Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Ёс зүйд суралцахуйн платформын нээлт 2019 он 4 дүгээр сар 6

Түгээх

Энэтхэг улс, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хурлын танхимд орж ирэхэд гэвш Лувсан Тэнзин Нэги түүнтэй мэндэлж, сайн унтаж амарч чадсан эсэхийг асуугаад яриагаа эхлэв. Тэрээр цугларсан олон руу хандан анх 2015 онд НХСХЁЗС програмын үндсэн агуулгыг гаргахаар зорьж эхлэх үедээ тэдний баг санаа зовж байсан тухайгаа дурсан ярив. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын алсын хараа үнэхээр холыг харсан оновчтой байсны үр дүнд тэдний зорьж хандсан хүн бүр бүрэн дэмжлэг үзүүлсэн талаар тэмдэглэн хэллээ.

Гэвш Лувсан Тэнзин Неги хоёр дахь өдрийн хурлыг нээн үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

2017 гэхэд тэд энэхүү сургалт хэрэгтэй бүх газарт бодитоор хийж чадахгүйгээ ойлгож эхэлсэн байна. Ингээд НХСХЁЗС сургалтын материалуудыг дэлхийн хаанаас ч авч болох цахим платформыг бий болгох ажлыг эхлүүлжээ. Энэхүү шинэ хөтөлбөрийг улам өргөжүүлэхэд цахим платформ маш тохиромжтойг Нэги дурдав.

Брэндэн Озава Де Силвагийн хэлж байгаагаар тэд аль болох олон хүнд хүрч ажиллахын тулд технологийг ашиглах хэрэгтэй болсон байна. Ингэснээр интернет орчинд хүмүүс сургалтанд хамрагдаж бүхий л төрлийн асуултанд хариулт авахаас гадна энэ сургалтын эрэлт хэрэгцээг хангах боломжийг цахим платформ улам бүр бий болгож байгаа ажээ. Эхний ээлжинд сургалтын хөтөлбөрийг заах ба хөтөлбөрт хамрагдсан хүмүүст хагас жилийн дараагаас дараагийн ээлжинд юу хийх талаархи зөвлөмж хэрэгтэй болдог. Энэ үед онлайн платформ ашиглагдаж эхлэх ёстой.

Хамгийн чухал зорилт бол сургагч багш нарыг бэлдэх замаар боловсролыг дэмжих юм гэдгийг Доктор Тиралин Фрэзиер онцлов. Нэгдүгээр модуль нь хэрэглэгчдэд анхны орох эрхийг өгөх бөгөөд тэд бүртгэл хийж зөвшөөрлийн маягтыг бөглөнө. Тэднээс судалгааны ажилд хувь нэмэр оруулахыг хүсэх болно. Модуль 2 нь суралцагчид оюутнуудыг хэрхэн чадавхижуулах тухай юм. Модуль 3 нь сургагч багш нарт үндсэн агуулга болон мэдлэг ойлголт, сайхан сэтгэл, хичээл оролдлогын талаархи мэдээллийг өгнө. Модуль 4 нь сургалтыг хөтөлбөрийг хэрхэн ойлгох тухай бөгөөд модуль 5 нь оюутан сурагчдыг хэрхэн чадавхижуулах тухай, харин модуль 6 нь сургагч багш нарыг хэрхэн чадавхижуулах талаар байна. Модуль 7 нь “Аялалыг эхлүүлэх” ба “Миний төлөвлөгөө” гэсэн нэртэй. Эдгээр модулиудыг амжилттай дуусгасны дараа хэрэглэгч бүтэн хөтөлбөрийг хуулбарлах боломжтой болно. Хөтөлбөр амжилттай дууссахад сертификат олгогдоно.

Доктор Тиралин Фрэзиер платформын тухай танилцуулж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам талархал илэрхийлсэн боловч ямарваа нэг асуулт асуусангүй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үг хэлэхийг урихаасаа өмнө Доктор Гари Хаук нь Емори их сургууль ба Далай Ламын тухай зарим түүхийг ярьсан юм. Емори их сургуулийг 200 жилийн өмнө Жон Весли болон түүний шавь нар байгуулжээ. Тэд тухайн үед сэтгэл зүрхтэйгээ ажиллах замаар өөрсдийн мэдлэг туршлагыг нэмэгдүүлэхийг зорьж байсан байна. Энэ сургууль дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамгийн анх 1987 онд Профессор Жон Фентоны урилгаар зочилж очсон ба түүнийг 1995 онд эргэн очиж илтгэл тавихад 4000 хүн оролцжээ. Хаук энэ үед Далай Ламтай зочид буудалд нь очиж уулзахдаа хамтран ажиллах талаар санал тавьсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд “Энэ ажлыг эхлүүлээд хаа хүрч чадахаа харцгаая” гэсэн хариултыг өгснөөр энэхүү хөтөлбөр эхэлсэн түүхтэй аж. Тэр үеэс хойш гэвш Лувсан Тэнзэн Нэги энэ хамтын ажиллагааны хамгийн чухал хөдөлгөх хүч нь байсаар иржээ.

Энэ үед Доктор Жон Фентон ясны хорт хавдараар өвдөж эмнэлэгт маш хүнд шатандаа байсан тул Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын лекцэнд сууж чадаагүй тул Далай Лам эмнэлэгт нь очиж уулзан тэвэрсэн байна. Профессор Фентон хожим эхнэртээ энэ өдөр амьдралын минь хамгийн оргил үе байсан хэмээн дурьдаж байжээ.

Доктор Гари Хаук Емори их сургууль ба Далай Ламын тухай зарим түүх ярив. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Емори их сургуульд үүнээс хойш олон удаа очиж хүн төрөлхтний сайн сайхны төлөө эрдэм мэдлэгийг ашиглах хэрэгтэйг өөрийн нөхдөдөө байнга сануулан зоригжуулж ирсэн байна.

Тэрээр үг хэлэхдээ:

“Хүндэт ахан дүүс минь! Би өмнө нь дурьдаж байсанчлан энэхүү хүний мөн чанарыг судлах хөтөлбөрийг сонирхож байгаа хүмүүс, байгууллагуудын тоог харахад үнэхээр урам зориг өгсөн, сайхан явдал болж байна. Бид 1959 дүрвэгчид болсон. Үүнтэй зэрэгцээд цоо шинэ зүйлсийг бидэнд санал болгож чадах хүмүүстэй уулзах боломж бас бүрдсэн юм. 1973 онд намайг Европ руу анх удаа аялах гэж байхад БиБиСи-ийн сурвалжлагч Марк Тулли яагаад Европ руу аялах хүсэлтэй байна вэ гэж асуусан юм. Тэр үед би түүнд “Яагаад гэвэл би өөрийгөө дэлхийн иргэн гэж боддог учраас” гэж хариулж билээ."

Хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Европт надад хөгжингүй нийгэм ямар байдгийг харах боломж олдсон. Тэнд би материаллаг амжилтыг харахаас гадна дотоод хямралын болон сэтгэлийн аз жаргалгүй байдлыг ч олж харсан юм. Тэр үедээ би дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын талаар, бусдын сайн сайхны төлөө бодох хэрэгтэйн талаар санал дэвшүүлж байв. Зөвхөн өөрийгөө бодсон хандлага нь сэтгэл хөдлөл, уур хилэнг л авчирдаг. Бид бүгд 7 тэрбум хүмүүний нэгээхэн хэсэг бөгөөд хэрэв бусад хүмүүс аз жаргалтай бол бид ч аз жаргалтай байх болно гэдгийг тодорхой хэлж байсан юм."

“Өнөө үед телевизийн мэдээ үзэхэд байнга давтагддаг зүйлс нь зовлон шаналал, хүчирхийллийн тухай байна. Бид бусад хүмүүс дэмий зүйлээс болж зовлонд өртөж байгааг харсаар байна. Дэргэдэх хүн нь турж үхэх гэж байхад хоолоо амтлан идэж чадах хэн байх билээ? Юунаас болж бидэнд асуудал үүсч байна вэ? Бидэнд нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах ба хүн төрөлхтний нэгдмэл байдал дутагдаж байна."

“Цаг хугацааг хэн ч зогсоож чадахгүй. Мөн бид өнгөрснийг өөрчилж чадахгүй. Гэвч бид ирээдүйг бий болгодог. Хүн хэдий чинээ энэрэх сэтгэлтэй байна төдий чинээ дотоод амар амгалангаа олдог. Харамсалтай нь орчин үеийн боловсролын систем нь хүний үндсэн мөн чанарыг хангалттай сайн хөгжүүлж чадахгүй байна. Гэтэл боловсрол нь сайхан ирээдүйг бий болгоход хамгийн чухал хүчин зүйл юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь өдрийн хуралд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Маш их аллага хядлага, хүчирхийлэлтэй 20 дугаар зуун өнгөрлөө. Бид үүнээс суралцаж болно. Энэхүү өнгөрсөн зуун бол хүн төрөлхтөн хүчирхийлэх, мөнгө болон цаг хугацааг зэр зэвсэг хөгжүүлэхэд үрсэн үе байлаа. Гэвч хүчирхийлэл хэзээ ч асуудлыг шийдэж чадахгүй. Зэвсэг хураалтаас гадна дотоод сэтгэл оюундаа зэвсэггүй болох нь бүр чухал байна. Хэрэв бид бодит алхамуудыг хийж чадвал 21 дүгээр зуун илүү энх тайван эрин байх боломжтой. Үүнд хүрэхийн тулд одооноос л бид оролдох хэрэгтэй.”

Асуултуудад хариулж байх явцдаа Далай Лам цэцэрлэгээс их сургууль хүртэлхи бүх шатны боловсролын хөтөлбөрийг эргэн харах хэрэгтэйг дурьдаад харамсаж суухаас илүүтэй өргөн цар хүрээнд асуудлыг харж, хэрхэн өөрчилж болох арга замыг хайх нь илүү үр дүнтэйг онцолсон юм. Зарим хүмүүс олон шашин зэрэг шүтэж байхад огт шашин шүтдэггүй хүмүүс ч олноороо байгаа ийм тохиолдолд шашнаас ангид арга замыг сонгох нь зөв гэлээ. Энэ бүгдийн гол зорилго бол сэтгэлийн амар амгаланд хүргэх явдал юм гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийн асуултанд хариулав. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Зөвлөгөөний 2-р хэсэг сэтгэлийн боловсролыг дэмжих талаархи хэлэлцүүлэгээр эхэлж Линда Лантиерийн видео мэндчилгээг үзүүлэв. Тэрээр хэлэхдээ “НХСХЁЗС хөтөлбөр нь дэлхийн дахины хүүхдүүдэд ёс зүйд сууриласан системтэй эргэцүүлэл, анхаарал төвлөрүүлэх дасгал зэргийг ашиглан тэдний зүрх сэтгэлийг хөгжүүлэх болно” гэсэн юм.

Цааш нь тэрээр 10 настай нэгэн хүүгийн талаар ярьлаа. Тэр хүү Люизана мужид болсон буудалцаанд амьсгал хурааж буй хүнийг харсан хүүхдүүдийн нэг байсан юм. Түүнээс энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа болсон явдлын талаар юу бодож байгааг асуухад “Бид удахгүй том болцгооно. Тэгээд бүх зүйлсийг өөрөөр хийх болно.” гэж нүд нь гэрэлтэн хариулсан байна.

Хэлэлцүүлэгт Энэтхэг улсаас үйлдвэрлэл эрхлэгч, хүн судлаач Ажаяа Пирамал, ОХУ-аас ёс зүйн ухааны профессор Рубен Апресиан, Мексик улсаас Фокс төвийн захирал Люьс Кабрера нар оролцсон юм. Доктор Кимберли Шонерт-Рэихл хэлэлцүүлэгийн хөтлөгч хийв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон  Ажаяа Пирамал нар хамтдаа ярилцаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Хийсвэр ёс зүйг сэтгэл хөдлөлтэй холбох нь бодит амьдрал дээр хамгийн их хэрэгцээтэй байгааг Апресиан онцолж байсан юм. Кабрера ус, бохирдол, хүчирхийлэл, дулаарал болон хог хаягдалтай холбоотой асуудлууд, тэдний шийдлийг олох хэрэгцээ шаардлагын талаар дурьдаад шинэ манлайлал, тогтвортой хөгжлийг авчрах дадал зуршлыг бий болгох НХСХЁЗС хөтөлбөрт хувь нэмэр оруулах боломж олдож байгаад таатай байна гэлээ.

Шонерт-Рэихл бид яагаад хийх хэрэгтэй зүйлсээ даруйхан хийж чадахгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчдоос асуув. Ижил хүсэл зоригтой хүмүүс хоорондоо нэгдэх нь чухал байгааг Пирамал хэлэв.

Профессор Апресиан хоёр дахь өдрийн хуралд илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Профессор Апресиан харин хүлээцтэй байх болон хүчирхийллээс зайлсхийхийн үнэ цэнийг хүүхдүүдэд ойлгуулах маш чухал байгааг илэрхийллээ. Тэрээр цааш нь энэ хөтөлбөрийн хувьд хувь хүний сахилга бат тэсвэр тэвчээрийг зоригжуулж байгаа боловч хамтын сахилга бат, зөрчилдөөнийг хэрхэн даван туулах тал дээр юу гэж үзэж байгааг бусад оролцогчдоос асуусан юм.  

Бидний юу хийх гэж байгааг сургуулиуд ойлгох нь чухал байгааг Кабрера хэлээд, зарим хүмүүст энэ талаар ойлголт өгөөд заримд нь энэ ойлголтыг өгч чадахгүй байгаа нь тэдний хоорондын зөрүүг улам их болгож байгаа гэж боддогоо хэлсэн юм.

Кабрера цааш нь НХСХЁЗС хөтөлбөрийн үр дүнд хүүхэд багачуудад сайхан сэтгэл болон дэлхийн сайн сайхныг урдаа тавьсан хандлагыг бий болгож чадна гэдэгт итгэж байгаагаа дурдлаа. Пирамал тогтвортой бизнесийн дэмжлэг үүнд бас шаардлагатайг хэлсэн бол Аппресиан НХСХЁЗС хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд шинэ ертөнцийг бий болгох чадвартай байна гэдэгт найдаж байгаагаа тус тус мэдэгдэв.  

Хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийн үеэр. Энэтхэг, Шинэ Дели. 2019.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Тэрээр сайхан дэлхийг бий болгоход ямар нэг зүйл дутуу байгааг харж байгаа л бол бид тэр зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэлээ. Свами Вивекананда нэгэнтээ “Надад 1000 хүүхэд байсан бол би Энэтхэг улсыг өөрчилж чадна” гэж хэлсэн үгийг эш татав. Энэ зорилгод хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх шаардлага байгаа ба НХСХЁЗС хөтөлбөр мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна гэж харж байгаагаа мэдэгдэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэхдээ “Одоо байгаагаар цааш явбал бид том асуудалтай тулгарах болно. Хэрэв бидэнд засаж болох зүйл байгаа бол бид санаа зовниж суухын хэрэг байхгүй. Бид алдаагаа засахад л болно. Хэрэв засах боломжгүй алдаа гарсан бол санаа зовоод ч нэмэр байхгүй. Бид алдааг засаж чадна гэдэгт би итгэж байна. Долоон тэрбум хүн сайхан сэтгэлтэй, илүү энх тайванч болох боломжтой гэж бодож байна. Гэвч үүнд залбирлаас илүү тодорхой сэдэлтэй үйл үйлдэл хэрэгтэй билээ. Одоо бидний хийхийг хүсч байгаа зүйлээ сайн дүгнэж цэгнэх нь маш чухал байна. Давуу талуудыг сайн ойлгох нь тухайн зүйлийг хэрэгжүүлэх гол урам зоригийг бий болгодог. Бид оролдох аваас урагшилж чадна. Дэлхийн дулаарал бол бидний хяналтаас гадуурх бодит аюул занал юм. Тийм учир бид амьд байх хугацаандаа аз жаргалтай амьдрахыг л оролдсон нь дээр. Богино хугацааны ашиг сонирхолын төлөө бусдыг егүүтгэнэ гэдэг бол маш аймшигтай зүйл. Одоо бидний байгаа нөхцөл байдал маш ноцтой байна. Тэгэхээр байгаа цаг хугацаагаа аз жаргалтай амьдрахад зориулах нь чухал юм.” гэв.  

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үүний дараагаар нийт хэлэлцүүлэгт оролцогчидтой хамт өдрийн зоог барив. Маргааш өглөөний богинохон хөтөлбөрийн дараа тэрээр Дарамсала руу буцна.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт