Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дарамсала дахь семинарт оролцож буй Монголчуудыг хүлээн авч уулзав 2019 он 3 дугаар сар 25

Түгээх

Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай лам Монголын "Дилав хутагт сан" болон "Нароба институт", Москва хотын “Төвөдийн соёл мэдээллийн төв”-өөс зохион байгуулсан гурван өдрийн семинарт оролцож буй хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Монголоос эрдэмтэн судлаачид, улс төрчид, эмч гэх мэт 47 хүний бүрэлдэхүүн энэ удаагийн семинарт хамрагдаж байгаа ажээ.  

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:  

“Төвөд, Монгол хоёр улс нь Бурханы шашин дэлгэрэхээс өмнө хөрш зэргэлдээ улсууд байсан. Тан эриний түүхчид Монгол улсыг цэргээр хүчирхэг, Хятадыг улс төрийн асуудалдыг чухалчилдаг, Төвөдийг Бурханы шашны номд онцгой анхаарал тавьдаг гэж бичсэн байдаг.” хэмээн яриагаа эхэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотод Монголын "Дилав хутагт сан" болон "Нароба институт" хамтран зохион байгуулсан 3 өдрийн семинарт оролцогч нарыг хүлээн авч уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.03.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Төвөдөд VIII зууны үед буддын шашин бий болж, Наландагийн их сургуулийн гайхамшигтай багш нарын бүтээлүүд дээр үндэслэн лам хуврагууд буддын гүн ухаанд суралцдаг байсан гэж онцоллоо. Тэрээр үргэлжлүүлэн буддын шашин Монголд гурван үе шаттайгаар үүсэн дэлгэрсний эхнийх нь “Торгоны зам”-аар дамжин бурханы шашин Төв Азид тархаж эхэлсэн эхэн үеийг хамардаг гэв.  Хоёрдугаар үе нь 13 -14-р зуунд Төвөдөөс уригдсан Пагба ламтай холбоотой ба гуравдугаар үе 16 -р зуунд III Далай лам Соднамжамц Монголд айлчлах үеэрээ Богд Зонховын сургаалийг айлдсанаар Монгол даяар тархсан байна. Цаг хугацаа өнгөрөхөд олон олон бурханы шашны гайхамшигтай номтой эрдэмтэд Ар Халх, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува гэсэн монгол туургатныг бүхэлд нь хамарч бий болсон байна.  

“1979 онд Монгол улсад анх удаагаа зочлоход коммунист дэглэмтэй байсан ба тийм нөхцөлд ч хүмүүс бурханы шашинд итгэх итгэл, сүсгээ хадгалж чадсанд би гайхаж, баярлаж байлаа. Бүхий л шашны уламжлалын нэг хэсэг болох итгэл сүсэг нь үеэс үед дамжин ирдэг. Гэсэн хэдий ч, Наландагийн уламжлал дахь итгэл үнэмшил, сүсэг бишрэл нь гүн ухаан хийгээд логикийн буюу учир зүйн үндэслэл дээр суурилдаг. Өнөө үед бид 21-р зууны Бурхан Багшийн сургаалын тухай сайн ойлголттой буддын шашинтнууд байх нь чухал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хот дахь 3 өдрийн семинарт оролцогч нарыг хүлээн авч уулзан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.03.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Шинжлэх ухаан, технологийн эрин үед дан ганц сүсэг, залбирал нь хангалтгүй. Буддистууд бурханы шашны сургаалыг ойлгон судалдаг байх нь чухал. Наландагийн их багш нарын бүтээлүүдийг судалснаар бид ийм ойлголтыг бий болгож чадна. Судалгаа хийх, шүүн тунгаах, түүнийгээ дадлага болгох замаар бурханы номыг амьдралынхаа хэсэг болгож чадна.”

“Буддын шашин нь Монголын уламжлалт шашин мөн боловч хэрэв зөвхөн сүсэглэх төдий бол ирэх хэдэн арван жилийн дотор алдагдах болно. Үүний эсрэгээр, учир шалтгааны болон логик, учир зүйн үндэслэл дээр тулгуурлавал энэ нь хэдэн зуун жилийн туршид байх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Наландагийн уламжлалын бурханы шашин нь учир шалтгаан болон учир зүй дээр тулгуурладаг учраас орчин үеийн эрдэмтэдтэй өрнүүлж бүй харилцан ярианууд үр өгөөжтэй байдаг гэлээ.  Буддистууд эрдэмтэн судлаачдаас гадаад ертөнцийн тухай маш их зүйлийг сурч мэдсэн бол, орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид бурханы шашин нь оюун санаа, сэтгэл хөдлөлийг яаж тайлбарладгийг сурч байна.

Дээрхийн Гэгээнтэн өмнөд Энэтхэгийн бурханы шашны их сургуулиудад хэдэн зуун монгол гаралтай оюутнууд суралцаж байгааг тэмдэглэв. Тэд эх орондоо эргэн очиж Монгол, Буриад, Халимаг, Тувад бурханы шашныг сэргээх үйлд хувь нэмрээ оруулахыг хүлээж байна гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам семинарт оролцогч нарын асуултанд хариулав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.03.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Семинарт оролцогчдын асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн оюун санаагаа дадуулан сургах хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Бид шашин шүтдэг эсэхээс үл хамааран хүн бүр ёс зүйн зарчмаа баримтлах ёстой. Ийм учраас Дээрхийн Гэгээнтэн шашнаас ангид ёс зүйг баримтлахыг зөвлөв. Тэрээр шашнаас ангид ёс зүйг сахин биелүүлэх нь Төвөд, Монголын бурханы шашинтнуудын бясалгалын аргаар сайхан сэтгэлтэй болох үндсэн зарчимтай адил юм гэлээ.  

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт