Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Залуу ерөнхийлөгчдийн байгууллагын Балбын төлөөлөгчидтэй уулзав 2019 он 11 дүгээр сар 13

Түгээх

Энэтхэг, ХП, Дармасала – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу ерөнхийлөгчдийн байгууллагын (ЗЕБ) Балбын бүлгийн 30 гишүүдтэй уулзахдаа Төвөд, Балба улсууд урт удаан хугацааны турш түүхэн холбоотой учраас та бүхнийг хүлээн авах нь нэр төрийн хэрэг юм гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу ерөнхийлөгчдийн байгууллагын Балбын бүлэгт хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала. 2019.11.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Тэрээр "7-р зуунд Төвөдийн Соронзон Гамбу хаан Балба, мөн Хятад гүнжийг хатан болгож авсан. Мөн Лхас хотод Зуу бурханы сүмийг барьж байгуулахад Балбын олон урчууд оролцож байсан билээ.”

“Эдүгээ 21-р зуунд, бид 8-р зууны үед Төвөдөд анх дэлгэрсэн Наландагийн уламжлалыг хадгалсаар ирлээ. Хутагтын дөрвөн үнэн, тэдгээрийн 16 шинж чанар, Гэгээрлийн 37 хүчин зүйл гэх мэт үндсэн сургаалиудыг багтаасан Буддизмын пали уламжлал нь Бурхан Багшийн сургаалийн үндэслэл дээр тулгуурласан байдаг. Наландагийн уламжлал нь нарийн түвэгтэй Буддын гүн ухааныг учир шалтгаан, логикт үндэслэн нотлодог. Наландагийн багш нар "Бурхан Багш яагаад үүнийг эсвэл түүнийг тэгж сургасан юм бэ?" гэж асууж, тодруулж байжээ. Тэд туршилт, судалгаа явуулж байсан байна.

"Өнөө үед Хятадын их дээд сургуулийн эрдэмтэд, профессорууд бидний эмхэтгэн хэвлүүлсэн "Энэтхэгийн Буддын сонгодог зохиол дахь шинжлэх ухаан ба философи" цуврал номуудад хандах боломжтой байна. Тэд Төвөдийн буддизм нь Наландагийн уламжлал, түүний шинжлэх ухаанч арга замыг хадгалдаг болохыг хүлээн зөвшөөрч байна.”

“Энэхүү арга зам нь хүний оюун ухааны чадамжийг бүрэн ашигладаг. Хэдийгээр, эдгээр сэтгэл зүй, шинжлэх ухаан, гүн ухааны сургаалиуд шашны нэр бүхий бичвэрүүдэд байдаг боловч эдгээр сэдвүүдийг илүү бодитой, шашнаас ангид, эрдэм шинжилгээний/академик аргаар судлахгүй байх шалтгаан үгүй юм.”

"Эдгээр материалууд 300 боть бүхий Ганжуур, Данжуурт багтсан бөгөөд эх сурвалж нь ихэнхдээ Энэтхэг хэл дээр бичигдсэн байдаг. Би хэдий хэмжээний Балба, Хятад эх сурвалжууд байдгийг олж тогтоох судалгаа хийгдсэн эсэхэд эргэлзэж байна. Мөн Балба хэл дээр хадгалагдсан Төвөд хэл рүү орчуулагдаагүй бүтээлүүд байдаг эсэхийг мөн сонирхож байна.”  

Дээрхийн Гэгээнтэн оролцогчдыг асуулт тавихыг хүслээ. Бүлгийн удирдагч Ажит Шах тэдний дунд буддистууд, хиндүчүүд, лалын шашинтнууд багтдаг бөгөөд тэд бүгд дэлхийн удирдагчдын нийгэмлэг болох ЗЕБ (YPO)-т харьяалагддаг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу ерөнхийлөгчдийн байгууллагын (ЗЕБ) Балбын бүлгийн гишүүдтэй ярилцах үеэрээ оролцогчдын асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала. 2019.11.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Аз жаргал авчирдаг зүйл юу вэ гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн 'ахимса' - хүч үл хэрэглэх, 'каруна'- энэрэл нигүүлслийн тухай үзэл санааны ач холбогдол, үр дүнгийн талаар ярилаа. Тэрээр Энэтхэгт христ, лалын шашинтнуудад 'ахимса' -үзэл нөлөөлж байгааг анзаарсан байна. Энэ улсад хүч үл хэрэглэх, энэрэл нигүүлслийг төрөлх ухамсраараа хүндэтгэн үздэг үзэл тархсан нь янз бүрийн шашнууд зэрэгцэн орших шалтгаан юм.

"Хувь хүн хэт их амин хувиа хичээсэн үед айдас, сэжиг, түгшүүр, уур уцаартай болох хандлагатай болдог. Энэрэл нигүүлсэл, бусдад хор хөнөөл учруулахаас зайлсхийх нь үүнийг дарах ерөндөг юм. Эрдэмтэд хүн нийгмийн амьтад учир хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй гэжээ. Бидний жинхэнэ оршин тогтнох эсэх нь бидний нийгмээс хамаарна."  

Дээрхийн Гэгээнтэн мөн Буддын гүн ухааны онцгой, чухал үзэл болох пратития-самутпад буюу харилцан хамаарал/шүтэн барилдлагын тухай дурдав. Энэхүү үзэл буюу юмс өөрийн мөн чанараар орших боломжгүй гэсэн онол нь юмсыг харагдаж байгаа шигээ оршдоггүй гэсэн утгатай болохыг тайлбарлав. Гадаад төрх байдал ба түүний жинхэнэ мөн чанар хоорондын зөрүүг ойлгох нь амин хувиа хичээсэн байдлыг сулруулдаг. Үүнтэй адилаар, хортой сэтгэл хөдлөл нь гадаад байдлын тухай буруу төсөөлөл дээр суурилсан байдаг тул зөв үндэслэл биш юм. Энэрэл, хайр гэх мэт эерэг сэтгэл хөдлөлүүд нь бодитой бөгөөд учир шалтгаан дээр үндэслэсэн байдаг. 

Тэрээр ирээдүйг хэрхэн харж байгаа тухай асуултанд XX зууны эхэн үед хэт их хүчирхийлэл явагдсаныг дурдаад, гэсэн хэдий ч энэ зууны сүүлийн жилүүдэд Европын холбоо зэрэг байгууллагууд байгуулагдаж, цөмийн зэвсгийг багасгах хүчин чармайлт гаргасан нь хүмүүн төрөлхтөн төлөвшиж буйн шинж тэмдэг гэж үздэгээ хэлэв. Дэлхий дахины энх тайван байдал дотоод амар амгаланг олохоос хамааралтай гэдгийг ойлгодог хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь найдвар төрүүлж байна гэлээ.

"Орчин үеийн боловсрол хангалтгүй байгаа нэг нөхцөл нь түүнд сэтгэлийн амар амгаланг хэрхэн олж авах талаарх ойлголт бага тусгагдсанд оршдог. Эртний Энэтхэгийн мэдлэг нь оюун ухаан, сэтгэл хөдлөлтэйгээ ажиллах гүн гүнзгий ойлголтоор баялаг юм. Үүнийг орчин үеийн боловсролтой хослуулан бүх нийтээрээ үр ашгийг нь хүртэх боломжтой гэж би бодож байна."  

Түүний өдөр тутмын амьдралын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн инээд алдан, нэг өглөө Энэтхэгийн нэгэн улс төрч түүнээс сайн унтаж амарсан эсэхийг асуусан тухай тохиолдлыг өгүүлэв. Дээрхийн Гэгээнтэн түүнд тэрээр байнга 9 цаг сайн унтаж, дараа нь 4 цаг бясалгал хийдэг гэж хариулжээ. Мөн тэрээр хошигнож, энэ нь оюун ухаанаа хурцалж хүмүүсийн толгойг илүү үр дүнтэй эргүүлэхэд тусалдаг гэж түүнд хэлжээ. Улс төрч тэр даруй хариуд нь: "Өө, би 6 цагаас илүү унтдаггүй, тиймээс би хүмүүсийн толгойг огт эргүүлж чаддаггүй." гэсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн түүний амьдралд янз бүрийн бэрхшээл тулгарч байсан ч тэрээр энэрэнгүй үзлийг бясалгах нь дотоод хүч чадалд тустай болохыг олж мэдсэн гэж тэмдэглэв.

Дээрхийн Гэгээнтэн эцэст нь маань, тарнийн ач холбогдлыг мэдэхийг хүссэн сүүлчийн асуултанд хариулахдаа бусдаар бус, өөрөө маань унших нь зөв гэж зөвлөлөө. Хамгийн чухал зүйл бол үгийн утганд анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ нь таны оюун санааг өөрчилж чадах зүйл юм гэлээ.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт