Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шри Удасин Каршни Ашрамд айлчлав 2019 он 9 дүгээр сар 22

Түгээх

Энэтхэг, УП, Матура, - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотоос гарч, Самиами Каршни Гурушаранандажи Махаражигийн урилгаар Ямуна голын эрэг дээрх Матура хотод айлчилав. Түүнийг Шри Удасин Каршни Ашрамд очиход ашрамын ажилтнууд хүлээж авч, Махараж-жи байрлан буй өрөө хүртэл бараа болон явлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Удасин Каршни Ашрамд хүрэлцэн ирээд Самиами Каршни Гурушаранандажи Махаражатай мэндчилж байгаа нь. Энэтхэг, УП, Матура. 2019.09.22. Гэрэл зургийг Тензин Чойжор

Бага зэрэг амарсныхаа дараа Дээрхийн Гэгээнтэн Кришнагийн гол сүм рүү хүндэтгэл үзүүлэхээр явав. Махараж-жи түүнийг индэр дээр залрах хүртэл дагалдан явсан бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлж хийдийн хуврагууд угаалга үйлдэн Дээрхийн Гэгээнтний хөлийг сүү, тараг, гүргэм, шар тос, зандан модны үнэр шингээсэн үнэрт усаар угаав.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэнд зориулан залбирал уншлага уншиж түүнд тахил өргөсөн ба дөрвөн Ведийн залбирлаас уншлага өргөсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн цугларагсдад хандан санскрит хэл дээрх аялгуут уншлагыг сонсоход сэтгэл нь их хөдөлж байгаа тухайгаа хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Удасин Каршни Ашрам дахь Кришнагийн гол сүмд хүндэтгэл үзүүлж байгаа нь. Энэтхэг, УП, Матура. 2019.09.22. Гэрэл зургийг Тензин Чойжор

“Би залуу байхдаа санскрит хэлийг Калапа сурах бичгээс сурч байсан боловч энэ нь надад нэлээд хэцүү байсан юм. Энэтхэгийн хамгийн эртний философийн уламжлал болох самхягийн сургууль болон хожим нь жейн ба буддын шашны уламжлалууд санскрит хэлийг ашигладаг байжээ. Буддын шашны сургаалийг пали, санскрит хэлний аль алинаар нь бичсэн байдаг бөгөөд харин Наландагийн их сургуулийн багш нар, тухайлбал Нагаржуна, Асанга, Буддхапалита нар бүгд санскритээр сургаалиа бичжээ. Өнөөгийн эрдэмтэд Нагаржунагийн “Билгүүний Үндэс”, Дармакиртигийн учир шалтгааны ном зохиолууд чанарын маш өндөр түвшинд  бичигдсэн тухай надад хэлж байсан юм. Санскрит хэл ба уг хэлний дүрмийн судалгаа нь Төвөдийн таван гол шинжлэх ухааны нэгэнд багтдаг байсан. Тиймээс бид санскрит хэлийг ихээхэн хүндэтгэдэг билээ. Сайхан уншлага уншсан та бүхэнд талархалаа илэрхийлье.”

"Энэтхэгийн эртний уламжлал болох хүч үл хэрэглэх, энэрэнгүй байхыг чухалчилсан ‘ахимса’, 'каруна' уламжлал нь Энэтхэгт төдийгүй дэлхий даяар энэ цаг үед нэн чухал хэвээрээ байна. Учир нь Энэтхэг улс удаан хугацааны турш сүсэг бишрэл, хүлцэл тэвчээртэй байдлын үлгэр жишээ болж ирснээс үүдэлтэй гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд энэ нь дэлхий ертөнцийн өөр нэгэн суралцах хэрэгтэй зүйл юм. Энэтхэгчүүд та бүхэн шинжлэх ухаан, технологи гэх мэт орчин үеийн мэдлэгийг судалж байхдаа ч эрт дээр үеэс энд үүссэн оюун ухаан, сэтгэл хөдлөлтэйгээ хэрхэн ажилладаг талаарх уламжлалт мэдлэгээ хадгалахыг хичээх хэрэгтэй. Энэ нь ямар шашин шүтлэгтэй байгаагаас үл хамааран 7 тэрбум хүн бүхэнд ач тустай билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Удасин Каршни Ашрамд цугларагсдад хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, УП, Матура. 2019.09.22. Гэрэл зургийг Тензин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн эрдэмтэд энэрэнгүй сэтгэлийг хүний үндсэн шинж чанар гэж үзэж байгааг цохон тэмдэглэв. Гэхдээ боловсролын систем үүнийг хөгжүүлэх, өргөжүүлэхэд илүү их анхаарах ёстой. Тэрбээр хүүхүүдийг цэцэрлэгээс эхлээд их дээд сургууль хүртэл сэтгэл санаагаа эрүүл байлгах, өөрсдийн муу сэтгэлийг хазаарлах, сэтгэлийн амар амгаланг олж авах чадвартай болгон хүмүүжүүлэх нь ямар их ач холбогдолтой болохыг дурдав. Тэрбээр Махараж-жи болон түүний ашрамын гишүүд энэхүү уламжлалыг хадгалахын тулд хүчин чармайлт гаргаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Махараж-жи нар ашрамын лам нартай цуг үдийн зоог барилаа. Уламжлалт байдлаар навчин дээр, мөн вааран аяганд бэлтгэсэн хоолны үеэр Ашрамын сурагчид сайхан шүлэг уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Удасин Каршни Ашрамын гишүүдтэй үдийн зоог барьж байгаа нь. Энэтхэг, УП, Матура. 2019.09.22. Гэрэл зургийг Тензин Чойжор

Үдийн хоолны дараа өрөөндөө буцаж ирээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махараж-житэй маргаашийн хөтөлбөрийнхөө талаар товч ярилцсан бөгөөд хөтөлбөрт өглөө хэсэг хугацаанд хамтдаа бясалгах боломж байгаа гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт