Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Он Аари хийдэд айлчилав 2019 он 8 дугаар сар 23

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Манали - Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Манали дахь айлчлал өндөрлөх дөхсөн бөгөөд Он Аари дацангийн лам нар Дээрхийн Гэгээнтнийг хийддээ урьсан байна. Хийдийн хамба лам Лувсан Самтэн Дээрхийн Гэгээнтнийг угтан авч Төвөдийн уламжлалт хөгжмийн зэмсгийг эгшиглүүлж буй болон шүхэр барих лам нарын хамт газарчлан дуганы зүг явлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Он Аари дацангийн дуганы шүтээнд мөргөн залбирав. 2019.08.23. Энэтхэг, ХП, Манали. Зургийг Жерреми Рассел

Хийдэд ороод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийндээ залрахын өмнө Бурхан Багш болон Жанрайсиг бурхадын дүрийн өмнө залбирав. Дараа нь хоёр лам буддын шашны гүн ухааны ном хаялцаж эхэллээ. Номын сэдэв нь ловон Дармакиртигийн “Шалгадагийн тийн тайлбар” номны учир шалтгааны ухааны тухай байв. Тэдний дараа өөр хэд хэдэн залуу лам нар ном хаялцсан бөгөөд дунд нь бага насны лам хүүхдүүд ч идэвхтэйгээр ном хаялцав. Дээрхийн Гэгээнтэн энэ бүгдийг сэтгэл хангалуун ажиглаж байлаа.

Он Аари хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө ном хаялцаж буй лам нар. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.23. Зургийг Жерреми Рассел

Үргэлжлүүлээд уншлага уншиж эхэлсэн бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ч мөн адил уншив. Хамгийн эхэнд “Илтэд онохуйн чимэг” номын мөргөлийн шүлгийгⅡДалай Лам Гэндүнжамцаас уламжлан ирсэн ая дангаар уншлаа. Үргэлжлүүлээд Чандакиртигийн “Төвд орохуй” номын мөргөлийн шүлгийг уншив.

Түүний дараа лам хуврагууд хамтдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урт наслахыг бэлэгдсэн богино хэмжээний Бат Оршил өргөх ёслол үйлдсэн юм. Энэ зуур цай болон амттан тарааж байв. Ёслолын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 2 багш түүнд зориулан зохиосон урт наслахуйн залбиралыг уншсанаар энэ удаагийн ёслол өндөрлөв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөх ёслол үйлдэж байгаа нь. Энэтхэг, ХП, Манала.2019.08.23. Зургийг Тэнзин Жампел

Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд хандан айлдвар айлдсан юм.

“Бид өнөөдөр дахин шинээр баригдсан Он Аари дацанд цуглараад байна. Энэ хийд нь Ⅱ Далай Лам Гэндэнжамц анх байгуулсан хийд учраас өмнөх олон Далай Лам нартай онцгой холбоотой газар билээ.”

“Өнгөрсөн өдрүүдэд энгийн хүмүүст зориулсан номын айлдвар явагдаж, өнөөдөр харин та бүхэн надад Бат Оршил ёслол үйлдлээ. Мөн залуу лам хуврагууд ном хаялцав. Эрдэм номд хичээн суралцах нь маш чухал байна. Наланда хийдийн уламжлал нь “суурь, мөр, үр” гэсэн бүтэцтэй байдаг. Суурь гэдэг нь хоёр үнэнийг ойлгож түүн дээрээ суурилан хутагтын дөрвөн үнэн, ялангуяа хорихуйн үнэнийг ойлгох боломжтой болдог. Өөрийн сэтгэл доторх зовлонг бүрэн зогсоож чадна гэсэн итгэлтэй байх нь чухал ба ингэх ч боломжтой. Энэ гэгээрэлд хүрэх зам мөр болдог.” 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.23. Зургийг Тэнзин Жампел

“Саяхан би сүм, хийдээ буддын сургаальд суралцах төв болгохоор шийдсэн Хималайн бүс нутгийн хүмүүстэй уулзсан юм. Буддын гүн ухааныг судлах нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудаар хязгаарлагдахгүй, энгийн хүмүүс ч үүнийг үзэж судлах боломжтой гэдгийг сайн санаж аваарай. Энэ хийдэд буддын гүн ухааныг судлах маш сайн хөтөлбөр бий. Та бүхэн нутгийн ард иргэдэд буддын гүн ухааны анхан шатны хичээлээс эхлэн сэтгэлийн төлөв байдлыг тайлбарласан сургалтыг явуулах хэрэгтэй. Ингэвэл олон хүнд тус болж чадна.”

Дээрхийн Гэгээнтний зөвлөгөөг сонссон хийдийн гол багш нь ойр хавийн долоон суурин газарт буддын сургаалийг заах хөтөлбөр эхлүүлсэн талаар танилцууллаа.

“Би та бүгдийг шахаж байгаа хэрэг биш ээ, мөн би бурханы шашныг хамгийн сайн шашин ч гэж сурталчилдаггүй. Жишээлбэл буддын гүн ухааны сэтгэл төдийтний үзлийг баримтлагчид өөрсдийн онолыг хамгийн сайн гэх боловч төв үзэлтний байр сууринаас харвал буруу үзэлд автсан байдаг. Бурхан Багш шавь нарын адил бус олон сэтгэлгээнд тааруулж адил бус олон ном сургааль айлдсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй лам хуврагууд. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.23. Зургийг Жереми Рассел

“Гүн ухааны хувьд буддизм нь агуу уужим сургаальтай бөгөөд учир шалтгаан, логик зарчим дээр суурилдаг уламжлал маань биднийг орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй маш үр дүнтэй ярилцах түвшинд гаргаж байна. Тиймээс би өнөө цагийн бурханы шашинтан нарыг учир шалтгаан, логик зарчим, саруул оюун ухааныг дагадаг 21-р зууны буддист байгаасай гэж хүсдэг.”

Дээрхийн Гэгээнтэн дуганы хананд зурагдсан шүтээн дүрүүдийг ажиглан хараад нэг талын хаалга дээр Найчун, нөгөө талын хаалга дээр 16 архад зурагдсан байна гэв. Мөн Данжуурын дотор энэ зурагтай холбоотой эх сурвалж бий эсэхийг асуув. Лам нар Данжуурт дурьдагдсан байдаг ч нарийн агуулга нь тодорхойгүй байдаг хэмээн хариуллаа. Дээрхийн Гэгээнтэн 16 архадыг бурханы сургаалийг сахигчид гэж үздэг хэмээгээд тэд гэлэн хуврага хүний дүр байдалтай байх ёстой ч ихэнхдээ хятад өмсгөлтэйгээр зурагдсан байдаг гэв. Бурханы сургаалийг сахин хамгаалахын талаар ярихдаа, ер нь бурханы сургаалийг дотор нь номлол ба бодит туршлага гэж хуваадаг. Эдгээрийг олж авахын тулд эхлээд эх сурвалжийг зайлшгүй үзэж суралцах, үүн дээр үндэслэн бодит туршлага олж авах шаардлагатай. Ингэж чадвал бурханы ном сургаалийг хадгалан хамгаалж байна гэсэн үг хэмээлээ.

Бодь мөрийн номлолын талаар ярихдаа Банчэн ринбочэгийн зарим нэг бодь мөрийн бүтээл нь энгийн мэдлэгтэй шавь нарт зориулсан байх магадлалтай гэв. Зөвхөн бодь мөрийг тайлбарласан ном сургаальд суралцах нь хангалттай биш, “Илт онохуйн чимэг”-т тайлбарлаж байгаачлан хоёр үнэн, хутагтын дөрвөн үнэн, гурван эрдэнэ /бурхан, ном, хуврага/-ийг тайлбарласан Бурхан Багшийн сургаалийн агуулгыг бүрэн дүүрэн үзэж судлах шаардлагатай гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.23. Зургийг Тэнзин Жампел

“Ном сургаальд сайтар суралцах нь маш чухал байна. Эхлээд хичээнгүйлэн сонсох, дараа нь түүнийхээ талаар өдөр, шөнө ялгалгүй дахин давтан судалж, эргэлзэх зүйл үлдээлгүйгээр итгэлтэй болох хэрэгтэй. “Багш тэгж айлдсан тул тийм л байх” гэвэл баттай ойлголт авахад хэцүү болно.”

“Ахин дахин нарийвчлан бодож, үүнээс өөр сонголт байх боломжгүй гэсэн нотолгоонд хүрэх хэрэгтэй. Эргэлзээг бүрэн арилгаж, сэтгэлдээ бүрэн итгэл төрүүлээрэй. Энэ мэтчилэн судалж суралцсаны үр дүнд Богд Зонхов хоосон чанарыг бүрэн гүйцэд ухаарсан юм.”

“Богд Зонхов төвлөрлийн бясалгал улам баттай хийснээр Манзушри бурхантай уулзсан ба түүнээс асуулт асуусан ч хариултыг нь сайн ойлгохгүй байжээ. Үүнийгээ Манзушри бурханд айлтгасанд нүгэл хилэнц арилгах, буян хураах үйлд шамд гэж зөвлөжээ. Хожим Богд Зонхов хутагт Нагаржуна болон түүний шадар таван шавийг бодитоор харсан гэдэг. Тэдний дотроос ловон Буддапалита алхан гарч ирээд түүний оройд номоор хүрсэн ба маргааш нь Богд Зонхов ловон Буддапалитагийн бичсэн хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын тайлбарыг олсон байна. Богд Зонхов тэрхүү номыг уншсаар 18 дахь бүлэгт хүрэх үед түүнд билиг оюун төрсөн гэдэг.”

“Бид Богд Зонховын дагаж мөрдөж байсан сонсох, санах, бясалгах, нүгэл хилэнцээ арилгах, буян хураах тэр л арга замаар явахыг хүсч буй билээ.”

“Миний хувьд, би 15 настайгаасаа эхлэн ойролцоогоор 70-аад жилийн хугацаанд хоосон чанарыг судалж, бясалгаж ирлээ. Мөн Күннү Лама ринбочэгээс хүртсэн “Бодьсадвын явдалд орохуй”-н тайлбар нь бодь сэтгэлийг дадуулахад надад маш их тустай байсан юм. Мэдээж би ядам бурхадын бясалгал хийдэг боловч гол анхаардаг зүйл минь бодь сэтгэлийг хөгжүүлэх, хоосон чанарын ойлголтыг гүнзгийрүүлэх явдал юм. Хичээл зүтгэл гаргаж чадвал тодорхой туршлага гарах нь мэдээжийн хэрэг. Тиймээс та бүхэн хичээгээрэй. Ярих зүйл маань ингээд өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус дацангийн лам хуврагуудтай дурсгалын зураг татуулав. Энэтхэг, ХП, Манали. 2019.08.23. Зургийг Жерреми Рассел

Түүний дараа лам нар Дээрхийн Гэгээнтний хажууд цугларч, дурсгалын зураг авхуулав. Дуганы гаднах цэцэрлэгт ч сайн дурын ажилчид болон холбогдох хүмүүстэй зураг авахуулсан ба хаалганы гадна талд зогсон түүний дүрийг олж харахыг хүссэн олон хүний зүг тэрээр гар даллан мэндлэв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Маналигаас Дели рүү явна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт