Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Иранчуудыг хүлээн авч уулзлаа 2019 он 6 дугаар сар 7

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчинчойлин – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөндөө “энх тайвны элч нар” гэдэг нэрэн дор нэгдсэн жижиг дунд бизнесийн эзэд, захирлууд нийлсэн 58 Иран хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Дээрхийн Гэгээнтнийг өргөөнд морилоход тэд нөхөрсөгөөр алга ташин хүлээж авав.

“Иранаас ирсэн зочидтой уулзсандаа би их баяртай байна” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.

“Зарим хүмүүс Иранчуудад хардалт сэрдэлтээр хандаж магадгүй юм, гэхдээ миний санаж байгаагаар 7-р зуунд Соронзонгомбо хааны үед Төвөд Перс хоёр хоорондоо харилцаа холбоотой байсан тул бид эртний түүхэн уламжлалтай. Тэр цаг үед Монголчуудыг дайнч гэж хүлээн зөвшөөрдөг байсан бол Персчүүдийг баян чинээлэг гэж тооцдог байсан шүү дээ.”

“Надад өмнөө тавьсан тодорхой зорилтууд бий. Бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг нийт 7 тэрбум хүний нэг болсны хувьд хэрэв хүмүүс бид хайр, энэрэл нигүүлсэл дээр суурилсан тайван амгалан, аз жаргалтай сэтгэлийг хөгжүүлэн дадуулж чадвал нийтээрээ аз жаргалтай амьдрах боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулахад би туслахыг зорьж байгаа. Үүнийг энгийнээр хэлбэл хэрэв та энэрэл нигүүлсэлтэй, халуун дулаан зүрх сэтгэлтэй бол аз жаргалтай байх болно.”Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөндөө Иран иргэдийг хүлээн авч уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Хоёрт нь Буддист хуврагийн хувьд би шашин хоорондын эв зохицол, найрсаг хамтран оршихуйг дэмжин дэлгэрүүлэх ёс суртахууны хариуцлагатай гэж өөрийгөө үздэг. Гүн ухааны түвшиндээ шашны уламжлалуудын хооронд түмэн зүйлийн ялгаа буй боловч бүгд нийтлэгээр илэрхийлдэг санаа бол хайр энэрэл билээ. Шашин хоорондын найрсаг хамтран оршихуйг би боломжтой гэж боддог. Энэтхэг улсыг хар л даа, энд маш олон шашин мянга мянган жилээр хамтран эв зохицолтойгоор оршсоор ирсэн байна. Шашин хоорондын эв зохицолыг би чухалчилдаг учраас бусад шашны төлөөлөгчидтэй уулзахдаа баяртай байдаг, тиймээс Шиа ахан дүүс та бүгдтэйгээ өнөөдөр энд уулзаж байгаа минь миний хувьд нэр хүндийн хэрэг юм.”

“Өнөө үед Египт, Бирм, эсвэл Афганистан гэх мэтчлэн олон газруудад шашны нэрийн өмнөөс хүмүүс хоорондоо тэмцэлдэж, аллага үйлдэж байгаа нь төсөөлөхөд ч хэцүү юм. Ирэх долоо хоногт би Энэтхэгийн Муслимчуудын олон урсгал, уламжлалуудыг ёслон тэмдэглэх арга хэмжээ, уулзалтанд оролцоно. Энэтхэгт Сунни болон Шиа уламжлалуудын хооронд мөргөлдөөн гарсан гэсэн мэдээ би сонсож байгаагүй, тиймээс би Ладак дахь анд нөхөддөө шашин хоорондын ялгаа зөрчилдөөнөө шийдэхэд илүү идэвхтэйгээр хамтран ажиллахыг уриалж байгаа.”Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ираны иргэдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Өөр шашны хүмүүстэй уулзах үед би уг үндэстээ бид бүгдээрээ адилхан л хүмүүс гэдгийг байнга санадаг юм. Миний төрсөн Төвөдийн нутагт манай хөршүүд Муслим шашинтай байсан бөгөөд хүүхдүүд бид ямар нэгэн ялгаа үл тоож хамтдаа баяр баясалтай тоглодог байж билээ. Мөн Далай Ламаар тодроод Лхаст ирэхэд ч тэнд цөөнгүй Муслим шашинтнууд амьдарч байсан юм. Тэд бүр V Далай Ламын үеэс тэнд амьдарч ирсэн бөгөөд тэр үед Далай Лам сүмээ барих газар хүртэл олгосон байдаг. Тэнд нутгийн Буддистууд болон Муслимчуудын хооронд ямар нэг зөрчил гарч байсан тохиолдол байгаагүй бөгөөд Муслимчууд амттай хоол хийдэг Төв нутгийн цэвэр аялгаар гайхалтай ярьдаг амар амгалан хүмүүс байсан юм.”

“Би удахгүй болох гэж буй хурлыг хүлээхдээ тэнд Муслимын олон урсгал төлөөллийн хүмүүс оролцоно гэж найдаж байгаа. Тэнд шашин хоорондын эв зохицол найрсаг оршихуйг сайтар сурталчлах боломж надад гарна гэдэгт итгэлтэй байна.”

Уулзалтын үеэр Ираны иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуув. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Асуулт хариултын үеэр зочдын нэг хэрэв Буддистууд Бүтээгч эзэнд итгэдэггүй юм бол анхны үүсэл гарлыг хэрхэн авч үздэг юм бэ гэсэн асуултуудыг Дээрхийн Гэгээнтэнд тавьсан юм. Тэрээр хариулахдаа Буддистууд Жейны шашны адилаар амьдралаас амьдрал, төрлөөс төрөлд эхлэл үгүй орчдог гэдэгт итгэдгийг тайлбарлалаа. Таны амьдрал аз жаргалтай, эсвэл зовлон бэрхшээлтэй байх эсэх нь таны өмнөх төрлүүддээ хэрхэн өөрсдийгөө авч явснаас хамаарна. Бусдад хайр, энэрэл нигүүлсэлтэй байж тэдэнд хор хөнөөл учруулахаас зайлсхийснээр ирээдүйд сайн сайхан аз жаргалтай амьдрах үр үндэс, учир шалтгааныг бүрдүүлэх юм. Амьдралыг утга учиртай болгох нь чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлоод та бүгд бусад хүмүүсийг энэрэнгүй Бүтээгч Эзний үр хүүхдүүд гэж бодож хардаг нь ийм утга учир бий болгоход тусладаг нь их чухал гэдгийг дурьдав.

Бирм улсад Муслимчуудыг ялгаварлан гадуурхаж байгаа үйл явдлыг тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн анх энэ тухай сонсох үед өөрөө Вашингтон ДС-д байснаа тайлбарлаад болж буй үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлж Бирмийн Буддистуудад хандан зөвхөн Бурхан Багшийн айлдварыг санаад зогсохгүй хэрэв Бурхан Будда тэнд байсан бол тэрээр тэдгээр Муслимчуудыг хамгаалах байсан гэдгийг цохож хэлснээ дурьдсан юм. Мөн тэрээр өөрийн сэтгэл зовнилоо Ан Сан Су Китэй хуваалцахад нөхцөл байдал маш хүнд түвэгтэй байсан учраас Бирмийн удирдлагын зүгээс хийж чадах зүйл бараг байгаагүй гэдэг хариулт өгч байсныг тайлбарлав. Эдгээр нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн сайн сайхан байдалд санаа тавих үүднээс НҮБ-ийн Цагаачдын Дээд Хороогоор дамжуулан Далай Ламын Гандан Потан Сангаас хандив хүргүүлэхийг даалгаснаа Дээрхийн Гэгээнтэн бас нэмж хэлсэн юм. Иранчууд үүнд талархаж дахин алга ташицгаав.Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн бичсэн номонд гарын үсгээ зуран дурсгаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Уулзалт дуусахын өмнө зочид хэсэг бүлгээрээ Дээрхийн Гэгээнтэнтэй зургаа авахуулахын явцад уулзсандаа ихэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.            

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт