“Одоо таныг өндөр хариуцлага хүлээж байна. Таны удирдлага манлайллын ачаар Сикким мужийн ард иргэд хөгжил цэцэглэлтийг цогцлоох өдөр ирнэ хэмээн итгэж байна. Ялангуяа хүнд хэцүү амьдралтай хүмүүсийн амьжиргаа сайжирна хэмээн найдаж байна.”
“Би олон удаа Сикким мужид очиж байсан бөгөөд нутгийн хүмүүс надад хайр энэрэл дүүрэн халуун дулаан хандаж байсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Би 1956 онд анх удаа Сиккимд очиход хүмүүсийн эелдэг зөөлөн, эрмэлзэл дүүрэн байдлыг мэдэрч байснаа одоо ч санахад тодхон байна. Мөн өнөөдөр хүн төрөлхтөнд тулгараад байгаа хүнд асуудлуудыг хүнлэг сайхан сэтгэлээр шийдвэрлэх талаар Сикким мужийн ард иргэд хүсэл эрмэлзэл дүүрэн байж анхаарал хандуулсанд ч би мөн урам зориг авч билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнгөрсөн 4 дүгээр сард дүрвэн гарснаас хойш 60 дахь жилээ угтсан, мөн Сикким мужид дүрвэсэн Төвөдүүдийн томоохон хэмжээний нийгэм байдгийг тэмдэглээд “Энэхүү завшааныг ашиглан Сикким мужид амьдардаг Төвөдүүдэд халуун дулаан элэгсэг хандаж ирсэнд гүнээ талархал илэрхийлье!” хэмээн бичжээ.
Ингээд төгсгөлд нь мужийн захирагч Пүрэм Шин Даманд аливаа саад бэрхшээлийг даван туулж нутгийн ард иргэдийн хүсэл зорилгыг биелүүлэх болтугай хэмээн хүсэн ерөөлөө.