Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Оросын сүсэгтнүүдийн хүсэлтээр ном айлдлаа – 2 дахь өдөр. 2019 он 5 дугаар сар 11

Түгээх

Энэтхэг улс, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд морилон ирэхийн өмнө хийдийн дотор, гадна сууж буй хэдэн зуун Орос хүмүүс “Билгүүний зүрхэн” судрыг хамтдаа уншлаа. Уншлага дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлаж эхэлсэн юм. Энэхүү номыг Богд Зонхов “Их, Дунд, Бага Бодь мөрийн зэрэг” номуудыг зохиож дууссаны дараа гол шавь болох зүүн Төвөд нутгийн удирдагч байсан Цахо Ванбу Агваандагва-гийн хүсэлтээр туурвисан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр Зүглаг Хан дуганд морилон ирж байгаа нь. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.05.11.  Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Номын төгсгөлийн бичгээс үзэхэд Богд Зонхов Агваандагвад энэхүү сургаалийн дагуу сайн бясалгаарай хэмээн зөвлөөд хэрэв тэгж чадах аваас Богд Зонхов өөрөө сайн цагийн 1000 бурхадын нэг болон заларч ирэхдээ хамгаас түрүүнд Агваандагвад дээдийн сургаалиа айлдана хэмээн амлалт өгсөн байна.

Богино шүлгээс бүтсэн “Мөрийн гурван эрхэм” нь магад гарахуйн сэтгэл, бодийн сэтгэл, мөн хоосон чанарыг онох билиг билгүүн гэсэн үндсэн гурван ойлголтын талаар номлосон бөгөөд Дээрхийн Гэгээнтэн эдгээрийг тайлбарласан юм.

“Аливаа амьтан бүхэн аз жаргалыг хүсч, зовлон бэрхшээл, аюулаас зайлсхийхийг хүсдэг. Өчүүхэн өт хорхойг явж байхад нь саад болвол тэндээс холдон өөр замаар явдгийг харвал сайн ойлгоно. Эртний Энэтхэгийн даянч нар бидний ихэнх асуудлыг үүсгэгч нь нисванис мөн гэдгийг ойлгосон байв. Бидний сэтгэлд бий болсон даруйдаа сэтгэлийн амгалан байдлыг алдагдуулж, биднийг тавгүй болгодог сэтгэл хөдлөлийг санскрит хэлээр kleśa, төвөд хэлээр “нёнмон” гэдэг юм.”

“Эртний Энэтхэгийн буддын шашнаас бусад шашинд нисванис нь аливаа алдаа эндэгдлийг бий болгох буруу сэтгэл юм байна гэдгийг ухаараад мацаг барих, хувцасгүй нүцгэн байх зэрэг янз бүрийн хүнд хэцүү хатуужил эдэлж нисванисыг арилгах гэж оролдож байлаа. Тэгснээрээ хүсэлт орноос чөлөөлөгдөн гардаг ба түүнээс цаашлан дүрст орны дияаны 4 эрдмийг олж чаддаг. Бүр цаашлаад зөвхөн сэтгэлийн төлөв байдлаар оршдог “Бхавагра тэнгэр” хэмээх хязгаарт хүрэх ч боломжтой."

Хоёр дахь өдрийн номын айлдварын эхэнд уншлага уншиж буй сүсэгтэн олон. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.05.11. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Би ийм эрдэм чадлыг эзэмшсэн даяанчид Хималайн мөнх цаст уулын агуйгаас Хүмбэ Мелаг зохион байгуулагдах үеэр бууж ирвэл заавал уулзаж ярилцахсан гэж олон удаа бодож байв. Тийм хүйтэн газар нэг ч хувцасгүйгээр удаан хугацаанд амьдарч чадна гэдэг нь тэд Наровагийн 6-н иогийн нэг “хүрдэн гал” хэмээх дотор дулаанаа үүсгэдэг иогийг бүрэн эзэмшсэн гэсэн үг бөгөөд тэдний туршлагаас суралцахыг хүсч байсан ч одоо хүртэл чадаагүй л байна.”

“Хутагт Нагаржуна “Билгүүний үндэс” номондоо нисванисийн дутагдалтай талыг тодорхойлсон байдаг.

“Үйл болон нисванисыг арилгавал гэгээрэлд хүрнэ

Үйл болон нисванис нь төөрөлдсөн ойлголтоос үүсч

Тэдгээр нь буруу үзлээс бий болно

Тэгээд буруу үзэл нь хоосон чанараар устгагдана”

“Уур хилэн, хүсэл шунал нь аливаа зүйлийг үнэн чанартаа сайхан, эсвэл муухай гэх мэтээр үзэх бөгөөд эдгээр нь аливаа юмс үзэгдлийг хэтрүүлэн хүлээн авч буй алдаатай үзэл баримтлал юм. Хутагт Нагаржунайн шадар шавь болох ловон Арьяандэва “Дөрвөн Зуут” номондоо энэ тухай тодорхой тайлбарласан байдаг.

Биед биеийн мэдрэхүй түгэх мэт

Мунхаг бээр бүхий л нисванист оршино

Тиймээс мунхагийг арилгах аваас

Бүхий л нисванисыг арилгаж чадна

Шүтэн барилдлагыг ухаарваас

Мунхаг төрөх нь үгүй

Тиймээс энд хичээсэн бүх чармайлт

Энэ шүтэн барилдлагыг л ухаарахын тулд болой.

Номын айлдварын хоёр дахь өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ном айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.05.11.Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Мөрийн гурван эрхэм” номын хамгийн гол зорилго нь хоосон чанарыг ойлгоход оршино. Энэ ойлголтыг хөгжүүлэхийн тулд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгах арга хэрэгтэй бөгөөд түүний нэг арга нь бодь сэтгэл юм. Мөн нисванис бидэнд хэрхэн асуудал үүсгэж байгааг болон мэдэгдэхүүний түйтгэрийг арилгах боломжтой гэдгийг ойлгох шаардлагатай. Үүнээс гадна, нисванисыг даван гарч арилгаж болдог гэдгийг ойлгож мэдвэл мэдэгдэхүүний түйтгэрийг арилгах, хоосон чанарыг бүрэн гүйцэд ухаарах боломжтой гэдэг нь тодорхой болж ирнэ. Хамаг амьтны тулд гэгээрлийг зорих бусдын тусыг эрхэмлэсэн сэтгэлээр бодь сэтгэлийг бясалгах нь хоосон чанарыг таних суурь болдог юм. Магад гарахуйн сэтгэл бол эдгээрийн түрүүнд төрүүлэх ёстой сэтгэл мөн.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэхүү номыг Дадаг ринбочэ, Лин ринбочэ, Тижан ринбочэ нараар заалгажээ. Мөн өөрөө өдөр бүр “Мөрийн гурван эрхэм” номыг уншиж, бясалгадаг гэв. Гэгээрлийн бүхий л эрдмийг гүйцэд бясалгахын тулд “Эрдэм бүхний суурь”, бодь сэтгэлийг бясалгахын тулд “Оюун судлахуйн найман шүлэг” номыг өдөр бүр уншдаг ба хоосон чанарыг нарийн шинжлэхэд энэхүү “Мөрийн гурван эрхэм” номыг унших тустай байдаг хэмээн айлдлаа.

Үргэлжлүүлээд “Мөрийн гурван эрхэм” номын 1, 2, 3-р бүлгийг уншин, магад гарахуйн сэтгэлийг төрүүлэхийн тулд орчлонгийн мөн чанар болсон “түгээмэл хуран үйлдэхүйн зовлон”, жаргалтай мэт боловч удалгүй зовлон болон хувирдаг “хувирахуйн зовлон”, бие өвдөх зэрэг “зовлонгийн зовлон”-г ойлгох шаардлагатай гэв.

Номын айлдварын хоёр дахь өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг анхааралтай сонсож буй хүмүүс. 2019.05.11. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дээрхийн Гэгээнтэн номын бүлгийг үргэлжлүүлэн уншсаар 8-р бүлгийн хэсэгт ийн тайлбарлав.

“Магад гарахуйн сэтгэл болон бодь сэтгэлийг дадлага болгосон ч хоосон чанарыг мэдсэн билиг билгүүн үгүй бол сансар орчлонд орших үндсийг тасалж чадахгүй. Тиймээс шүтэн барилдлагын үзлийг ойлгоход хүчин чармайлт гаргаарай. Богд Зонхов энд “би үгүй”-н талаар дурдаагүй. “Би үгүй”-н сургаал нь буддизмын 4-н том урсгалд нийтлэг сургааль боловч оронд нь шүтэн барилдлагын ойлголтыг тайлбарласан нь хутагт Нагаржуна Бурхан Багшийг шүтэн барилдлагыг айлдсанаар нь онцгойлон магтсантай холбоотой. Хутагт Нагаржуна болон түүний шавь нар шүтэн барилдлагын тухай гүнзгий судласан юм.”

Номын айлдварын хоёр дахь өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлан айлдаж байгаа нь. 2019.05.11. Энэтхэг, ХП, Дарамсала.  Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Би та нарыг харахад хэн нэгэн хүн харагдана. Та бүхний бие харагдана, дуу хоолой сонсогдоно. Та бүхэн өөрийн талаас оршин байгаа мэт үзэгдэх боловч уг чанартаа ийм байдлаар оршоогүй. Үүний адил намайг харахад та бүхний бодож байгаачлан миний бие, хэл, сэтгэл би биш юм. Юмс үзэгдэл мөн чанараараа оршин байгаа мэт үзэгдэх боловч энэ нь харагдаж байгаа шигээ оршдоггүй.”

“Ловон Чандракирти юмс үзэгдэл туйлын мөн чанартаа бие даан оршдоггүй ч харьцангуй түвшинд оршин буй гэж үзжээ. Жишээ нь, морин тэрэг морин тэргээрээ оршин яг л үйлдлээ гүйцэтгэж байгаа шүү дээ.”

“Шүтэн барилдлагыг сайтар ухаарснаар хоосон чанарыг бүрэн гүйцэд ойлгох болно. Тэгснээрээ хоосон чанартай болгон шүтэн барилдаж гарсан гэдгийг ухаарна. Учир нь энэ хоёр харилцан нөхөр болдог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг орчуулж буй орос хэлний орчуулагч. 2019.05.11. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Төгсгөлд нь 14-р бүлэгт эдгээр гурван ойлголтыг зөв ойлгосон бол даяан хийж ихээр хөгжин дэвшиж үтэр түргэн эцсийн газар төгс гэгээрсэн бурханы хутагт хүрэх болтугай хэмээн Агвандагбаг урамшуулан номоо дуусгасан байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ хүрээд өнөөдрийн айлдвараа өндөрлөж маргааш бодь сэтгэл төрүүлэх увидас хайрлана гэдгээ мэдэгдлээ. Тэрээр дуганаас морилон гараад замын хоёр талаар зогсох хүмүүстэй мэндчилэн явж, мөн цэцэрлэгт цугларсан хүмүүстэй дахин мэндлээд машиндаа суун өргөө рүүгээ буцлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт