Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Хойд Энэтхэгийн оюутан залуучуудтай уулзав 2019 он 10 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, ХП, Драмсала – Дарамсала дахь Улсын коллежид эртний Энэтхэгийн мэргэн ухааны зургаан сарын сургалтад хамрагдаж буй 25 оюутан, багш нар, мөн сургуулийн захирал хамтдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар өнөөдөр өглөө ирлээ. Тэдэнтэй хамт хойд Энэтхэгийн хэд хэдэн их сургуулиас 18 Төвөд, 78 Бутан, 10 Ладак, 2 Аруначал, 4 Африк оюутнууд буюу нийт 100 гаруй оюутан  хамт байв.

Хойд Энэтхэгийн их сургуулиудын оюутнуудтай уулзахаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын өрөөнд хүрэлцэн ирж, оюутнуудтай мэндчилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.25. Зургийг Тензин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өрөөнд орж ирмэгц оюутнууд “Таши Делек” хэмээн чанга дуугаар мэндлэн угтлаа.

Энэ гариг дээрх 7 тэрбум хүн бүгд оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хувьд яг адилхан гэдгийг би үргэлж мэдэрдэг. Бид дэлхийн аль ч хэсэгт амьдарч байсан ялгаагүй нийгмийн нэг хэсэг болох нь бодит үнэн билээ. Хүний уг чанарыг энэрэнгүй хэмээн эрдэмтэд баталсан байна. Энэ бол биднийг нийгэмд тулгуурлан оршин тогтдогийн илрэл юм.”

“Хүн төрөлхтөн бид нэгэн гэр бүл гэдгээ сайтар ухаарах хэрэгтэй. Гэвч хүмүүс бид хэт их хуваагдаж байна. Шашин гэх нэрийн дор хуваагдал, зөрчилдөөн хүртэл явагдаж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Хойд Энэтхэгийн их сургуулиудын оюутнуудтай мэндчилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.25. Зургийг Тэнзин Чойжор.

“Тулгарч буй олон асуудлыг бэрхшээлийг бид өөрсдөө бий болгосон, гэсэн ч асуудлыг бууруулах, шийдвэрлэх арга хэмжээг бид авч чадна. Сүүлийн жилүүдэд би эртний Энэтхэгийн ойлголтууд, тэр дундаа ахимса (хүч үл хэрэглэх явдал) ба каруна (энэрэнгүй үзэл) зэрэг гол үнэт зүйлсийг дахин сэргээхээр хичээн ажиллаж байна. Өнөө үед дэлхий ертөнцөд ийм жишиг зайлшгүй хэрэгтэй болжээ. Өнгөрсөн зуунд Махатма Ганди эдгээр зарчмуудыг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлж болохыг харуулсан юм.”

“Өнөөгийн боловсролын хөтөлбөрт ийм зарчмуудыг нэмж оруулах хэрэгтэй. Үүнээс гадна бид бие махбодийн хувьд эрүүл байсан ч уур хилэн, түгшүүр дүүрэн байвал ямар нэгэн юм дутуу санагдана. Тиймээс бид хөнөөлт сэтгэл хөдлөлөө арилган, аз жаргалыг олохын тулд сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн талаар суралцах хэрэгтэй. Орчин үеийн боловсрол нь сэтгэлийн боловсролын талаар маш бага ойлголттой байдаг. Гэсэн хэдий ч энэ улсад хэдэн мянган жилийн турш "шамата" (сэтгэл төвлөрөл), "випашяна" (бодит байдлыг задлан шинжлэх чадвар) бясалгал хийгдсээр ирсэн юм. Үүний туршлагаар олж авсан оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаархи ойлголт нь сэтгэлийн амар амгалан, дотоод хүч чадлын эх үүсвэр болдог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонсож буй оюутнууд. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.25. Зургийг Тэнзин Чойжор.

“Орчин үеийн боловсрол гадаад хөгжил олох боломжийг олгодогоороо чухал боловч үүнийгээ сэтгэл оюуны талаарх ойлголтуудтай хослуулах хэрэгтэй. Дарамсала дахь Улсын коллеж саяхан Энэтхэгийн эртний мэргэн ухааныг судлах чиглэлээр сургалт явуулж эхэлсэнд би баяртай байна.”  

Уулзалтанд оролцчидын асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.  

Бид мэндэлсэн даруйдаа хамгийн анх эхийн хайр, халамжийг мэдэрдэг учир хүний уг чанар энэрэнгүй хэмээн эрдэмтэд олж тогтоосон гэв. Тэрээр квант физикт аливаа юмс үзэгдэл харагдаж байгаа шигээ оршин байдаггүй гэсэн нь Наландагийн  уламжлалтай нийцэж буй. Тодруулбал буддын гүн ухааны сэтгэл төдийтөн болон төв үзлийн онолд юмс үзэгдлийн харагдаж буй байдал хийгээд жинхэнэ мөн чанарт ялгаа байгааг нотолдог хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хойд Энэтхэгийн их сургуулиудын оюутнуудтай ярилцаж байгаа нь. 2019.10. 25. Зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн гар руугаа харан "Гарын алга, хуруунууд, хурууны хэсгүүд нь бүгд нийлээд гарыг бүрдүүлдэг, үүнээс тусдаа орших гар байна уу" гэв. Тэрээр Энэтхэгийн гүн ухаантан Чандиракиртигийн айлдсан үгийг эш татан, сүйх тэргийг задлан хэсэг хэсгээр нь салгаж үзэхэд, сүйх тэрэг энэ байна гэж хэлэх зүйл олдохгүй гэдгийг тайлбарлав. Гэтэл энгийн түвшинд бид сүйх тэргийг харж чадна гэлээ.

Ладакын нэгэн залуу эмэгтэй атаархал, үзэн ядалт гэх мэт сэтгэл хөдлөлүүд хор хөнөөлтэй гэдгийг мэддэг боловч аяндаа үүсэн гардаг эдгээр асуудлыг хэрхэн зохицуулах талаар асуухад, Дээрхийн Гэгээнтэн янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөн нь бидний оюун ухаан, амьдралын нэг хэсэг юм. Жишээлбэл биднийг илүү их амжилтанд хүргэхүйц өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй бол сайн, харин бусдад хор хүргэх зорилготой бол түүнээс татгалзах хэрэгтэй хэмээн хариуллаа.

Профессор Самдон ринбочэ хинди хэлээр асуух оюутнуудын асуултыг Дээрхийн Гэгээнтэнд орчуулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.25. Зургийг Тензин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн бурханы шашинтнууд яагаад бусадтай харьцуулахад сөргөлдөх нь бага байдгийг мэдэхийг хүссэн Бутаны залууд хандан ёс зүй, төвлөрөл, мөн билиг билгүүний гурван суртгаал нь бурханы анхны сургаал байсан ба эдгээр нь Буддын шашны бүх уламжлалуудын суурь үндэс болохыг тайлбарлалаа. Бурхан Багшийн сургаалийн хоёр дахь хэсэг нь хоосон чанарын тухай байсан бол гурав дахь хэсэг нь хоосон чанарыг ойлгох сэтгэлийн мөн чанарын тухай тайлбарласан тухай дурдав. Мөн нарийн ухамсрын янз бүрийн түвшин байдгийг дурьдаад, нас барах үед хамгийн нарийн ухамсар илэрдэг талаар тайлбарлалаа.

Нэгэн төвөд залуу эмэгтэй эрх чөлөөтэй байх ба ёс зүйгүй байхын ялгааг асуухад, бид урт хугацаанд юу хийх нь хамгийн ашигтай вэ гэдгийг үнэлэхийн тулд оюун ухаанаа ашиглах ёстой хэмээн хариулав. Тэрээр XXI зуунд Буддын шашинтнууд зөвхөн мухар сүсэгт найдахаас илүүтэй Буддагийн сургаалийн талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах хэрэгтэй гэж нэмж хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас уулзалтын үеэр асуулт асууж буй оюутан. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.25. Зургийг Тензин Чойжор.

Цагаан хоолтон байх тухай асуултад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн Буддын лам хуврагууд уламжлал ёсоор хувийн гал тогоогүйгээс гадна өглөгөөр олдсон зүйлийг хүртдэг байсан тул ямар нэгэн хоол хүнснээс татгалзах, хүсэлт тавих эрхгүй байсан гэв. Төвөдөд сонголт бага байсан боловч эдүгээ Энэтхэгт буй Төвөдийн томоохон дацан хийдүүд болон зарим сургуулиудийн гал тогоо олон жилийн турш цагаан хоол бэлдэж буй ажээ.  

Дарамсала дахь Улсын коллежийн багшийн “Бид сэтгэл хөдлөлөө удирдахад бясалгал, зан үйл хоёрын аль илүү үр дүнтэй вэ? гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн "Билгүүний Үндэс" номноос эш татан хариулав.  

“Үйл болон нисванисыг арилгавал гэгээрэлд хүрнэ

Үйл болон нисванис нь төөрөлдсөн ойлголтоос үүсч

Тэдгээр нь буруу үзлээс бий болно

Тэрхүү уруу үзэл нь хоосон чанараар няцаагдана” 

Өөрөөр хэлбэл сэтгэлийг үймцүүлэх хорт сэтгэл хөдлөл нь юмсын мөн чанарыг мэдээгүй мунхагаас үүдэлтэй тул үл мэдэх мунхагийг арилгахын тулд бүхий л юмс үзэгдэл бусад зүйлд шүтэхгүйгээр дангаараа, өөрийн эрхээр бүтэх боломжгүй хэмээх  хоосон чанарын ойлголтыг маш гүнзгий түвшинд бясалгах шаардлагатай гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Хойд Энэтхэгийн их сургуулиудын оюутнуудтай ярилцаж байна. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.25. Зургийг Тэнзин Чойжор

Уулзалтын дараа оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт дурсгалын зургаа авхуулцгаалаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт