Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шири Удасин Каршни ашрамд айлчилав – 2 дахь өдөр 2019 он 9 дүгээр сар 23

Түгээх

Энэтхэг, УП, Матура – Шири Удасин Каршни ашрамын 2 дахь өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай Свами Каршни Гурушаранандажи Махараж, Свами Чидананд Сарасвати нар бусад ашрамын гишүүдийн хамт нэгдсэнээр хамтдаа бясалгал хийцгээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бусад шашны төлөөлөл нарын хамт бясалгал хийж байгаа нь. Энэтхэг, УП, Мадура. 2019.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Ямуна хөндий рүү хөдөлсөн бөгөөд тэнд Махараж-жи, Свами-жи нартай хамт гэрлийн тахил өргөх аарти зан үйлд оролцлоо. Түүнээс Энэтхэгийн соёлын аль хэсэг нь өнөөдрийн дэлхий дахинтай уялдаатай вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд:

“Энэтхэгийн эртний уламжлалууд болох “ахимса” буюу хүчирхийлэл үл хэрэглэх ёс, мөн түүний сэдэл болсон “каруна” буюу энэрэл нигүүлсэлийн сэтгэл нь дэлхий дээрх хүчирхийллийг зогсоох цорын ганц арга зам юм. Хүн гэдэг утгаараа бид өөр хоорондоо их адилхан. Бид адилхан төрж бас адилхан хорвоог орхидог. Тиймээс энэ оронд мянга мянган жилээр хөгжүүлэн дадуулж байсан хүний эдгээр үнэт зүйлсүүдэд анхаарал хандуулах нь маш чухал байна” гэж хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аарти ёслолд оролцож байгаа нь. Энэтхэг, УП, Мадура. 2019.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Ашрам дээр буцаж ирсэний дараа Дээрхийн Гэгээнтэн Буддийн цэцэрлэгийг нээх ажиллагаанд мөн оролцлоо. Тэнд тэрээр Бурхан багшийн дүрийн өмнө дараах ерөөлийг талбин уншсан юм:

Ханьцашгүй Багшийг энэ ертөнцөд морилоход

Дээдийн ном нарны туяа мэт мандан гийгээд

Сүсэгтэн бүгд ахан дүүсийн барилдлагатай оршиж

Дээдийн ном өнө удаан орших ерөөл бүрдэх болтугай.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэнг нээж байгаа нь. Энэтхэг, УП, Мадура. 2019.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Хэдийгээр Бурханы дүрүүдийг бүтээх нь буянтай хэрэг боловч энэхүү дүрүүд маань ном айлдаж чадахгүй учраас Бурханы ном сургаалийг хадгалан авч үлдэхийн тулд сурч судлах сургууль, төвүүдийг бий болгох нь чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн захиж хэллээ.

Энэ арга хэмжээний дараа Дээрхийн Гэгээнтнийг Шивагийн сүмд урьсан бөгөөд тэнд тэрээр Махараж-жигийн хамт Шивлингд (Лингам) зориулан Рудра Абишек тахилыг өргөхөд оролцсон ба Лингамыг таван ариун шүүс, цэцэгсийн болон бусад ариун шингэнүүдээр тослов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рудра Абишек зан үйлд оролцож байгаа нь. Энэтхэг, УП, Мадура. 2019.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Товч завсарлагын дараа ашрамд цугларсан сэтгүүлчид ба гишүүдийн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Хоорондоо талцан хуваагдсан өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд Энэтхэг улсын гүйцэтгэх үүргийн тухайд Дээрхийн Гэгээнтэн “ахимса” ба “каруна”-гийн ач холбогдолыг дахин онцолсоноос гадна шашин хоорондын эв зохицол дээр үлгэр жишээ болж чадна гэдгийг цохон тэмдэглэв. Эдгээр чанарууд нь тус улсын хүч, нөлөөнд хувь нэмрээ оруулж байгаа учраас Энэтхэг улс зэр зэвсэг, цэрэгжилтээр хөөцөлдөх явдлыг бууруулах, багасгах дэлхий нийтийн хөдөлгөөнийг манлайлах хэрэгтэйг Дээрхийн Гэгээнтэн нэмж дурьдсан юм.

Мөн тэрээр Энэтхэг улс шинжлэх ухаан ба технологид төвлөрсөн орчин үеийн боловсролыг сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлийн уламжлалт мэдлэг ойлголтуудтай хослуулах боломжтой маш онцгой нөхцөлтэй улс гэдгийг тэмдэглэн хэллээ. Орчин үеийн боловсрол нь дотоод амар амгаланг өгч чадахгүй байгаа учраас дангаараа тохиромжтой бус байна. Энэтхэгт шашны урсгалууд нь гүн ухааны үзэл онолуудаараа ялгаатай боловч бүгд хүний дотоод үнэ цэнэ дээр төвлөрдөг учраас энэ нь шашин хооронд эв зохицолтой орших нөхцөлүүдийн нэг болдог юм. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нарын асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, УП, Мадура. 2019.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн дотоод үнэ цэнийг залуу хүмүүст бага наснаас их дээд сургууль хүртэл нь зааж сургадаг болох хэрэгтэйг зөвлөөд “ахимса” ба “каруна” нь уур хилэнгийн эсрэг төгс ерөндөг болно гэдгийг хэлсэн юм. Мөн тэрээр эдгээр зүйлсийг шашны хүрээнд хэрэгжүүлэх шаардлагагүй, харин бодит академик түвшинд хэрэгжүүлэх боломжтой. Учир нь шашин шүтэх эрх нь хувь хүний сонголт байдаг бол бүхий л хүн төрөлхтөнд сэтгэлийн амар амгалан хэрэгтэй байгаа гэдгийг цохож хэлсэн юм.

Махараж-жи Дээрхийн Гэгээнтнийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө билиг оюун ба хайр энэрэл дээр суурилан эцэх цуцахыг хайхралгүйгээр хичээн зүтгэж байгааг нь магтан сайшаагаад хайр ба энэрэл нигүүлслийг дотроосоо хөгжүүлэх Дээрхийн Гэгээнтний зөвлөмжийг хичнээн их талархалтай хүлээж авч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр нийт Энэтхэгийн шашны урсгалуудын нэгдмэл нэг байр суурь, өгч буй итгэл үнэмшил, ойлголтуудын тухайд Дээрхийн Гэгээнтэнтэй санал нэг байгаагаа хэлээд хэрхэн билиг билгүүн ба хайр энэрэл нь уур хилэн ба шунал тачаалыг даран арилгадгийг харуулсан бадгийг Гита-гаас эш татан уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус ашрамын гишүүдэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, УП, Мадура. 2019.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Бид Дээрхийн Гэгээнтний бие махбодид хүндэтгэл үзүүлээд байгаа бус харин түүний мөн чанар болсон билиг билгүүнд бишрэл хүндэтгэлээ үзүүлж байгаа билээ. Дээрхийн Гэгээнтэн үнэн ба билиг билгүүний бодит илэрхийлэл болсон учраас үнэнийг дагагчид ч түүний дагагчид мөн юм. Би Дээрхийн Гэгээнтнийг энэхүү ашрамын жинхэнэ мастеруудын нэг гэж үзэж буй учир энэхүү ашрам түүнийх юм. Тиймээс энд хүссэн үедээ морилж үлдэхийг урьж байна.”

Махараж-жи ба Свами Чидананд Сарасвати нартай өдрийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Дели хотын зүг хөдөллөө.             

 

  

 

 

 

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт