Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Эрдэмтэд, судлаач, дипломатуудтай уулзлаа 2019 он 9 дүгээр сар 21

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрдэмтэн, судлаач, дипломатуудаас бүрдсэн зуу гаруй хүмүүстэй энэ өглөө уулзах үедээ тэрээр хүн төрөлхтөн оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбодь талаасаа адилхан болохыг дурдав. Бид адилхан уураг тархитай, адилхан оюун ухаантай бөгөөд бүгд адилхан аз жаргалтай, зовлон зүдгүүргүй байхыг хичээдэг гэдгийг тайлбарласан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрдэмтэд, судлаач, дипломатуудтай уулзах үеэр тэдэнтэй мэндчилж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Өнөө цагт шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй хэмээн тодорхойлж байна. Бид нийгмийн амьтад бөгөөд тухайн нийгмээсээ хамааралтай амьдардаг. Хүүхдүүд сургуульд явахаасаа өмнө нэг нэгэнтэйгээ нээлттэй, нөхөрсөг байдаг шүү дээ. Тэд нэг нэгнийхээ улс үндэс, шашин шүтлэгээс үл хамааран нөхөрсөг тоглож нааддаг. Сургуульд явж эхэлснээрээ шашин шүтлэг, арьс өнгө, бэл бэнчин гэх зэрэг хоёр дахь түвшний ялгаанд анхаарал хандуулж эхэлдэг. Ялангуяа Энэтхэгт ямар кастад хамрагдаж байгаа нь их чухал болж ирдэг. “Бид” ба “тэд” гэсэн ялгаварлан гадуурхахын эсрэг дэлхийн 7 тэрбум хүмүүс бүгд адил, нэг хүн төрөлхтөн гэсэн ойлголтыг хөгжүүлэх нь чухал байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан хүмүүст хандан өөртөө хүлээсэн дөрвөн үүргийн талаар танилцууллаа. Нэгдүгээрт, бүх хүн адилхан аз жаргалыг хүсдэг, тэрхүү аз жаргал нь бидний дотоод сэтгэлд оршиж буй гэдгийг бусдад ойлгуулах явдал гэв. Сайхан сэтгэл нь таныг, таны гэр бүлийг, таны хөршийг ч аз жаргалтай болгож чадна. Хоёрдугаарт, Энэтхэгт өнө удаан оршин тогтсон шашин хоорондын эв зохицлыг хөгжүүлэх. Хүмүүс адил бус сэтгэлгээтэй, адил бус зүйлийг хүсдэг тул адил бус шашин байх нь зүйн хэрэг гэлээ. Гэвч тэдгээр шашнууд бүгд энэрэл хайрыг номлодгоороо адилхан гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрдэмтэд, судлаач, дипломатуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Гуравдугаарт, төвөд хүн бөгөөд Төвөдийн ард түмний итгэл найдвар болсонтой холбоотой. Тэрээр 2001 онд улс төрийн бүрэн үүргээ сонгуулиар сонгогдсон шинэ удирдлагад хүлээлгэн өгсөн гэдгээ тайлбарлав.

“Би Төвөдийн шашин, хэл, соёлыг хадгалан авч үлдэх тал дээр анхаарлаа хандуулж байна. 7-р зуунд Төвөдийн их хаан Сронзон Гамбу Энэтхэгийн диванагари үсгийг загварчилсан төвөд бичиг зохиолгосон юм. 8-р зуунд мөн Төвөдийн хаан Тисрон Дэзан Наландагийн агуу эрдэмтэн ловон Шантаракшитаг Төвөдөд урин залснаар Төвөдөд бурханы шашин дэлгэрч эхэлсэн билээ. Тэрээр Наландад хадгалагдсан учир шалтгаан, логик зарчмаар явагддаг сургалтын уламжлалыг Төвөдөд дэлгэрүүлсэн юм. Энэ нь Төвөдийн буддизмыг орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран ажиллах бүрэн боломжтой болгосон. Мөн Наландагийн уламжлал нь хүч үл хэрэглэх “Ахимса” үзэл болон энэрэнгүй сайхан сэтгэлийн мөрдлөгө болсон “Каруна” явдлыг мөрддөг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрдэмтэд, судлаач, дипломатуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Эцэст нь би сэтгэл хөдлөл болон оюун ухааны талаар гүн нарийн ойлголтыг агуулсан эртний Энэтхэгийн мэдлэгийг сэргээн дэлгэрүүлэхийн төлөө анхаарч буй билээ. Энэхүү мэдлэг нь өнөө цагийн дэлхий дахинд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Мөн би энэтхэгчүүд өөрсдийн эртний мэдлэг боловсролыг орчин үеийн мэдлэгтэй холбож чадна гэдэгт итгэдэг.”

Дараа нь хүмүүсийн асуултанд хариуллаа. Хүүхдийг багаас нь шашны хийгээд хүний үндсэн чанарын талаарх сургалтанд хамруулах нь зүйтэй эсэхийг асуусанд тэрээр шашин шүтлэг нь хувь хүний сонголт, харин сайхан сэтгэл нь хүн бүхэнд ач тусаа өгдөг чухал зүйл мөн гэсэн юм.

Уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийн сонирхосон асуултанд хариуллаа. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Тэрээр дан ганц лам хуврагууд буддын гүн ухаанд суралцах ёсгүй, энгийн иргэд ч үүнд суралцах боломжтой гэж хүмүүст зөвлөдөг гэдгээ дурдав. Тэрээр нэгэн удаа Ладакт айлчлах үедээ сийк үндэстэн хүүхэд буддын гүн ухааны мэтгэлцээнийг гарамгай хийж байсныг харсан гэдгээ дурслаа.

Дээрхийн Гэгээнтэн хүмүүст хандан шүтэн барилдлагын ойлголт гэж юу болохыг мэдэх хэрэгтэй гэж зөвлөв. Учир нь юмс үзэгдэл бүхэн бусад хүчин зүйлтэй шүтэлцэж, хамааран оршдог, дан ганцаараа бие даан орших огт боломжгүй гэх ойлголт чухал гэдгийг онцоллоо. Хэрэв бид өөрийн аз жаргал маань бусдаас хамааралтай гэдгийг ухаарч чадвал энэрэл хайрын үнэ цэнийг ойлгож чадна гэлээ.

Хэрэв энэрэл хайр, сайхан сэтгэлийг хөгжүүлж чадвал өөрийн дайсныг хамгийн дотны нөхрөө ч болгож чадна гэж зөвлөв. Нийтийн гэх сэтгэлгээ яагаад багасаж байгаа талаар асуусанд тэрээр Энэтхэгт орчин үеийн сургалтын системийг Британичууд анх заасан  бөгөөд тэр нь дотоод сэтгэл оюуны боловсролд анхаарал бага хандуулдаг гэв. Тиймээс хүмүүс сөрөг муу сэтгэлийг хэрхэн арилгах, сэтгэл оюунаа хэрхэн аз жаргалтай байлгах арга замыг мэдэхгүйд хүрсэн гэлээ. Тэрээр төгсгөлд нь хэдийгээр сэтгэл санаагаа өөрчлөхөд цаг хугацаа их орох ч байнга хичээл зүтгэл гаргасаар байвал үр дүн гарах нь дамжиггүй гэв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт