Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

‘Төв Үзлийн Шим’ номын айлдвар эхлэв 2019 он 2 дугаар сар 20

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Үргэлжилсэн хүйтэн, бүрхэг тэнгэрийн дор Зүглаг Хан дуганы өмнөх номын айлдварын талбайд ойролцоогоор 7000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор хуран цугласан байлаа. Тэдний 2000 гаруй нь Өмнөд Энэтхэг дэх томоохон хийдүүдийн лам хуврагууд байх бөгөөд бусад нь энгийн төвөд иргэд, мөн 54 улс орны 800 гаруй жуулчид энэ удаагийн номын айлдварт хамрагдаж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Төв үзлийн шим" номын айлдварын эхний өдөр морилон ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 20192.02.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам товлосон цагаас өмнө хүрэлцэн ирж номын айлдвараа эхэлсэн юм.

“Өнөөдрөөс эхлэн бид “Төв үзлийн шим” номын зүүлт тайлбарын хамт унших болно. Богд Зонхов “Их тарнийн мөрийн зэрэг” номын эхэнд “Бид эсэргүүцэгч нарт учир шалтгааныг таниулах зарчмаар Бурхан Багшийн айлдварыг ойлгуулах хэрэгтэй” гэж айлдсан. Мөн би Наландын 17 бандидагийн соёрхол”-д ч: “Бурхан Багшийг дагаж буй бид ч түүний сургаалийн талаарх мэдлэг дээр суурилсан сүсэг бишрэлтэй байх нь нэн чухал. Үүний тулд бид ямар нэгэн туйлшрах үзэлгүйгээр Бурхан Багшийн айлдварыг гүн, нарийн судлах хэрэгтэй” гэсэн билээ. Эртний Энэтхэгт адил бус үзэл онол ихэд дэлгэрсэн юм. Тэдгээрийн тухай номлосон Вхававивекагийн энэ ном нь энэ талын судалгаанд чухал холбогдолтой.”

“Адиша гэгээн 11 зууны үед Төвөдөд “Бодь мөрийн зул” номоо зохиосон нь адил бус үзэл онолын түвшинд бус, тодорхой зам мөрөөр хүмүүсийн сэтгэл санааг засах зорилготой байв.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Төв үзлийн шим" номын айлдвараа эхлэв. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Би “Сонгодог 13 ном”-ын аман дамжлагыг Хүннү Лама ринбочэ, гэвш Ригзин Тэнба, Кэнпо Гунгаванчүг нараас хүртсэн юм. Дээрээс нь “Төв үзлийн шим” номын аман дамжлага хүртэх нь зүйн хэрэг гэж бодсон билээ. Гэвч судлан үзэхэд энэ номын аман дамжлага байсангүй. Тиймээс энэ номын зүүлт тайлбар хийхийг Кенпо Гунгаванчүгээс би хүссэн ба тэрээр миний хүсэлтийг хүлээн авч энэхүү зүүлт тайлбарыг зохиосон юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номоо уншиж эхэллээ. Тэрээр уг номын нэрийг тайлбарлах хэсэгт номын энэтхэг нэр болон төвөд нэрийг зайлшгүй дурдах ёстой гэсэн эртний Төвөдийн Соронзон Гамбу болон Тисрон Дэзэн хаадын шийдвэрийг тайлбарласан юм.

Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг анхааран сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дараа нь орчуулагчийн мөргөл үйлдсэн хэсэг байв. Мөн Төвөдийн номт хаан болох Ти Ралбажаны зарлиг дагуу энэтхэг хэлээс орчуулагдсан номыг гурван сав аймагт хуваасан ба ингэхдээ ном бүрийн эхэнд гурван өөр мөргөл үйлдэж ялгадаг байв. Энэхүү номын орчуулагч нь Манзушри бурханд мөргөл үйлдсэн тул уг ном абидармын номын аймагт харъяалагдаж буй аж.

Дараа нь хэд хэдэн удаа гэгээн гэрэлийн тухай дурдаж байгааг онцлоод энэ тухай өчигдөрийн номын айлдварт гарсанчлан Бурхан Багш гуравдугаар номын хүрдийн үед үүнийг гүнзгий тайлбарласан гэдгийг ахин дурдлаа.

“Энэ номыг зохиосны учир юу вэ? Учир нь энэхүү номыг үзэж судласнаар бодь сэтгэлийг төрүүлж улмаар гэгээрлийн зам мөрөөр замнах явдал юм. Товчдоо бодь сэтгэлийг төрүүлсэн хүмүүс бусдын төлөө гэх сайхан сэтгэлийг хэзээ ч орхигдуулдаггүй ба бусдыг гэгээрлийн үнэн зөв зам мөрөөр хөтлөхийг хүсдэг. Үүний тулд үнэн зөв зам мөрийг номлодог юм.”

Дээрхийн Гэгээнтэн ахин ловон Бхававивека төв үзлийн ном сургаалын зарим нэг ялгааг гарган номлосон анхны эрдэмтэн байсан гэдгийг тэмдэглэн хэллээ.

Зүглаг Хан дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Эхний бүлэг болох “Бодь сэтгэлийг үл алдахуй” бүлгийг уншиж дуусаад хоёр дахь бүлэг “Зөв зам мөрд оршихуй” хэсгийг уншиж эхэллээ.

Тэрээр нарийн ухамсарын тухай айлдахдаа клиник үхлийн дараах бие цогцос нь муудахгүй олон хоногоор оршиж байсан лам нарын тухай ярьсан юм. Шинжлэх ухааны эрдэмтэд үүнийг нэн ихээр сонирхож байгааг тэрээр дурдлаа. Бурханы шашны үүднээс үүнийг нарийн ухамсарын үргэлжлэл оршсоор байгаагийн шинж гэж үздэг гэв.

Дээрхийн Гэгээнтэн 3-р бүлгийн дунд хүртэл уншаад өнөөдрийн айлдвараа өндөрлөв. Номын айлдвар маргааш ахин үргэлжилнэ.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт