Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Оюун ухаан ба Амьдрал хэлэлцүүлэг - Эхний өдөр 2019 он 10 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – “Оюун ухаан ба Амьдрал” хэлэлцүүлэгт оролцохоор хуран цугласан 50 орчим хүн хаалганы цаана цангинах инээдээр нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирснийг мэдлээ. Тэрээр орж ирмэгцээ төлөөлөгчдийн амар мэндийг мэдээд, хуучин анд нөхөдтэйгээ халуун дотноор мэндчилэв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөндөө Оюун ухаан ба Амьдрал чуулганы төлөөлөгчидтэй уулзаж, мэндчилж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор


“Энэ боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан та бүхэнд баярлалаа-Гайхалтай” хэмээн тэрээр хэлээд суудлаа эзэллээ.  

“Пали хэл дээрх буддын уламжлалыг дагагсад  Бурхан Багшийн айлдварыг байгаагаар нь хүлээн авсан бол санскрит хэл дээрх уламжлалыг дагагсад Бурхан Багшийн айлдварт яагаад, яагаад гэсэн асуулт тавьдаг. Хутагт Нагаржуна, ловон Буддапалита, ловон Чандракирти нарын их сэтгэгчид Бурхан Багшийн айлдварыг нарийн чанд нягталсны учир, зарим айлдварыг байгаагаар нь хүлээн авч дагах ёстой, зарим айлдварт тайлбар хийх ёстой хэмээн үзсэн юм.”

“Аливаад эргэлзэж, нягталж хандаж байхыг Бурхан Багш шавь нартаа зөвлөж, —“Ухаант хүн алтыг халааж, зүсэж, зүлгэж шалгадаг шиг лам хуврагууд миний үгийг хүндлэн сүсэглэсний учир бус, харин сайтар нягталж шалгасны дараа дагах ёстой” хэмээсэн байдаг.  Ийнхүү Бурхан Багш бидэнд нягталж шалгах эрхийг өөрөө олгосон юм. Би шашны томоохон бүх уламжлалыг хүндэтгэдэг, гэвч Бурхан Багшийн энэ айлдвар буддын шашны хувьд онцгой  ач холбогдолтой. Энэхүү айлдвар нь аливааг нягтлахын үүднээс тархиа бүрэн ашиглах явдлыг дэмжиж байгаа билээ.”

“Би мөн Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнд болон түүний хүрсэн ололт амжилтад гүнээ талархал илэрхийлэхийг хүсч байна.”

Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгийн захирал Сьюзан  Бауэр-Ву хэлэлцүүлгийн эхний өдөр хөтөлбөр танилцуулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Өнөөдрийн хурлыг даргалж байгаа Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгийн захирал Сьюзан Бауэр-Ву Дээрхийн Гэгээнтэнд талархлаа илэрхийлээд, Дарамсалад дахин ирж, Дээрхийн Гэгээнтнийг эрүүл саруул байгааг харж байгаадаа тэр болон түүний нөхөд туйлын баяртай байна гэлээ. Энэ удаагийн хэлэлцүүлэг нигүүлсэл, харилцан холбоо, хувьсал гэсэн гурван асуудлаар явагдахыг тэрээр тайлбарлав. Дараа нь хоёр илтгэгч болох Дэвид Слоан Уилсон ба Пумла Гободо-Мадикизела нарыг танилцууллаа.

“Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн нэг гол зорилго бол мэдлэгээ тэлэх явдал юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. “Орчин үеийн шинжлэх ухаан материаллаг ертөнцийн талаар нарийн тодорхой судалсан ч, оюун сэтгэл болон дотоод ертөнцийн талаар маш бага судласан байдаг. Хоёр дахь зорилго бол асар өндөр мэдлэг хийгээд эдийн засаг бүхий хөгжил дунд хүн аз жаргалтай байж чадаж байна уу гэсэн асуултыг дэвшүүлэх явдал. Бид олон хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг, тэдгээр асуудлын ихэнхийнх нь үрийг бид өөрсдөө тарьдаг. Өнөөгийн дэлхий ертөнцөд уур амьсгалын өөрчлөлт хяналтаас гарч, баян ядуугийн ялгаа улам ихэсч, шинжлэх ухааныг ашиглан хүн хүнээ хөнөөсөн дайн үргэлжилсээр  байна. ‘Бид’ ба ‘тэд’ гэсэн ангилалд хэт их ач холбогдол өгч байна.”

“Бид энд амар тайван амьдарч байгаа ч, хаа нэгтээ бидэнтэй адил хүмүүс бие биенээ хөнөөсөөр байна. Дээрх асуудлуудыг хүн болж төрсний хувьд бид арилгаж дийлдэггүй юм гэхэд багасгах үүрэгтэй. Үүний тулд бид энд хуран чуулаад байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оюун ухаа ба Амьдрал хэлэлцүүлгийн эхний өдөр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Хүний гайхамшигт оюун ухааныг сайхан сэтгэлтэй хослуулсны ач тусыг хүмүүст ойлгуулах арга зам хайх хэрэгтэй байна. Үргэлжийн ууртай байж, үзэн ядалт өвөрлөж явах нь эрүүл мэндэд хортой, харин энэрэнгүй байх аваас бүх зүйл эерэг үр дүн авчирдаг хэмээн эрдэмтэд баталж байна. Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бүгд адил. Бид нэг л орчин ахуйд харьяалагддаг. Эх дэлхий дээрээ бид мөр зэрэгцэн амьдардаг. Тиймээс бид хүний үнэт зүйл, ёс зүйг эрхэмлэн дээдлэх ёстой.”

Дэвид Слоан Уилсон Дээрхийн Гэгээнтний дэвшүүлсэн санааг үргэлжлүүлээд, шинжлэх ухааныг үнэлдэг, үнэнийг хэлдэг, дэлхий нийтэд ёс зүйг уриалдаг Далай Ламыг хүндэтгэн биширдгээ илэрхийллээ. Төвөдийн шашин, соёлын хөгжлийг удирдан жолоодохын сацуу өөрийгөө дэлхийн бусад хүнтэй ижил жирийн хүн хэмээн үнэлдэг Дээрхийн Гэгээнтний эгэл даруу занг хүндэлдгээ тэр мөн хэлэв.

“Би бол хувьслын онолыг төрөл, (байгалын) шалгарал, удамшлын үүднээс судалдаг эрдэмтэн хүн. Дээрх гурван боломжоос шалтгаалан организм тухайн орчиндоо бүрэлдэн бий болдог. Намайг оюутан байхад хувьслын онолоор гагцхүү генетикийн хувьслыг тайлбарладаг байсан. Бүх зүйл хувиа хичээсэн үзэл дээр тулгуурладаг, өөр дээд зорилго байхгүй гэж ярьцгаадаг байсан. Харин эдгээр онол нигүүлсэл, өөрчлөлт зэрэгт зайгаа тавьж өгсөн гэдгийг би бахархалтайгаар хэлж байна.”

Дэвид Слоан Уилсон хэлэлцүүлгийн эхний өдөр илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Тахиан дээр хийсэн зарим туршилтын талаар та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Бидний хүссэн зүйл бол тахиа илүү олон өндөг гаргах явдал байв. Дараагийн шинэ үеэ төрүүлж чадах илүү бойжилт сайтай  эм тахиаг  бид сонгосон. Үүний зэрэгцээ мөн  бойжилт сайтай бүлэг тахиаг сонгов. Хамгийн бойжилт сайтай ганц нэг тахианууд дээрэлхүү зан төлөвтэй болж таарсан бөгөөд 5 үеийн дараа дураараа, бусдыг үл тоох тахиануудыг бид үйлдвэрлэсэн байв. Харин нөгөө талаас бүлэг тахианууд илүү амгалан байсан ба 5 үеийн дараа торнисон тахианууд илүү энэрэнгүй байсан юм.”

“Өндөг гаргана гэдэг нь тухайн тахианы хувийн асуудал бус хамтын үйл хэрэг гэдгийг бид олж нээсэн юм. Байгалийн шалгарал бол харьцангуй нийлэмж дээр суурилдаг. Хувь хүний, эсвэл багахан хүрээнд үр дүн нь сөрөг бөгөөд хөнөөлтэй байж болох ч, бүлэг амьтдын хувьд байгалийн шалгарал нь хамтын ажиллагааг бий болгодог.”

Хувьслын тухай яриатай холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ, нар 5 тэрбум жилийн настай бол, микро элемент үүссэнтэй холбоотойгоор 1 тэрбум жилийн өмнө амьдрал үүссэн гэв.

Тэрээр ухамсрыг тогтвортой барьж байх нөхцлийг бүрдүүлдэг жижиг хэсгүүд юугаараа ялгардаг эсэхийг мэдэхийг хүссэн байна. Ухамсрыг дэмжих чадвартай  махбодийг юу бий болгодог вэ? Энэ санамсаргүй бий болдог уу? Хувьслын шалгарал нь ухамсартай холбоотой байх албагүй хэмээн Уилсон хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэвид Слоан Уилсонтой хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Бид хүний мэдрэмжийн талаар ярихдаа эртний Энэтхэгийн сэтгэл судлалд оюун сэтгэлийг цул бүхэл зүйл гэж үзэхээс илүү тасралтгүй өрнөх үйл явц гэж үздэг байсныг анхаарах ёстой. Хувь хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц хромосомтой байдаг гэж би сонссон. Хромосом болон ухамсрын хооронд уялдаа холбоо байдаг уу?” хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуув.

Уилсон энэ асуултад хариулахдаа, генээс гадна дохионы тогтолцоо, тогтолцоонуудын хувьсал гэж байдаг гэлээ. Энэ нь бүлэг хүмүүсийн эерэг зан үйлтэй холбоотой. Сармагчингийн тархи хүнийхээс хэр ялгаатай талаар Дээрхийн Гэгээнтэн мөн сонирхов. Хүнтэй харьцуулахад сармагчин хамтын хөдөлмөрт хойрго хэмээн Уилсон хариуллаа. Хүн өөрийн  сонгосон зүйлдээ хүлээцтэй ханддаг.

Сьюзан Бауэр-Ву өглөөний хуралдаан өндөрлөснийг зарлахдаа хүмүүс амиа хичээсэн хандлагатай байдгийг хүлээн зөвшөөрөөд, үүнийг хэрхэн зогсоох, сайн хүмүүс бусдад ашиглуулахгүй байх талаар юу хийх ёстойг асуулаа.

Хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Дэвид Слоан Уилсон нарын хэлэлцүүлгийг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Нялх байхад бидний төрөлхийн найрсаг зан төлөв давамгайлдаг,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.   “Гэвч ‘бид’ ба ‘тэд’ гэсэн үзэл сууснаар тэрхүү зан төлвийг өөрчилдөг. Үүний оронд хүн төрөлхтний нэгдмэл байдлыг, бид мөр зэрэгцэн амьдрах ёстойг боловсролоор дамжуулан ойлгуулах ёстой.”

Богино хугацааны  завсарлагааны дараа илүү олон хүн хэлэлцүүлэгт оролцох боломжийг хангах үүднээс олон сандлын байршлыг өөрчлөн заслаа. Ричи Дэвидсон сармагчингийн тархины тухай Дээрхийн Гэгээнтний асуултыг хөндөөд, амьтны биеийн хэмжээтэй тархины хэмжээг харьцуулан харах ёстойг онцлон тэмдэглэв. Зааны тархи хүнийхтэй харьцуулахад том ч, бие нь бас хүнийхээс том. Ухамсрыг дэмжих нөхцөл нь эс дэмжих нөхцлөөс нарийн төвөгтэй бүтцээр ялгагдана гэсэн саналыг тэрээр дэвшүүлээ.

Хамгийн чухал үгс олон утгатай байдаг хэмээн Дэвид Слоан Уилсон хэлээд, ухамсрын талаар ярихын оронд ‘санаатай ’ ба  ‘зорилгод чиглэсэн’ асуудлыг хөндөх нь хялбар гэв. Нэг эст биет зорилгод чиглэсэн байдаг гэж яригддаг ч, өвчин мэдэрдэггүй гэдэг нь батлагдсан хэмээн Дэвидсон хариуллаа.Дараа нь тэрээр “Ухамсрын хувьсал бие махбодийн хувьсалд нөлөө үзүүлдэг үү? гэсэн асуулт тавив. ДНК-гийн эрэмбэд хувирал дагуулдаггүй удамшлын өөрчлөлтийг судалдаг эпигенетикийн ухааны талаар Уилсон таницууллаа.

Оюун ухаан ба Амьдрал хэлэлцүүлгийн эхний өдрийн хуралдаанд оролцогсод. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Хамгийн чухал нь бидний ‘ухамсар’ хэмээн нэрлээд байгаа үзэгдэл юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Үүний үргэлжлэл буюу ухамсрын залгамж чанарын баталгаа болох хүмүүс урьд төрлөө нарийн тодорхой санадаг. Энэтхэгийн уламжлалт онолд ‘атман’ буюу “Би”-д  эхлэл үгүй гэж нотолдог. Буддистууд нарийн ухамсар дамжигддаг гэж үздэг. Хэдийгээр мэдрэхүйн ухамсар аль нэг объект, эсвэл мэдрэлийн эрхтнээс хамааралтай ч, ухамсрын шууд өмнөх мэдрэмж гэсэн шууд гуравдагч хүчин зүйл гэж байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн ‘thuk-dam’ буюу төгс бясалгагчийн клиник үхлийн дараах амьсгал нь хэдийгээр зогссон ч бие нь муудахгүй байсаар байдаг үзэгдлийг хөндлөө. Үхлийн үед бясалгагч нарийн ухамсрын түвшинд очсон байгаагаар энэ нь тайлбарлагдана. Ричи Дэвидсон ийм үзэгдэлд шинжлэх ухааны хариулт олохын тулд дээрх нөхцөл байдлыг судалж байгаа ажээ.

Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгийн Европын салбарын удирдах зөвлөлийн гишүүн Вулф Сингер нэгэнтээ “Хэрэв энэ үнэн бол бид маш том асуудалтай тулгараад байна” гэж хэлж байсныг Дэвидсон төлөөлөгчдөд сануулахад, Дээрхийн Гэгээнтэн, “Бидний таньж мэдээгүй олон зүйл байгаа ” хэмээн хариулав.

Ричи Дэвидсон Дээрхийн Гэгээнтний асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн ерөнхий сэдэв рүү эргэж ороод, илүү энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх нь  эрүүл мэндэд тустай, илүү аз жаргалтай нийгмийг бүрдүүлэхийн үндэс гэдгийг шинжлэх ухааны үүднээс нотлох шаардлагатай байна хэмээн айлдлаа. Хүн болж төрсний хувьд бид бүгд ижил бөгөөд хэн маань ч нийт хүн төрөлхтний нэг хэсэг гэсэн ухамсрыг хөгжүүлэхийн чухлыг тэрээр цохон тэмдэглэв. 

Амин хувиа хичээх үзэл хувь хүний хувьслын онцлог шинж хэрнээ бүлэг хүмүүс, нийгэмд яагаад илүү өгөөмөр болдог тухай асуултуудыг тавьцгаалаа. Хэрвээ чи өөртэйгээ адил өглөгч хүмүүсээр хүрээлэгдсэн бол сайн үр дүн гарна хэмээн Уилсон тэмдэглэв. Аливаа үйлдэлд сэдэл чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцолдгийг тэрээр санууллаа.

Хүмүүс энэрэнгүй үзлийг сайн зүйл гэж үздэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Ингэснээрээ бусдыг хүндэтгэнэ гэсэн үг.

“Нийтийн төлөө санаа тавина гэдэг бол өөрийнхөө төлөө санаа тавихтай утга нэг юм. Амин хувиа хичээснээр өөрт ирэх үр өгөөжийг үл тоомсорлож байгаа хэрэг мөн. Энэ бол ухаалаг зүйл биш” хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогч асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Оюун ухаантай хоршсон сайхан сэтгэл бол муйхар сохор зүйл биш ээ. Ямар нэг үйл хөдлөлийг бүдүүлэг, эсвэл зөөлөн гэж бид ихэнхдээ гадна талдаа харагдаж байгаагаар нь дүгнэдэг ч, хийгдэж байгаа үйл хөдлөлийн сэдлээс уг чанартаа ямар гэдэг нь шалтгаалж байдаг.”

Өнөөгийн боловсролын талаарх асуултад, “Судлах, нягтлан шинжлэх аргаар сэтгэлийг төлөвшүүлэх уламжлал өнөөгийн боловсролын тогтолцоонд байхгүй. Гэтэл ийн төлөвшүүлэх нь чухал ач холбогдолтой. Бодит байдалд хандах уужуу тайван, тогтвортой сэтгэлийг төлөвшүүлэх эртний Энэтхэгийн арга ухаан нь энэрэнгүй хандлага бүхий хүч үл хэрэглэх зарчмын үндсийг тавьсан юм.”

“Тиймээс сэтгэлийн сөрөг хандлагыг дарж, сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх сургалтыг иргэний боловсролоор олгосноор өнөөгийн боловсролын тогтолцоонд шинэ  уур амьсгал оруулж чадна. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө бодит, ухаалаг арга замаар дээрхийг хэрэгжүүлэх санаа зорилго үүнд агуулагдах ёстой.  XX зуунд Махатма Ганди хүч үл хэрэглэх зарчмын үр өгөөжийг харуулж чадсан бол XXI зуунд бид сэтгэл, сэтгэл хөдлөлийг төлөвшүүлэхийн үр өгөөжийг харуулж чадна гэдэгт би итгэдэг. ”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эхний өдрийн хуралдааны төгсгөлд. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10. 30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Ричард Дэвидсон хуралдааныг хааж үг хэлээд, цаг зав гаргагасанд нь болон нөгөөдрийн хуралдаанд мөн оролцохыг зөвшөөрсөн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт