Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Хутагт Нагаржунайн “Эрдэнийн Эрхи” номын айлдвар – 3 дахь өдөр 2019 он 10 дугаар сар 5

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө дуганы зүг алхах замдаа олон сүсэгтэнтэй мэндчиллээ. Тэрээр хүмүүстэй гар бариж, үг солилцож, нялхасын хацрыг элж, духанд нь зөөлөн хүрч байв. Мөн дуганы гадна цугларсан олонтой тойрон мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын 3 дахь өдөр морилон ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.05. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Билгүүний Зүрхэн” судрыг хятад хэлээр уншиж дуссаны дараа Дээрхийн Гэгээнтэн даган соёрхол хүртээх зан үйлийн бэлтгэл уншлага дуусаагүй  тул ерөөлийн номоо аялгуулан сайхан уншаарай гэлээ.  

“Эхлээд бид хаанд увдислаж айлдсан “Эрдэнийн эрхи” номын эхний хэсгийг үзнэ” гэж Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Энэ номонд хоосон чанарын сургаалийг номлодог ч хаанд зориулж айлдсан учир зарим нь “Ёсны шастир” гэж нэрлэдэг. Сайн заяаны төрөл олохын тулд саруул билиг оюун хэрэгтэй, үүнгүйгээр сайн муугийн ялгааг олж харахгүй, гэгээрлийн зам мөрд суралцаж чадахгүй. Хүн төрөлхтний хувьд бид гайхамшигтай тархитай. Саруул билиг оюунтай, чөлөө учрал бүрэлдсэн эрдэнэт хүний төрлийг олж авах нь хамгийн чухал юм.”

“Хэдийгээр сайн төрлийн сайхан зүйлүүдийг эдэлж байгаа ч, түгээмэл хуран үйлдэхүйн буюу зовлонгийн мөн чанар бий, үйл хийгээд нисванисын эрхээр авсан цувиралт бие цогцостой холбоотой учир магад сайн аз жаргал биш юм.”

“Дан буян хураах нь хангалтгүй, хилэнц түйтгэрээ арилгах хэрэгтэй. Бурхан Багш Хутагтын Дөрвөн Үнэнг айлдахдаа бид оюун санааныхаа буруу бодлуудыг арилгах хэрэгтэй гэж айлдсан байдаг. Бодит байдлын мөн чанарыг олж мэдсэнээр бид сэтгэлийн хөөрөл, сэтгэлийн зовлонг даван туулж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам даган соёрхол хүртээхийн өмнөх бэлтгэл ном уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.05. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Дүрс нь бидэнд үзэгдэж байгаа шигээ бодит мэт харагдах боловч, дүн шинжилгээ хийх аваас өөрийн бодит мөн чанар байхгүйд хүрнэ. Гэгээрэлд хүрэхийн тулд юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгосон байх хэрэгтэй.”

“Үнэн үзлийг ойлгох тусам оюун ухаан улам бүр баттай болж байдаг. Юмс үзэгдлийн мөн чанарыг таних тусам үүл тэнгэрт замхарч үгүй болохтой адил юмс бүхэн хоосон чанарт шингэсээр байх болно. Юмс үзэгдлийг лавшруулан судлах тусам энэ байна гэх зүйл олдохгүй. Тиймээс хоосон чанарыг үргэлж бясалгаж чадвал аз жаргалын түвшинд хүрч байна гэсэн үг юм.”

“Бидэнд таагүй зүйл авчирдаг нь ердөө бидний буруу бодлууд билээ. Юмсын мөн чанарыг таньж чадаагүй, мунхаг буруу бодолд автсанаар бидний сэтгэл санаа хямардаг. Тиймээс үүнийг арилгах шаардлагатай. Хутагт Аряандэва ‘Дөрвөн Зуут’ номонд:

Биед биеийн эрхтэн бүхэлд нь түгэх мэт

Мунхаг бээр нисваанис бүгдэд түгмүй

Мунхагийг арилгах аваас

Нисваанис бүгд арилмуй хэмээн айлдсан байна.

Энэ удаагийн номын айлдварыг 61 орны хүмүүс сонсов. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.05. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Нисваанисыг арилгахын тулд шүтэн барилдлагын онолыг ухаарах хэрэгтэй.  Хутагт Нагаржуна болон түүний шавь нар хоосон чанарын онолыг шүтэн барилдлагын үүднээс тайлбарласан юм. Учир нь шүтэн барилдлагын онолоор бүхий л муу сэтгэлийг нэгэн дор арилгах боломжтой билээ.”

“Гадаад юмс үзэгдлийн хоосон чанарыг олж харахад хэцүү. Жанжа Ролбийдорж гэгээн “Хэдийгээр хүмүүс хоосон чанарын тухай ярьдаг ч юмс үзэгдэл үнэхээр бүтсэн гэх зарим үзэлтэй холбогдсоор байдаг” хэмээн айлдсан байна. Морь мал зүүдэнд харагддаг ч үнэндээ энэ нь байхгүй шүү дээ.”

Тэрээр номын төгсгөлийн хэсгийн 466-р бүлгээс эхэлсэн 20 бадагт бодь сэтгэлийн ач тусыг тайлбарлаж байгаа талаар онцлов. Тэрээр өдөр бүр бодь сэтгэл төрүүлэх, сэтгэл засахын тухай номлосон олон номыг уншдаг хэмээлээ.

“Би та бүгдэд номын гол утга, агуулгыг тайлбарлалаа. Та бүгдэд ном байгаа тул бие даан уншиж судлах боломжтой. Олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан сэтгэлээ засаж, өөрчлөх нь та бүгдээс хамаарна. Энэ нь зах орж олон бараанаас алийг нь сонгох нь танаас хамаардагтай адил юм. Бурхан Багш: “Би та бүгдэд гэгээрлийн зам мөрийг заасан, гэгээрэлд хүрэх нь та бүгдээс шалтгаална”- гэж айлдсан билээ. Хутагт Нагаржуна болон олон сайхан эрдэмтэн мэргэд маш сайн тайлбар хийсэн асар их ном зохиолыг бидэнд үлдээсэн юм. Эдгээрийг ахин дахин уншиж, бодож, бясалгах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам  3 дахь өдрийн номын айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.05. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Дадаг ринбочэ багшид би “Бодь сэтгэлийг дадуулах нь хэцүү байна хэмээн айлтгасанд “Тууштай хичээгээрэй, би өөрөө ч мөн тууштай дадуулж байж бий болгосон юм.” гэж билээ. Надад дияны бясалгал хийж, онолын мэдлэгээ дээшлүүлэх боломж байсан. Анхдугаар Далай Лам Гэндүвдүв гэгээн аглагт суувал онолын өндөр эрдэмд хүрэх боломжтой байсан ч түүний гол зорилго нь бусдад үйлчлэхэд оршиж байсан тул өөрийн эрдмээс бусдын тусыг илүүд үзэн Дашлхүнбо хийдийг байгуулсан юм. Бодь сэтгэлийн болон хоосон чанарын онолыг ойлгохын ач холбогдлын тухай олон түмэнд номын айлдвар тавин би түүний үлгэр жишээг дагахыг хичээж байна.”

“Өнөөдөр бид бүхэн номын талаасаа багш, шавийн барилдлагатай хүмүүс боловч миний зүгээс та бүгдэд номын нөхөр гэсэн хандлагаар хандаж буй. Дэлхий дээрх 7 тэрбум хүнд үйлчлэх нь бидний хийж чадах бодит зүйл юм.”

Энэ хэсэгт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн үндсэн дөрвөн үүргийнхээ талаар тайлбарлав.

Нэгдүгээрт, хүн нийгмийн амьтан бөгөөд хайр, энэрэнгүй сэтгэл хэрэгтэй гэдгийг сануулахыг өөрийн үүрэг гэж үздэгээ тайлбарлав. Бид бүгд аз жаргалтай байхыг хүсдэг, сайхан сэтгэлтэй байх нь өөртөө болон бусдад ашиг тустай байдаг гэв.

Хоёрдугаарт, шашны уламжлал хоорондын эв найрамдал, харилцан хүндэтгэлийг дэмжих үүрэгтэй. Гүн ухаан, үзэл бодол нь ялгаатай ч, дэлхийн бүх шашнууд хайр энэрлийг номлодог гэлээ.

Гуравдугаарт, Дээрхийн Гэгээнтэн “Далай Лам” хэмээн нэрлэгдсэн төвөд хүн тул Төвөдийн ард түмний дийлэнх нь түүнд итгэж, найддаг гэлээ. Дээрхийн Гэгээнтэн улс төрийн эрх мэдлээсээ татгалзсан ч Төвөдийн эмзэг байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай байж, энэхүү хурцадмал асуудалд анхаарал хандуулахыг хичээж байна. Тэрээр мөн 8-р зуунд ловон Шантаракшита Төвөдөд үүсгэн бий болгосон цагаас хойш хадгалагдаж ирсэн Наландагийн уламжлалт боловсролыг хадгалан авч үлдэхэд чин сэтгэлээсээ анхаарал тавьдаг гэв.

Номын айлдварт сууж буй Тайваны лам хуврагууд. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.05. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

Ловон Шантаракшита буддын шашны бүтээлүүдийг төвөд хэл рүү орчуулах санаачилга гаргасан бөгөөд Төвөдийн ард түмэнд эх хэл дээрээ сурах боломж бүрджээ. Орчуулга хийгдэх явцад төвөд хэл зүй үнэхээр гайхалтай баяжсан байна. Өнөө үед Төвөд дэх хатуу чиг шугамыг баримтлагч хятадын албан тушаалтнууд төвөд хэлийг үндэсний онцлогтой холбож, устгахыг хичээж байна. Энэтхэгт анх дүрвэн ирснийхээ дараа Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр төвөдүүд бид сургууль байгуулж, дацан хийдүүдээ сэргээсэн нь төвөд хэл, соёлоо хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй байжээ. 

Төвөд ард түмний итгэл найдвар хүчтэй хэвээрээ байгаа бөгөөд хүчирхийлэлгүй тэмцлийг дэмжсээр ирсэн байна. 160 гаруй хүмүүс нөхцөл байдлыг эсэргүүцэж, бусдад халдаж болох байсан ч өөрсдийгөө шатаасан юм. Дээрхийн Гэгээнтэн 1974 оноос хойш БНХАУ-тай харилцах харилцаанд “Дундаж Хандлага” замыг нэвтрүүлэх санал дэвшүүлсэн гэж нэмж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн дөрөв дэх үүрэг хариуцлагаа эртний Энэтхэгийн оуюн ухаан, сэтгэл хөдлөлийн талаархи гүн гүнзгий мэдлэгийг үнэлэх ажлыг сэргээхэд оршино гэлээ. Түүнийг хэлснээр Энэтхэг улс нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулсан цорын ганц улс юм. Тэрээр 20-р зуунд Махатма Ганди хүчирхийллийг үл харгалзан, хүн шийдэмгий алхам хийж чадна гэдгээ үлгэр жишээгээр тод харуулсныг цохон тэмдэглэв. Нелсон Мандела, христийн шашны Десмонд Туту, Мартин Лютер Кинг нар энэ зарчмаар өдөөгдөж, үлгэр жишээ болгон дагажээ. Өнөөгийн 21-р зуунд энэрэн нигүүлсэх сэтгэл үүний адил үр дүнтэй байх болно.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махамаюри ядмын даган соёрхолыг хүртээлээ. Энэхүү увидас нь Хятад болон Японд ихэд дэлгэрсэн бөгөөд Панча Ракша буюу “Таван хамгаалагч” хэмээх нэрээр алдаршсан бурхадын нэг юм. Дээрхийн Гэгээнтэн даган соёрхол хүртээхийн өмнө бодь сэтгэлийг үүсгэх увидас мөн хайрлсан юм.  

Номын айлдвараа өндөрлөөд Дээрхийн Гэгээнтэн өргөөний зүг морилох гэж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.10.05. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Сүүлийн гурван өдрийн турш бид “Эрдэнийн Эрхи” номыг голлон тайлбарлалаа. Сонссон зүйл нь нэмэр болно хэмээн найдаж буй. Би ядмын егүзэр бясалгалыг маш их хийдэг ч, хамгийн гол анхаарлаа бодь сэтгэлийг дадуулах, хоосон чанарын онолыг бодож бясалгахад хандуулдаг. Бүр заримдаа хүмүүст бодь сэтгэлийн тухай ярьж байна гэж зүүдэлдэг. Төвөдүүд ловон Шантаракшитагийн айлдсан ном сургаалийг гүнзгий судалсан шиг та нар ч мөн миний хэлсэн зүлсийг гүнзрийрүүлэн судлаарай гэж захья.”

Сүсэгтнүүд хятад хэлээр ерөөлийн ном уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын хоёр ёнзин багш нарын зохиосон түүний өлмий бататгах ерөөлийг уншив.

Дээрхийн Гэгээнтэн хэсэг хэсгээр хуваагдсан шавь нарын хамт зургаа авхуулсны дараа шат уруудан машиндаа сууж өргөөний зүг буцсан юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт