Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Гандигийн ашрам дахь Харижан Севак Санг-д айлчилав 2019 он 9 дүгээр сар 25

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели - Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хиндү, муслим, сийк, жейн, христийн шашны төлөөлөгч нартай Дели дэх Гандигийн ашрамд уулзлаа. Тэд эхлээд Гандигийн дурсгалд хүндэтгэл үзүүлээд дараа нь энэ удаагийн үйл ажиллагааг дурсахын тулд номын сангийн өмнөх талбайд мод суулгасан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хиндү, муслим, сийк, жейн, христийн шашны төлөөлөгч нарын хамт Ганди Ашрам дахь үйл ажиллагаанд оролцож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Өчигдөр Морари Бабужи тусгай зан үйлээр эхэлсэн тайзан дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад шашны төлөөлөгч нар хамтдаа цуглаж Лорд Рамын магтаалыг уншив. Энэхүү үйл ажиллагаа сүүлийн есөн өдрийн турш үргэлжилж байгаа ажээ. Дараа нь Харижан Севак Сангийн гишүүд болон зочид хамтдаа энэ удаагийн үйл ажиллагаа эхэлснийг бэлэгдэн зул өргөлөө.


Доктор Шанкар Кумар Саняал хүрэлцэн ирсэн шашны удирдагч нарт талархал илэрхийлээд 1930-1940 оны хооронд Ганди агсан амьдарч, ажиллаж байсан энэ газарт тавтай морилохыг хүсэв. Дараа шашны тэргүүн нар үг хэлсэн ба бүгд шашин хоорондын эв нэгдэл, ялангуяа эртний Энэтхэгийн хүч үл хэрэглэх ахимса болон энэрэнгүй сайхан сэтгэлийн каруна үзлийг дэлгэрүүлэх, үүн дээр нэмээд байгаль дэлхийгээ хайрлах гэсэн зүйлүүдийг ярьлаа.

Хиндүгийн Садхви Багавадхи Сарасватиг төлөөлж свами Чидананд Сарасвати болон Баба Рамдев нар байлаа. Харин муслимын шиа урсгалыг төлөөлж Маулана Кокаб Мухаррам байсан ба сүнни урсгалыг төлөөлж Маулана Махмууд Мадани хүрэлцэн ирсэн байв. Жиани Гурбачан Синх сийк уламжлалыг төлөөлж ирсэн бол эцэг Ажит Патрик христийн шашныг төлөөлжээ.

Шиа уламжлалын төлөөлөгч Маулана Кокаб Мухаррам уулзалтын үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашны ахан дүүс нарт хүндэтгэл үзүүлээд үг эхлэв.

“Дэлхийн томоохон шашнууд энэрэл хайр, энх тайвныг номлоод зогсохгүй үүнийг хэрхэн дэлгэрүүлэх арга замыг ч номлосон юм. Үүн дотроос “хүн төрөлхтний нэг” гэдэг ойлголт нь бусдыг ахан дүүс гэж харах хамгийн оновчтой арга билээ. Мөн ийм ойлголтыг авч чадвал бид өөр хоорондоо эв найрамдалтай сайхан амьдрахын үндэс суурь болж чадна.”

“Өнөө цагт шашны номлолд Эзэн тэнгэрт итгэл үнэмшилтэй байх, бусдыг энэрч хайрлах, хүлцэл тэвчээртэй байх тухай номлосоор байтал шашны нэрийн өмнөөс дайн тулаан хийж байна. Нөгөөтэйгүүр Энэтхэг орон нь өнө удаан жилийн уламжлалт үзэл онол болох хүч үл хэрэглэх, энэрэнгүй байх зарчмыг тууштай хадгалж ирсэн учир адил бус олон шашин эв нэгдэлтэйгээр нэгэн дор удаан оршиж ирсэн юм. Энэ уламжлалт ойлголтын нөлөөгөөр Энэтхэгт дэлхийн бүх том шашнууд энд амар тайван, ямар нэгэн айдасгүйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. Хэдийгээр бүгд гүн ухааны адилгүй үзэл онолтой ч энэрэл хайрыг түгээх тал дээр бүгд нийтлэг байдаг. Иймээс л шашны нэрийн өмнөөс зөрчил үүсдэг нь санаанд багтахгүй зүйл болоод байна.”

Баба Рамдев болон Морари Бабужи нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үг хэлэхийг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Энэтхэг орон нь үүгээр ханалгүй шашин хоорондын эв нэгдлийг дэлхий дахинд улам хөгжүүлэхийн төлөө үлгэр жишээ болж бусдыг уриалах хэрэгтэй гэж зөвлөв. Мөн тэрээр дэлхий дээр нэг тэрбум хүмүүс шашин шүтлэггүй байгаа ч тэд бидний ахан дүүс хэвээрээ байх болно гэдгийг тэмдэглэн хэллээ. Тэд бидэнтэй л адил зовлонгүй, аз жаргалтай байхыг хүсч буй гэв.

Дээрхийн Гэгээнтэн мөн тэдгээр хүмүүст хандан шашны номлол дахь сэтгэл санааг тайвшруулах шаматха, билиг оюуныг хөгжүүлэх випашяанагийн номлолыг орчин үеийн академик арга замаар үзэж судлах боломжтой гэлээ. Ингэж чадвал шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран хүн төрөлхтөнд ач тусаа өгөх болно гэсэн юм.

“Бурханы шашинд ч санскрит болон пали уламжлал гэж бий. Санскрит уламжлалын хувьд хутагт Нагаржуна Бурхан Багшийн айлдварыг учир шалтгаан, логик зарчмаар тайлбарлан дэлгэрүүлсэн юм. Тэд Бурхан Багшийн адил бус сургаалийг нягтлан судалж, ямар тайлбартайгаар хүлээн авахыг номлосон юм. Үүнчлэн шашин шүтдэг эсэхээс үл хамаарч бид эргэлзэн, судалж үзэх нь чухал билээ.”

“Өнөө цагт хүн төрөлхтөн бид бүгдээрээ анхаарлаа хандуулах бас нэгэн чухал асуудал бол хүн амын өсөлт, цаг уурын өөрчлөлт билээ. Бид байгаль орчноо хамгаалах тал дээр дорвитой алхам хийх хэрэгтэй байна. Эх дэлхий маань бидний амьдран суух ганц орон гэр минь бөгөөд хэрэв энэ хэт их халж эхэлбэл бид хаашаа ч зугатах боломжгүй юм. Тиймээс бид хамтдаа цэнгэг усаа хамгаалж, мод тарьж, ой модыг шинээр бий болгох хэрэгтэй.”

Үйл ажиллагаанд оролцогчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгийг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2019.09.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Тэрээр үгийнхээ төгсгөлд Энэтхэгийн эртний мэдлэг боловсрол болох сэтгэл хөдлөл ба оюун ухааны ойлголтыг орчин үеийн мэдлэг боловсролтой уялдуулж чадвал олон хүн сөрөг муу сэтгэлээ арилгах, сэтгэл санаа нь амар тайван байх боломж бүрдэнэ гэлээ. Уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэлүүд нь ямар нэгэн зүйлийг хэт дөвийлгөн үзсэнээс үүдэлтэй, гэтэл үнэн чанартаа юмс бүхэн үзэгдэж буй шигээ бус бөгөөд үүнийг орчин үеийн квантын физикт ч тайлбарласан тухай ярьлаа. Энэ бүгдийг ойлгож чадвал сөрөг муу сэтгэлийг арилгахад амархан болно гэв.

Дараа нь Рам Катхаагийн үзүүлбэр явагдаж дууссаны дараа Морари Бабу Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлэв.

Үйл ажиллагаа өндөрлөөд олон зочид хамтдаа үдийн зоог барьлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт