Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Америк болон Изралийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа 2019 он 1 дүгээр сар 28

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кивунимын ажилчид болон 51 оюутныг хүлээн авч уулзлаа. Хебревийн коллежийн дэргэдэх энэхүү байгууллага нь Иерасулимд бүтэн жилийн академик сургалт явуулдаг бөгөөд энэ хугацаанд 11 оронд аялал зохион байгуулдаг ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам  тэднийг сүүлийн 60 гаруй жил амьдран сууж буй өөрийн өргөөндөө угтсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америк болон Изралийн оюутнуудыг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.01.28. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

"Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүс бүгд оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбодиороо адил юм. Хэдийгээр та муслим, еврей, христ, мөн үүнээс өөр итгэл үнэмшилтэй байсан ч та бидний эхээс төрөх, эцэстээ насан эцэслэх зэрэг нь бүгд адилхан билээ. Бидний амьдрал эхийн хайраар тэтгэгдэж эхэлдэг ба хэрэв энэ үгүй бол бид амьд үлдэж чадахгүй.”

“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг судласан байна. Мөн тэд үргэлжийн уур хилэн, үзэн ядалт нь бидний дархлааны системийг доройтуулдаг болохыг ч нотложээ. Иймийн тул бид эрүүл байхын тулд биеийн эрүүл мэндийг сахидагтай адил аз жаргалтай байхын тулд дотоод сэтгэлийн эрүүл мэндийг ч сахих хэрэгтэй болж байна. Энэ нь сөрөг сэтгэл хөдлөлөө арилгах хэрэгтэй гэсэн үг ээ.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа тэрээр хүний үнэ цэнийг хөгжүүлэх тал дээр өөртөө үүрэг хүлээсэн гэв. Учир нь хүмүүс өөрсдийн амьдралыг аз жаргалтай, баяр баясал дүүрэн өнгөрүүлэх бүрэн боломжтой гэж үздэг гэлээ. Үүний улмаас тэрээр шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх тал дээр ч мөн адил үүрэг хүлээжээ. Учир нь адил бус үзэл онолыг үл харгалзан дэлхийн томоохон бүх шашин энэрэн нигүүлсэхүй, тэсвэр тэвчээр зэргийг номлодогоороо адил юм. Тэрээр бүтээгч Эзэн тэнгэрт чинхүү сүсэг бишрэлтэй болж чадвал бусад хүмүүсийг үнэхээр ахан дүүс минь мөн байна гэж харна гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Израли болон Америкийн оюутнуудыг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.01.28. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа шашны нэрийн өмнөөс зөрчил, тэмцэл явагдаж байгаад харамсаж явдагаа тайлбарлав.

"Шашин нь хүмүүсийг нэгтгэхэд машид дэм болдог байхад шашны нэрээр зөрчил, тулаан явуулж байгаа нь үнэхээр санаанд багтахгүй байна. Ялангуяа нэг шашны урсгалууд, жишээлбэл муслимын сүнни болон шиа урсгал өөр хоорондоо тэмцэлдэж байгаад нэн харамсаж байна. Ийм зөрчил Энэтхэгт үгүй билээ.”

Тэрээр 2011 онд өөрийн улс төрийн бүрэн эрх мэдлээ шинээр сонгогдон гарч ирсэн удирдагч нарт хүлээлгэн өгсөнөөс хойш Төвөдийн баялаг соёл, хэл уламжлалыг хадгалан үлдэх тал дээр бүрэн анхаарлаа хандуулж ажиллах болсноо дуулгав.

  "Наландагийн уламжлал нь бодит үнэнд учир шалтгаан, шинжлэх ухаанч арга замаар ханддаг тул энэ нь бурханы шашны үнэт уламжлал юм.”

Төвөдийн байгал орчныг хамгаалах талаар тэрээр шинжлэх ухааны эрдэмтэд түүнд хэлэхдээ өндөрлөг газрын байгаль орчин нь эмзэг бөгөөд эргэн сэргэхэд урт хугацаа шаардагддаг гэж тайлбарласныг дурдав.

Америк болон Изралийн оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала.2019.01.28. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Түүхийн эх сурвалжуудад 7,8,9 зууны үед Төвөд, Монгол, Хятад гэсэн гурван эзэнт гүрэн зэрэгцэн оршиж байсан гэдгийг тэмдэглэсэн байна. Гэвч өнгөрсөн цаг хугацаа хэдийнээ улиран оджээ. Өнөөгийн нөхцөл байдлыг сайтар тооцоолох хэрэгтэй. Бид Хятадаас салан тусгаарлах бодлого баримтлахгүй, БНХАУ-ын харьяалалд үлдэхэд бэлэн байна. Энэ нь бидэнд харилцан ашигтай хувилбар юм. Би хувийн ашиг сонирхолоос илүү нийтийн эрх ашигийг илүү тавьсан Европын холбоог биширдэг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зарим оюутнуудын асуултанд хариулсны дараа тэдэнтэй хамт зургаа татуулснаар энэхүү уулзалт өндөрлөсөн юм.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт