Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Энэтхэгийн ерөнхий сайд Моди-д төрсөн өдрийн мэндчилгээ илгээлээ 2019 он 9 дүгээр сар 17

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Жаран есөн нас сүүдэр зооглосон өдрийг нь тохиолдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди-д баярын захидал илгээв. Тэрээр түүнд урт удаан нас, эрүүл энхийг хүсэн ерөөгөөд,

“Энэтхэг улсад урт удаан хугацаанд зочны хувиар амьдарч байгаа,  энэ орны ирээдүйн төлөө гүнээ сэтгэл зовниж явдаг хүний хувьд таны хичээл зүтгэлийн ачаар ард түмний итгэл найдвар сэргэж байгааг тэмдэглэн, талархал илэрхийлье. Энэтхэг орны ололт амжилт нь зөвхөн Энэтхэгийн ард түмэнд үр өгөөжтэй төдийгүй, нийт хүн төрөлхтний хөгжилд жинтэй хувь нэмрийг оруулж байгаа билээ.

 Өмнө нь танд өгүүлж байсанчлан,  дорноос мандах наран лугаа агаар нэгэн эртний Энэтхэгийн агуу мэдлэгийг сүүлийн үед залуус улам их сонирхох болсонд би туйлын баяртай байна. Өнө эртнээс түүхтэй хүч үл хэрэглэх зарчим буюу ‘ахимса’, түүн дээр суурилсан энэрэнгүй үзэл ‘каруна’ нь өнөөгийн дэлхий дахинд чухал ач холбогдолтойгоос гадна нэн хэрэгтэй үзэл санаа мөн.

Эдгээр эерэг үзэл баримтлал, түүнчлэн сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай гүн гүнзгий мэдлэг нь амар амгаланг бясалгах ‘шаматха’, юмсын гүнд нэвтрэн шинжлэх ‘випяшана’ бясалгалын үр шим гэж би боддог. Учир шалтгааны ухааны үүднээс дээрх үзэл баримтлалыг гаргаж түгээсэн Наландагийн уламжлалыг орчин үеийн боловсролтой  хослуулж болно гэдэгт би итгэлтэй байдаг бөгөөд ингэх нь хүн төрөлхтний сайн сайхны төлөөх үйлс байх болно. 

Би өөрийгөө Энэтхэг орны элч төлөөлөгч хэмээн үздэгийн хувьд, дэлхийн өнцөг булан бүрт хүмүүстэй уулзахдаа олон шашныг хүлээн зөвшөөрөх, олон ургальч үзэл гүн бөгөөд баттай нутагшсан, хамгийн их хүн амтай ардчилсан орон хэмээн Энэтхэг орноор бахархан ярих дуртай. Энэтхэг бол эв зохицол, тогтвортой байдлын үлгэр жишээ орон. Үүний  баталгаа нь үндэсний болон мужийн түвшинд явагддаг тайван сонгуулийн үйл явц мөн” хэмээн захидалдаа өгүүлжээ.

 “Гадаад оронд орогнон амьдарч байгаа төвөдүүд бидний хувьд Энэтхэг орон бол бидний оюун санааны хоргодох орон төдийгүй 60 гаруй жилийн турш бидний бодит орон гэр минь болсоор ирлээ. Энэ завшааныг ашиглан, биднийг халуун дотноор хүлээн авсан Энэтхэгийн засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мэндчилгээнийхээ төгсгөлд цохон тэмдэглэсэн байна.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт