Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Залуу Хатагтай Нарын Байгууллагын (ЗХНБ) гишүүдтэй хийсэн уулзалт 2019 он 2 дугаар сар 18

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала  – Делид байрладаг Залуу Хатагтай Нарын Байгууллагын (ЗХНБ) гишүүн 75 залуу бүсгүйчүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өнөөдөр өглөө бараалхав. ЗХНБ нь төрөл бүрийн мэргэжлийн болон бизнесийн талбар дахь залуу эмэгтэйчүүдийг хооронд нь нэгтгэн холбосон байгууллага юм. Энэхүү байгууллага нь залуу эмэгтэйчүүдийн дунд бизнесийн болон мэргэжлийн амжилт бүтээлийг дэмжих, эмэгтэйчүүд ба нийт нийгмийн эдийн засгийн ахиц дэвшлийг хурдасгах, эмэгтэйчүүдэд өөрсдийн хүчтэй, давуу талуудыг ойлгуулан мэдрүүлэх зорилготой юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу Хатагтай Нарын Байгууллагын (ЗХНБ) гишүүн 75 залуу бүсгүйчүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн зааланд морилоод зочидод найрсагаар “Өглөөний мэнд” гэж мэндчилсний дараа бүгдийг суухыг хүслээ. Үүний дараа төлөөлөгчдийн нэг түүнд “Эмэгтэйчүүд Энэтхэгийг өөрчилж байна” гэсэн нэртэй ХНБ-ын тайланг бэлгийн хамт өргөн барив.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн үгээ дараах онцлох тайлбараар эхэлсэн юм.

“Бид өнөөдөр 21-р зуунд амьдарч байна. Харин 20-р зууныг эргэн харвал хүчирхийлэл, айдас хүйдсээр дүүрэн он жилүүд байжээ. Тиймээс бид энэ зууныг хүчирхийлэл үгүй, хайр энэрэл дүүрэн цаг үе болгох хэрэгтэй. Хайр энэрэлийн тухайд ярихад эмэгтэйчүүд бусдын өвчин зовлонд илүү мэдрэг, мэдрэмжтэй ханддагийг шинжлэх ухааны баталгаа харуулж байгаа. Үнэхээр ч хүн төрөлхтний түүхэнд ихэнх баатрууд буюу алуурчид эрэгтэйчүүд байсан бол эмэгтэйчүүд бусдын сайн сайхан байдалд байнга санаа тавьсаар ирсэн билээ.”

“Энэ зуунд бид хайр энэрэлийг түгээн дэмжихэд тусгайлан сайтар анхаарал, хүчин зүтгэл гаргах хэрэгтэй бөгөөд эмэгтэйчүүд үүнд манлайлах үүрэгтэй юм. Тэд гэртээ суулгүйгээр боловсролыг дэмжин өөрсдөө боловсрон хөгжих ёстой.”

Залуу Хатагтай Нарын Байгууллагын (ЗХНБ) гишүүн 75 залуу бүсгүйчүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Хэдэн жилийн өмнө Францын эмэгтэйчүүдийн сэтгүүлийн эрхлэгч надаас хэзээ нэгэн цагт эмэгтэй Далай Лам тодрох болов уу гэж асуухад би “Хэрэв их үр дүнтэй байх юм бол байж болно шүү дээ” гэж хариулсан. Төвөдийн түүхэнд Самдин Доржэ Пагмогийн уламжлалын тэргүүнээр эмэгтэй хүн хойд төрлөөр нь тодорч заларч байсан тохиолдол бий.”

“Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тэгш эрхийг олгож байсны тод жишээ нь эрэгтэйчүүдэд гэлэн, эмэгтэйчүүдэд гэлэнмаа сахил ижил тэнцүү хүртээж байсан явдал юм. Хэдийгээр өнөөгийн Төвөдийн шашны уламжлалд гэлэнмаа сахилыг сэргээх ажлыг би өөрөө хийж чадаагүй ч эмэгтэй хуврагууд болон нийт эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжихэд сайн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Үүний үр дүн бол өнөөдөр шашны боловсролын хамгийн дээд хэргэм болсон гэвшмаа цол хүртсэн эмэгтэй хуврагууд нар маань билээ.”

Дээрхийн Гэгээнтэн цааш тайлбарлан ярихдаа өнөөдөр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүр эхээс төрсөн бөгөөд эхийн бидэнд өгдөг хайр энэрэл биднийг үхэн үхтэл халуун дулаанаар хамт оршдог бол ээж нь орхисон, эсвэл нялх байхад нь таалал төгссөн хүмүүсийн хувьд энэ нөхцөл бүхий л амьдралынх нь туршид сөрөг, эмзэг байдлаар нөлөөлдөгийг онцлон өгүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу Хатагтай Нарын Байгууллагын гишүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Тэрээр өөрийн эхийн хайр энэрэлийг дурсаад:

“Миний ээж ихэд зөөлөн дулаан сэтгэлтэй хүн байсан. Тухайн үед би айлын хамгийн бага нь байсан тул надад онцгойлон зөөлөн ханддаг байсан юм. Манай тосгонд сургууль байгаагүй тул ээж маань бичиг үсэг мэддэгүй ч төрөлхийн энэрэх сэтгэлтэй нэгэн байсан. Надад тоглох тоглоом үгүй тул ээж маань талбай дээр ажиллах, эсвэл малаа хариулах үед би үүрүүлдэг байлаа. Бид нар ээжийнхээ уурлаж бухимдаж байхыг нэг ч удаа хараагүй. Тэрээр бидэнд, мөн манай хөршүүдэд сайхан ханддаг байв. Өлсгөлөнгийн үеэр ядарч зүдэрсэн хүмүүс гуйлга гуйхад ямар нэг идэх зүйл заавал олж өгдөг байв. Ээжийнхээ ачаар л би өнөөдөр ийм аз жаргалтай, инээд дүүрэн хүн болсон билээ.”

Дээрхийн Гэгээнтэн шашны уламжлал, ёс заншлын үүднээс эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах нь буруу зүйл гэдгийг дурьдаад Брахма тэнгэр каст бүрийн эх үүсвэр юм бол кастын систем дээр үндэслэн эмэгтэйчүүдийг ялгаварлах нь утгагүй, авцалдаагүй болохыг тодруулав. Бас тэрээр нэмж эмэгтэйчүүдийг дорд үзэх нийгмийн ёс заншлийг шүүмжлээд үүнийг зөвхөн эмэгтэйчүүдийн оролцоо бүхий боловсролоор дамжуулан өөрчилж болно гэсэн юм. Төгсгөлд нь улс төрд илүү олон эмэгтэйчүүд байр суурь эзлэх ёстойг зөвлөв.

ЗХНБ-ын тэргүүлэгч Аташи Сараф Сингханиа Дээрхийн Гэгээнтэнд тэдэнтэй цаг гарган уулзаж байгаад нь талархаад Свами Вивеканандагийн “Эмэгтэйчүүдийн нөхцөл байдал сайжрахгүй бол дэлхийн сайн сайханд хэзээ ч хүрч чадахгүй.” гэдэг үгийг эш татсаны дараа ЗХНБ-ын гишүүд арилжаа, бизнесийн бүхий л чиглэлд ажиллаж буй залуу эмэгтэйчүүд бүрийг зоригжуулан дэмжихийг хүсэж ажиллаж байгаагаа Дээрхийн Гэгээнтэнд тайлбарласан юм.

ЗХНБ-ын тэргүүлэгч Аташи Сараф Сингханиа Дээрхийн Гэгээнтэнд талархалын үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Эмэгтэйчүүдийн асуултанд хариулж байхдаа Дээрхийн Гэгээнтэн урам сэдэл өгөхөд алсын хараатай эрмэлзэл чухал болохыг онцоллоо. Бид 2029 оны дэлхий ямар байхыг өнөөдөр төсөөлөөд одооноос эхлэн энэ зууны дунд гэхэд дэлхий маань илүү аз жаргалтай, амар амгалан байхыг зорьж ажиллах хэрэгтэйг тэрээр сануулсан юм.

Өнөөдөр тулгарч буй олон асуудлууд бидний өөрсдийн үйлдлээс хамаатай. Олон ялгаатай шашны уламжлалуудын хооронд эв зохицлыг ханган оршиж буй чөлөөт, ардчилсан Энэтхэг улсыг бишрэн хүндэтгэдэг өөрийн байр сууриа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн юм. Энэтхэг улсын хувьд дэлхий дахинд энэ жишээг харуулах бүрэн боломжтой ажээ.

Өнөөдрийн материаллаг боловсролын системийн хүрээнд нэгэн үзүүрт амирлан оршсон сэтгэл (шамата) ба үлэмж үзэхүй буюу дүгнэн шинжлэх оюун (випашиана) дээр суурилсан эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг нэвтрүүлэн ашиглах нь чухал байгааг Дээрхийн Гэгээнтэн онцлов.

“Эдгээр оюун сэтгэлийн дасгал практикууд нь сэтгэлзүйн болон ухамсрын ажиллагааг ойлгон танихын үндэс болсон бөгөөд улмаар сэтгэл ухамсрын өөрчлөлт, сэтгэлийн амар амгаланг олох суурь болж байна. Бурхан Будда нь Энэтхэгийн энэ уламжлалуудын үр дагавар бөгөөд эдгээр уламжлал нь ахимса буюу хүчирхийлэл-үгүй, каруна буюу энэрэл нигүүлсэлийн практикуудыг дадуулан хөгжүүлэхэд тусалсан юм. Дан мөргөл залбирал үйлдэхээс оюун сэтгэлээ дасгалжуулан дадуулах нь илүү үр дүнтэй.”

Дээрхийн Гэгээнтэн өнөөдрийн орчин үеийн Энэтхэг улс эртний Энэтхэгийн оюун чанарын ололтуудад бага анхаарал тавьж байгаад харамсаж байдгаа илэрхийлээд эртний Египт болон Хятадын иргэншлүүдтэй харьцуулахад Энэтхэгийн хойг дахь иргэншил олон тооны гайхамшигт эрдэмтэн мэргэдийг төрүүлснийг онцолсон юм. Эдгээр ололтуудын үр дүн нь хожимдоо Будда болон Наландын мастерууд төрөхийн үндэс болсон бөгөөд түүний өөрийн судалгаа ба дасгалууд нь эдгээр хүмүүсийн зохиол бүтээлүүд дээр суурилсан гэдгийг тэрээр нэмж тодотгов. Нэр хүндтэй Энэтхэгийн физикч Ража Рамана баруунд квант физик нь харьцангуй шинэ ойлголт боловч үүний тухай онол ойлголтууд нь эртний Энэтхэгийн сэтгэлгээнд байсныг Дээрхийн Гэгээнтэнд хэлж байсныг тэрээр мөн өгүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ЗХНБ-ын гишүүдийн асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Ач санах, талархах сэтгэлийг хүүхдүүдэд хэрхэн төрүүлж ойлгуулах тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн хайр, халуун дулаан сэтгэлийг тэдэнд үзүүлж байх хэрэгтэйг зөвлөв. Амьдралын утга учир, зорилго юу болохыг тодорхойлохыг түүнээс хүсэхэд аз жаргалтай, баяр баясалтай байх явдал гэж хариуллаа.

“Хэрэв та баяр баяслаар дүүрэн бол таны эрүүл мэнд сайн байна, гэр бүл тань аз жаргалтай байна. Улмаар энэ аз жаргал нь таны амьдарч буй нийгэм ба хүрээлэлд нөлөөлөх болно.”

Өнөөдрийн энэ уулзалтанд ирсэн бүсгүйчүүдтэй адил залуу эмэгтэйчүүд өөрсдийгөө сайхан харагдуулахын тулд цаг мөнгөө гоо сайхны бүтээгдхүүнд зориулж байгааг тэрээр хөгжилтэйгээр дурьдаад инээмсэглэж байх нь ямар ч царайг гоо сайхан болгодгийг сануулсан юм.

Өөр нэгэн бүсгүй хэрхэн аз жаргалтай амьдрахыг асуухад Дээрхийн Гэгээнтэн:

“Бид найдаж амьдардаг. Бидэнд ямар нэг сайн сайхан зүйлс тохионо гэж найддаг. Харин хүн гэдэг талаасаа бид өөрсдийн оюун ухаанаа ашиглаж амьдралд бодитой хандаж сурах хэрэгтэй” гэж зөвлөлөө. Үүний тулд аливааг бүхэлд нь харахын тулд юмсыг өөр өөр өнцгөөс нь харж байх хэрэгтэй гэсэн юм.

“Шударга, ил тод нээлттэй байх хэрэгтэй. Худал хуурмаг нь айдас хямралд л хүргэнэ. Ил тод байдал ба бусдын төлөө гэх сэтгэл итгэлцэлийг бий болгож, итгэлцэл нь нөхөрлөлд хөтлөдөг. Бид бүгдэд найз нөхөд хэрэгтэй шүү дээ. Энэ бол Наландын сэтгэлгээ – Энэтхэг сэтгэлгээ билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ЗХНБ-ын гишүүдтэй хамт зургаа татуулав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.02.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн нэмээд “хоорондоо өрсөлдөх нь бусдыг амжилт гаргахад тус нэмэртэй байвал эерэг сайн боловч бусдад хохиролтой бол ийм өрсөлдөөн байж болохгүй” гэдгийг айлдлаа.

Нийт зочидод хүрэлцэн ирсэнд нь Дээрхийн Гэгээнтэн талархаж уулзаж ярилцахад маш таатай байсныг хэлээд хамтдаа зургаа авахуулсны дараа өргөөндөө буцаж морилов.                                          

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт