Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Клуб 1880-ын гишүүдтэй уулзав 2019 он 3 дугаар сар 27

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Сингапураас хүрэлцэн ирсэн Сингапур, Америк, Австрали, Англи, Энэтхэг, Канад, Хятад, Франц, Швейцарь болон өөр хэд хэдэн үндэстний нийт 85 хүмүүс бараалхав. Тэд бүгдээрээ Клуб 1880-ын гишүүд бөгөөд нэг нэг ярилцлагаар ахиулан дэлхийг улам сайн сайхан болгож өөрчилье гэсэн уриан дор хүсэл сонирхолоор нэгдэцгээсэн ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1880 клубын гишүүдтэй уулзахаар хүрэлцэн ирж хүүхэдтэй мэндэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.03.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн өрөөнд орж ирээд бүгдтэй нь мэндчилсэний дараа эхний эгнээнд суусан хүүхдүүдэд тусгайлан анхаарал хандуулав. “21-р зуунд хамаарах эдгээр хүүхдүүдийн адилаар бусад үе тэнгийнхэнд нь боловсролоор дамжуулан өөрчлөлт хийх хичээл зүтгэлийг энэ мэтчилэн гаргаж чадвал бараг нэг үеийн дараа гэхэд дэлхий маань илүү энэрэл хайр, энх амгалантай болох болно.” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлон хэллээ.

Гишүүд бүгд өөр өөр гарал үүсэлтэй, өөр өөр шашны итгэл үнэмшилтэй боловч дэлхийгээ илүү сайн сайхан болгох хүсэл эрмэлзэлээр нэгдсэн гэдгийг Марк Николсон танилцуулсан юм.

“Та бүгд 85-уулаа дэлхийн 7 тэрбум хүний адилаар хоорондоо ялгаатай зүс царайтай боловч бүгдээрээ энэ дэлхийд адилхан замаар төрж мэндэлсэн шүү дээ” гэж Дээрхийн Гэгээнтэн хариу өгүүлээд цааш үргэлжлүүлэн “Би бага наснаасаа эхлэн өөрийн сэтгэлээ, сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах аргад суралцаж эхэлсэн юм. Мэдээж зарим үед амьдрал хүнд хэцүү байсан ч энэ үедээ сэтгэлийн амар амгалангаа хадгалж байх нь маш их тустайг би таньж мэдсэн билээ. Буддизмын үзлээр бид зовлонгийн мөн чанартай төрөл авсан гэж үздэг. Гэсэн ч зовлонтой учрахдаа өөрийн сэтгэлийн амар амгалангаа хадгалж байх нь ямагт хамгийн сайн шийдэл болдог. Харин үүнийг хэрэгжүүлэх нэг арга бол бодь сэтгэлийг төрүүлэх, бусдад анхаарал тавьж тэдний сайн сайхныг санаж байх явдал билээ. Би бусад хүн бүрийг надтай л адил сайн сайхан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэдгийг мэдэх бөгөөд тиймээс ч тэдэнд хандаж өдөр бүр халуун дулаан сэтгэл төрүүлдэг юм. Бид бүгд бурханлаг чанартай учраас хүн бүр надтай адил гэж бодож чадвал хэнтэй ч уулзсан ойр дотно сэтгэлийг төрүүлж болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1880 клубын гишүүдтэй уулзан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.03.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран халуун дулаан сэтгэлийг дадуулж байх нь бид бүгдэд ашиг тустай. Энэрэл хайрын сэтгэлтэй хүмүүс илүү сэтгэлийн амар амгалантай байдгийг би анзаарсан юм. Хэрэв та энэрэлт сэтгэлтэй бол муу мэдээ хүлээж авсан ч бухимдаж зовнихгүй байж чадна. Сэтгэлийн амар амгалангаа хадгалахын тулд бид амгаланг алдагдуулагч сэтгэл хөдлөлүүдээ зогсоож сурах хэрэгтэй. Бид өөрсдийн бие махбодийн эрүүл ахуйгаа анхаарч сурдагийн адилаар сэтгэлийн эрүүл ахуйдаа ч анхаарал тавьж сурах хэрэгтэй юм шүү. Бие махбодийн хувьд эрүүл чийрэг боловч сэтгэлээрээ өвдсөн бол та аз жаргалгүй л байх болно. Тиймээс биеийн эрүүл мэндээ хичээхийн зэрэгцээ сэтгэлийн эрүүл мэндээ хичээцгээе гэж би зөвлөх байна.”

“Бид бүгдээрээ нийгмийн амьтад билээ. Бид амьдран оршиж буй нийгэм орчноосоо хамаардаг. Бидний амьдрал, аз жаргал нь гэр бүл, хөршүүд болон бусад хүрээлэгч хүмүүсээс хамаатай. Өнөөдөр бүх дэлхий нэгэн гэр бүл шиг болсон байна. Эдийн засаг дэлхий нийтийн хэмжээнд яригдах болсноос гадна цаг агаарын өөрчлөлтүүд бүгдэд маань нөлөөлж байгаа шүү дээ. Тиймээс бид энэ дэлхийн 7 тэрбум хүн бүрийн сайн сайхны төлөө санаа тавих ёстой юм.”

“Хэн ч зовлон бэрхшээлийг хүсдэггүй. Хэдийгээр энд бид нар тайван амгалан байгаа ч дэлхийн өөр нэг өнцөгт яг одоо хүмүүс янз бүрийн зовлонг эдэлсээр л байна. Тэр дотроо шашны нэрийг барьсан хүчирхийлэл их байгаа билээ. Үүний оронд бусадтай энх тайвнаар хамтран амьдрах нь дээр шүү дээ. Тийм ч учраас би бусадтай адил хүнийхээ хувьд энэрэл хайрыг аз жаргалын жинхэнэ эх үүсвэр гэдгийг ойлгон таниулах хэрэгт өөрийгөө зориулж байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв нэгдэл, хамтран оршихуйг дэмжин, өөрийгөө үүний төлөө зориулан ажиллаж байгаагаа мөн дурьдсан бөгөөд учир нь тус бүрийн гүн ухааны үзлүүдийг үл харгалзан бүхий л үндсэн шашны урсгалууд хайрыг номлодгийг онцоллоо. Зарим нь тэднийг болон дэлхий ертөнцийг бүтээсэн Эзэн байдаг гэдэгт итгэдэг бол зарим нь бүхий л зүйлс бидний үйл үйлдлээс хамаардаг гэдэгт итгэдэг. Хайр энэрэлээр өдөөгдсөн ахимса буюу хүчирхийлэл үгүй үзлийг эртнээс уламжлуулсан Энэтхэг улс нь шашин хоорондын эв нэгдэл, энх тайвнаар хамтран оршихын үлгэр жишээ мөн гэж тэрээр хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1880 клубын гишүүдтэй уулзах үеэр хөгжилтэй түүх ярив. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.03.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Гуравдугаарт, би Далай Лам нэртэй Төвөд хүн, бас зургаан сая Төвөд хүмүүс надад итгэж найдаж байна. Хэдийгээр би 2001 оноос хойш улс төрийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн боловч Төвөдийн уламжлал соёлыг хадгалан авч үлдэхэд санаа тавьсаар байх болно.”

“Тан улсын түүхчдийн эх сурвалжид дурьдсанаар 7-р зуунд хөрш зэргэлдээ оршсон гурван хаант улс байсан нь Хятад, Монгол ба Төвөд юм. Төвөдийн хаан Хятад гүнжтэй гэрлэснээр гүнж Төвөдөд Буддизмыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Гэхдээ хаан Энэтхэгийн деванагари бичгийг Төвөдийн бичиг зүйд ашиглахаар сонгожээ. 8-р зуунд Төвөдийн хаан, хэдийгээр хятад ээжтэй байсан боловч Энэтхэгээс Буддизмыг оруулж ирэхийг зорьсон байна. Тэрээр их номч, эрдэмтэн Шантаракшитаг Төвөдөд залснаар энэхүү эрдэмтний удирдлага дор Наландын уламжлал Төвөдөд дэлгэрснийг бид мянга гаруй жил хадгалан уламжлуулсаар ирлээ.”

“Өнөөдөр Наландын уламжлал үнэндээ зөвхөн Төвөдүүдийн дунд л үлджээ. Шантаракшита санскрит хэл дээрх Буддизмын зохиол бүтээлүүдийг Төвөд хэл рүү орчуулахыг дэмжсэнээр Төвөд хэл маань маш баялаг болж Буддизмын гүн ухааныг өнөөдөр хамгийн нарийн, сайн илэрхийлэх хэрэгсэл болж үлдсэн байна.”

“Өмнө нь Төвөд маань тусгаар тогтносон, бие даасан улс байсан боловч дэлхий ертөнц ихэд өөрчлөгдсөнөөр өнөөдөр би нийтийн нийтлэг эрх ашгаа үндэсний явцуу эрх ашгаас дээр тавьж чадсан Европын Холбооны зориг эрмэлзлийг бишрэн магтагч болоод байгаа. Өмнө нь бид Төвөдийн асуудлыг НҮБ дээр хөндөж байсан ч 1974 оноос хойш тусгаар тогтнолын тухай хөндөхгүй байхаар шийдэцгээсэн юм. Өнөөдөр бидний хүсэж буй зүйл бол Хятадын үндсэн хуулинд тусгагдсан Төвөдийн автономит бүс нутгийн эрх, Төвөдийн соёл, хэл уламжлалыг хадгалан авч үлдэх тухай асуудал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1880 клубын гишүүдийн асуултанд хариуллаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.03.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн асуулт тавихыг хүссэнээр эхний эгнээнд суусан хүү Далай Ламын хойд төрөл болж төрөхийн ялгааг сонирхлоо. Дээрхийн Гэгээнтэн инээд алдаад “Ямар нэг онцгой юм байхгүй ээ. Би жирийн л хүн.” гэж хариулав.

Хоосон чанарын ойлголтын тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн үүнийг Буддизмын гол зарчим гэдгийг онцлоод Нагаржуна хутагтын тайлбарласнаар хоосон чанар гэдэг нь оргүй хоосныг хэлсэн бус юмс үзэгдэл үзэгдэж байгаа шигээ оршдоггүй тухай тайлбарласныг тодрууллаа. Юмс үзэгдэл нь бие даан оршдоггүй, зөвхөн нэр оноолт төдий л юм. Юмс бүгд өөр ямар нэг хүчин зүйлүүдээс хамаарсан байдаг бөгөөд сэтгэл ухамсар ч мөн адил билээ. Энэ нь биет бус боловч ухамсарын мөчлөг бүрүүдийн цуваа, үргэлжлэл байдлаар оршдог ажээ.

Энэрэн нигүүлсэх сэтгэлийн хувьд Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн суурь чанар нь энэрэл нигүүлсэлтэй гэж батлаад байгааг тайлбарлалаа. Бага насны хүүхдүүд хоорондын ялгаанд ач холбогдол өгдөггүй, хамт тоглохдоо баяртай байдгийг тэрээр онцолсон юм. Харин тэд өсөж том болоод боловсрол олж авах явцдаа л өөр хоорондын ялгаануудыг ажиглаж сурдаг гэв. Орчин үеийн боловсрол дотоод үнэ цэнүүдэд илүү анхаарал тавьж, хүүхдүүдийг өөрсдийн төрөлх халуун дулаан сэтгэлээ хөгжүүлэн дэвжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх нь чухал байгааг тэрээр онцлов.

“Бид нийгмийн л амьтад шүү дээ” гэж Дээрхийн Гэгээнтэн дахин дурьдаад “бидний ирээдүй ба аз жаргал бидний эргэн тойронд байгаа хүмүүсээс л хамаарна. Хоёрдогч зэргийн ялгаанууд дээр хэтэрхий анхаарвал бэрхшээл зовлон л ирнэ. Түүний оронд бид бүгдээрээ адил хүн гэдгээ санаж нийтийн сайн сайхныг хангахын тулд хамтран ажиллах нь хамаагүй сайхан шүү дээ.”

Дээрхийн Гэгээнтэн “Би өдөр бүр өөрийн бие хэл сэтгэлээ бусдын сайн сайхны төлөө зориулдаг, тиймээс өөрийн бодол санаагаа та бүгдтэй хуваалцсанаар үр дүн гарвал би баяртай байх болно” гэж тэмдэглэн хэлсний дараа хүрэлцэн ирсэн зочид түүнд талархалаа илэрхийлцгээв.

   

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт