохсон Дигнага өөрийн өмнө байсан чулуун самбарыг дээш шидэж “Чулуун самбар газарт буухад би гэгээрэлд хүрэх зорилгоосоо буцна” хэмээсэн байна. Гэтэл чулуун самбар газарт буухгүй удсанд дээш харвал Манзушри бурхан самбарыг барьсан байжээ. Ингээд Манзушри бурхан түүнд урам зориг, сэтгэлийн тэнхээ өгсөн гэдэг.

Дээрхийн Гэгээнтэн “Шалгадагийн тайлбар” номны эхний хэсгээс уншаад зогсов. Тэрээр цаг хугацаа, боломж нөхцлийг харж байгаад өөрийн олж хүртсэн учир шалтгааны ухааны олон номын дамжлагыг үргэлжлүүлэн өгөх болно гэсэн юм.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт