Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” номын айлдвар – 2 дахь өдөр 2019 он 10 дугаар сар 4

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Пали хэлээр Мангала судрыг уншсаны дараа Хятадын сүсэгтнүүд хятад хэлээд “Билгүүний Зүрхэн” судрыг уншсан ба Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төгсгөлд нь гардаг нэмэлт ерөөлийг тайлбарласан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр дуганд морилон ирээд Тайваны лам хуврагуудтай мэндэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.04. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

Гурван хорыг арилгах болтугай

Билиг билгүүний гэрэл бадрах болтугай

Гадаад, дотоодын саад бүхэн арилж

Бодьсадвын замаар замнах болтугай

“Дэлхийн бүх шашин бусдыг хорлохгүй байх, сөрөг муу сэтгэл хөдлөлөө арилгахыг хүсэн залбирдаг. Бидний оюун ухаан нь өөрчлөгдөшгүй зүйлээр түйтгэрлэгдсэн бус, гагцхүү тэргүүлшгүй цагаас нисваанисын гурван хорд автсан юм. Тиймээс энд тэрхүү нисваанисын гурван хорыг арилгах болтугай хэмээн ерөөл тавьж байна. Үүнийг арилгах арга зам нь билиг билгүүнийг хөгжүүлэх билээ. Тиймээс хоёр дахь мөр нь “билиг билгүүний гэрэл бадрах болтугай” гэжээ. Билиг оюуныг хөгжүүлэхэд сэтгэл төвлөрлийн эрдэм хэрэгтэй ба энэ нь ёс суртахуун дээр тогтдог юм.”

“Тиймээс сөрөг муу сэтгэл хөдлөлийг даван туулах гол арга нь гурван дадлага болох ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, билиг оюунд суралцах явдал билээ. Хэрэв бид үүн дээр нэмээд бодь сэтгэлийг хөгжүүлж чадвал эдгээр гурав нь улам хүчтэй болж ирдэг. Бид хичээл зүтгэл гаргаж, өөрсдийн саруул оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Мэдэх гэж буй зүйл дээрээ бүрэн гүйцэд төвлөрч сурахын тулд өөрсдийн оюун ухаанаа хянах чадвартай болох ёстой.”

“Бурхан Багш гэм алдаа бүхнийг даван туулсан юм. Түүнтэй адил гэгээрэлд хүрэхэд бидэнд бодь сэтгэл болон билиг оюун хэрэгтэй болно. Төгс гэгээрэл бурханы хутагт хүрэхийн гол үндэс суурь нь энэрэнгүй сэтгэл бөгөөд энэ нь биднийг гэгээрэлд хүргэх хүч чадал болох ба үүнд хүрэх бүрэн боломжтой гэдгийг ч ухааруулдаг билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр хоёр дахь өдрийн номын айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.04. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Бурханы хутаг нь номын лашин хийгээд дүрст лагшин гэх хоёр эрдмийг агуулдаг. Энэ хоёр лагшинг олж авахын тулд буяны чуулган болон билгүүний чуулгах хоёрыг бүрэн гүйцэд хураах ёстой. Дээдийн номын гол утга нь бодь сэтгэлийг төрүүлэх, хоосон чанарыг ухаарсан билиг оюуныг хөгжүүлэх юм. Хэдий эдгээр нь гэгээрлийн арга замууд боловч бидний өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй. Тиймээс ловон Шантидева “Бодьсадвын явдалд орохуй”-д ийн айлджээ.”  

Орчлонд эдэлж буй жаргал бүгд

Бусдын тусыг хийснээс гармуй

Орчлонд эдэлж буй хамаг зовлон

Амин хувиа хичээснээс гармуй.

Хэрэв би өөрийн жаргалыг

Бусдын зовлонгоор сольж эс чадваас

Бурханы хутаг олохыг бүү хэл

Орчлонд ч жаргалтай байж үл чадна.

“Хэрэв та амин хувиа л хичээдэг бол энэ насандаа жаргалтай байх боломж үгүй. Харин өөрийгөө бусдын төлөө зориулж чадвал та илүү их аз жаргалтай байх болно. Амин хувиа хичээх нь өчүүхэн зорилго агуулсан жижиг бодол юм. Дэлхийн бүх хүн төрөлхтөн зовлонг хүсдэггүй, жаргалыг хүсдэгээрээ адилхан боловч бид өөрсдөдөө асуудал тарьсаар байдаг. Хэрэв дэлхийн бүх хүнийг бага балчир хүүхэд болговол өнөөгийн дэлхий илүү амар тайван байх болов уу.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт хамрагдаж буй Тайваны сүсэгтнүүд. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.04. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Өнөөгийн дэлхий ертөнцийг харахтун. Энд тэнд явагдаж буй хүчирхийлэл нь амин хувиа хичээсний шууд үр дагавар юм. Дайн тулааны уг үндэс нь феодлын үзэл санаатай холбоотой болов уу гэж би боддог. Цэргүүдэд тушаал өгч тэд тушаалын дагуу өөрийн амиа золин дайн тулаан хийдэг. Урьд өмнө хаадууд “бид”, “тэд” хэмээн талцаж, үүний улмаас дайн тулаан хийж ирсэн шүү дээ.”

“Хэрэв та өдөр тутмын амьдралдаа буруу муу зуршлаа арилгаж чадвал, мөн бусдыг хохироох, зовоохоос татгалзаж, бодь сэтгэлийн багахан ч болов туршлага хуримтлуулж чадвал та илүү аз жаргалтай, эрүүл саруул, бусад хүмүүс таньд таатай ханддаг болно. Бусдад туслах нь өндөр дээд төрлийг олохын хамгийн гол арга юм хэмээн “Эрдэнийн Эрхи” номонд тэмдэглэсэн байна. Өөрийгөө бусдын төлөө зориулах нь сэтгэлийн тэнхээ, зориг, хүч чадлыг бий болгодог юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа Бурхан Багшийн айлдсан Хутагтын дөрвөн үнэний тухай айлдлаа. Хутагтын дөрвөн үнэн нь зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтэлсэн гэгээрэл үнэн, үүнд хүрэх арга зам үнэн эдгээр билээ. Үүн дээр нэмээд тэрээр бодьгалын “би үгүй”-г тайлбарласан юм. Билиг оюуны гүнзгий түвшинд судалж үзвээс бие даасан бодьгал байхгүй ба бие болон сэтгэлийн нийлбэрийг бодьгал хэмээн нэрлэдэг болохыг ухаарна. Энэ нь огт байхгүй гэсэн үг биш болохыг харуулж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь тайлбарлахдаа ухамсарын нарийн хэлбэр нь бодьгалын суурь болдог гэж үзсэн сэтгэл төдийтний үзэл онолыг товч тайлбарлав. Сэтгэл төдийтний үзлээр “бүхний суурь” хэмээгч зүйл бодьгал оршихуйн суурь болно гэжээ. Тэд сэтгэлийн мөн чанарыг тодорхойлох бөгөөд гадаад юмс үзэгдэл бодитоор оршихгүй гэж үзсэн байна. Юмс үзэгдэл бүхэн, мөн оюун ухаан ч бодитоор оршихгүй ба гагцхүү оюуны авьяас дадлын эрхээр оршдог эжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.04. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

Ловон Чандракирти “Төвд орохуй” номондоо гадаад, дотоод юмс үзэгдэл бүхэн мөн чанартаа адилхан орших боломжгүй, хэрэв мөн чанараар оршино гэж үзвэл учир шалтгааны үүднээс няцаагдах болно гэдгийг айлдсан байна.

Хамгийн гол нь Бурханы айлдварыг шууд болон шууд бусаар хүлээн авахыг ялгах хэрэгтэй ажээ. Жишээлбэл гуравдугаар номын хүрдийн сургааль дахь үзэл онолын хувьд анхдугаар болон хоёрдугаар номын хүрд нь шууд хүлээн авч үл болох сургааль ба гуравдугаар номын хүрдийн сургаалийг шууд хүлээн авна гэж үздэг. Гэтэл Бурхан Багш хоёрдугаар номын хүрдийн үед гадаад юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарласан бол гуравдугаар номын хүрдийн үед дотоод сэтгэлийн мөн чанар-гэгээн гэрлийг тайлбарласан байна. Энэ бүгдээс үзвэл Бурхан Багшийн анхны айлдвар Хутагтын дөрвөн үнэн, дараагийн билиг барамидын сургааль, гурав дахь гэгээн гэрлийн сургааль бүгд уулын оригл өөд мацахтай адил болохыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа.

Бурхан Багш төгс гэгээрэл бурханы хутагийг олсны дараа “Гүн бөгөөд амгалан, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн – рашаан мэт номыг би оллоо. Гэвч үүнийг бусдад номлох аваас хэн ч үл ойлгох тул аглагт чимээгүй сууя” хэмээн айлджээ. Энэ сургааль нь хожим Бурхан Багш ямар ямар ном айлдах гэж буйг товчлон харуулж буй хэмээн ойлгож болно. Учир нь “гүн бөгөөд амгалан” гэдэгт анхдугаар номын хүрд, “цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар номыг хүрдийг, “гэгээн гэрэл” гэдэгт гуравдугаар номын хүрдийн утгыг агуулж буй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Эрдэнийн Эрхи” номоо авч эхний гарчигаас эхлэн уншив. Илт өндөр буюу сайн заяаг олох арга замыг энэхүү номонд 16 зүйлээр дурджээ. Арван зургаан зүйл нь арван хар нүгэл, мөн архи уух гэх мэт зургаан зүйлийг нэмсэн байна. Чөлөө учрал бүрдсэн хүний төрлийг олох нь туйлын аз жаргал болон гэгээрэлд хүрэх боломж юм.

Номын айлдварт сууж буй сүсэгтэн олон. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.04. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн номын айлдвараа энэ хүрээд өндөрлөв. Тэрээр маргааш эхний бүлгийн үлдсэн хэсгийг уншиж дуусгах ба мөн бодь сэтгэл үүсгэх зан үйл, дараа нь Мажа Чэнмо буюу “Их Тогос” ядмын даган соёрхолыг хүртээнэ гэдгээ зарлалаа. Энэхүү ядамын дамжлага нь Хятад, Японд ихэд дэлгэрсэн ажээ.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт