Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Маналид мориллоо 2019 он 8 дугаар сар 10

Түгээх

Энэтхэг, ХП, Манали – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Манали хотын зүг хөдлөхөд Дарамсала хотод бороо орж байлаа. Дарамсала хотын төвөд иргэд түүнийг үдэхээр замын хоёр талаар эгнэн зогссон байв. Дээрхийн Гэгээнтний замд Кангра Валли хүртэл ширүүн бороо асгарч, Надаумд хүрэлцэн ирэхэд Бий мөрөн сав дүүрэн урсаж байлаа.

Киннаур, Лахол, Спитид суралцдаг сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтаж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.09. Гэрэл зургийг Жерреми Рассел.

Түүнийг Хамипурт хүрэлцэн ирэхэд Киннаур, Лахол, Спитид суралцдаг сурагч хүүхдүүд уламжлалт бөмбөр цохин угтаж, мөн Хамипурт амьдардаг ХП мужийн ерөнхий сайд асан, доктор Прем Кумар Думал угтан уулзлаа. Тэрээр эртний Энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн дэлхийд таниулах Дээрхийн Гэгээнтний үйл хэргийг магтан сайшааж хувь нэмэр оруулахаа мэдэгдэв.

Хамипураас хөдөлсөн зам Ревалсарын толгодыг давж, ловон Бадмасамбхавагийн ариун дагшин орон болох Цо Пемад хөтлөн ирэв. Энд Дээрхийн Гэгээнтнийг зам зуур угтаж буй олон хүмүүс гартаа хадаг, хүж, цэцэгс барин зогсож байлаа. Цо Пемаг өнгөрч байх үед бороо зогсон, нар гийлээ. Уулын бэлд байх Мандид хүрэлцэн ирэхэд ялимгүй салхитай байв. Дээрхийн Гэгээнтэн энд үдийн зоог бариад эрт цагт Мандигийн хааны ордон байсан, эдүгээ зочид буудал болсон ордонд амрахаар мориллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуучин андындаа зочилж цай ууж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.09. Гэрэл зургийг Жерреми Рассел.

Маргааш өглөө нь Манали хотын зүг хөдлөхийн өмнө энд байрлах Төвөдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд Дээрхийн Гэгээнтэнтэнд хүндэтгэл үзүүлэн уулзлаа. Мөн цагдаагийн дарга асан, 1980 оны үед Дээрхийн Гэгээнтний дэргэд ажиллаж байсан хуучин анд нь Манди дахь өөрийн гэртээ түүнийг урив. Ингээд аялалын багийн төлөвлөгөө бага зэрэг өөрчлөгдөж Катаула уулыг даван, Прашар нуурыг тойрч, Бажаурад ирлээ. Энд Дээрхийн Гэгээнтэн хуучин андындаа хэсэг зуур саатан амарч, цай уугаад эргээд хөдөлсөн юм.

Замд олон газарт Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг хүссэн хүндэтгэлийн хаалга байх бөгөөд олон төвөд, энэтхэг иргэд, лам хуврага, энгийн ард иргэд, хүүхэд багачуул замын хоёр талаар зогсон угтаж түүнийг олж харахыг хичээж байлаа.

Нутгийн иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтаж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.09. Гэрэл зургийг Жерреми Рассэл.

Маналид хүрэлцэн ирсэн даруйдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Он Аари хийдэд мориллоо. Энд Гоман дацангийн хамба лам асан кэнсүр Лувсан Самдэн угтсанд Дээрхийн Гэгээнтэн түүнийг дотноор тэврэв. Мөн Күллү Валли дахь Төвөдийн суурин төлөөлөгч Тэнзин Нанва хадаг барин угтлаа. Уламжлалт заншил ёсоор Даши Шолпа бүжиг бүжиж, сургуулийн сурагч хүүхдүүд чема чамбү буюу арвайн гурил барин угтсан ба сургуулийн сурагч охидууд хүндэтгэлийн дуу дуулан угтлаа.

Хийдийн дуган дотор Дээрхийн Гэгээнтэн шүтээнд зул өргөж, Бурхан Багш болон Жанрайсиг бурханы шүтээний өмнө мөргөн залбирав. Түүнийг суудалдаа морилсны дараа хийдийн хамба лам, Гоман дацангийн кэнсүр мандал өргөсөн юм.

Он Аари хийдийн хамба лам, Гоман дацангийн хамба лам асан кэнсүр Лувсан Самдэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.09. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дээрхийн Гэгээнтэн:

“Төвөдөд Аа, Даг, Жал гэх гурван хийдийг II Далай Лам Гэндэнжамц үүсгэн байгуулсан юм. Эдгээр нь Аари, Дагбу, Чойхоржал гэх гурван хийд билээ.”

“Хамба лам Лувсан Самдэн Энэтхэгт Аари хийдийг сэргээх хүсэлтэй байсан бөгөөд би ч түүний хүслийг дэмжсэн юм. Түүний хийсэн үйл хэрэгт би талархаж, мөн намайг энд урьсанд баяртай байна. Мөн энд хүрэлцэн ирсэн бусад лам хуврагууд болон бусад хүмүүст баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүндэтгэлийн угталтын үеэр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.09. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Өнөөдөр бид нэлээдгүй лам хуврагтай хэдий ч сургалтын төвийг, ялангуяа дан ганц эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд суралцдаг бус, энгийн ард иргэд суралцах боломж бүхий сургалтын төвийг байгуулах нь нэн чухал болж байна. Бурханы шашин нь дан ганц сүсэг бишрэл дээр бус, учир шалтгаан дээр суурилдаг. Бурхан Багш гэгээрэлд хүрснийхээ дараа гайхамшигт зүйлийг олж авсан ч үүнийгээ бусдад тайлбарлахад хэн ч ойлгохооргүй байжээ. Гэвч учир шалтгааны үүднээс тайлбарлаж эхэлснээр түүний айлдварыг ойлгох шавь нар улам нэмэгдэж эхэлсэн байна.”

Дээрхийн Гэгээнтэн яриан дундуур лам хуврагууд ямар ном цээжилж, үзэж судалж байгааг асуув. Тэд “Илт онохуйн чимэг” номыг цээжлэн, үзэж судладаг гэсэн хариултыг сонсоод тэрээр ихэд тааламжтай байлаа. Тэрээр Төв үзлийн номыг бүрэн гүйцэд тайлбартай нь үзэж судлах хичнээн чухал болохыг онцлон айлдсан юм.

ХП мужийн ерөнхий шүүгч Рамасубраманиан, шүүгч Дарам Чанд Чаудари нар Он Аари хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.09. Гэрэл зургийг Жерреми Рассэл.

Дээрхийн Гэгээнтэн энд “Оюун судлахуйн найман шүлэг”, “Бодьсадвын 37 гарын авлага”, “Бодь сэтгэлийн тайлбар” гэх номуудыг тайлбарлан номлож, дараа нь Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ гэдгээ мэдэгдэв.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт