Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын мэдэгдэл 2020 он 3 дугаар сар 30

Түгээх

Эрхэм хүндэт ахан дүүс минь!

Дэлхийн өнцөг булан бүрт буй олон хүмүүсийн давтан хүсэлтийн хариуд би эдгээр үгсийг бичиж байна. 

Өнөөдөр бид коронавирусын тахлын дэгдэлтээс болж маш хүнд хэцүү үеийг туулж байна. Үүнээс гадна хүн төрөлхтний өмнө байгаль цаг уурын эрс өөрчлөлт тэргүүтэй бусад олон асуудлууд тулгараад байгаа билээ. Энэ завшааныг ашиглан би дэлхийн улс орнуудын засгийн газар, түүний дотор Энэтхэгийн засгийн газарт эдгээр бэрхшээлийг даван туулах арга хэмжээ авч буйд нь бахдан биширч, талархаж байгаагаа илэрхийлье.

Дэлхий ертөнцийн үүсэл, оршин тогтнол, сүйрлийн талаар дүрслэн бичсэн Эртний Энэтхэгийн уламжлалт бичээс байдаг. Тэрхүү бичээст тайлбарласнаар зэвсэгт мөргөлдөөн, элдэв өвчин зэрэг нь ертөнцийн эвдрэл сүйрлийн зарим шалтгаан болно хэмээсэн нь өнөөгийн бидний үзэж туулж буйтай нийцэж байна. Хэдий тийм боловч, бидний өмнө тулгарч буй асар их бэрхшээлийг үл харгалзан амьд амьтад, түүний дотор хүн төрөлхтөн давж, тэсэж үлдэх гайхалтай чадвартайгаа харуулсан юм.

Нөхцөл байдал яаж ч хүндрэхээс үл хамааран бид тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахын тулд шийдэмгий, зоригтойгоор шинжлэх ухаан хийгээд хүний мэргэн ухааныг ашиглах ёстой. Бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд аюул тулгараад байгаа учраас сэтгэлийн түгшүүр, айдас мэдрэх нь байгалийн жам юм. Гэсэн хэдий ч бидний өмнө тулгарч буй асуудлуудыг эргэцүүлж шинжлэхэд тустай дараах мэргэн зөвлөгөө байдаг учир би тайван байна. "Хэрэв ямар нэгэн зүйл хийх боломжтой бол санаа зовох шаардлагагүй түүнийгээ хий, харин ямар ч арга зам үгүй бол сэтгэлээ дэмий зовоох нь огтхон ч тусгүй."

Яг одоо коронавирусын тархалтыг барьж тогтоохын тулд хүн бүр чадах бүхнээ хийж байна. Аюулыг хязгаарлахын төлөө улс орнуудын гаргаж буй хамтын хүчин чармайлтыг би сайшаан дэмжиж байна. Ялангуяа Энэтхэг улсын Ковид-19-ийн тархалтыг таслан зогсоохын тулд мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох зорилгоор яаралтай тусламжийн сан, цахим платформ байгуулахаар SAARC-ийн бусад орнуудтай хамтран хэрэгжүүлсэн санаачлагыг өндрөөр үнэлж байна. Ирээдүйд ч ийм төрлийн хямралтай тэмцэхэд энэхүү арга хэмжээ үлгэр дууриал болох юм.

Дэлхий даяар хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага бий болсноос үүдэн олон хүн амьжиргаагаа алдаж үлэмж их бэрхшээлтэй тулгарч байгааг би ойлгож байна. Тогтвортой орлогогүй хүмүүсийн хувьд амин зуулгынхаа төлөө өдөр бүр чадан ядан зүтгэхэд хүрдэг. Нийгмийн эмзэг бүлгийн гишүүдээ халамжлахын тулд боломжтой бүхнээ хийхийг би чин сэтгэлээсээ уриалж байна.

Хүмүүсийн амийг аврахын тулд өөрсдийгөө том эрсдэлд оруулан тэргүүн шугам дээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд - эмч, сувилагч болон бусад туслах ажилтнуудад би гүнээ талархал илэрхийлье. Тэдний аугаа үйл хэрэг нь энэрэл нийгүүлсэлийн бодит жишээ юм. 

Энэхүү хүнд хэцүү цаг үеийг туулж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа ахан дүүсийнхээ төлөө чин сэтгэлийн угаас санаа зовнин, энэ тахал өвчин эртхэн эцэслэж, амар амгалан, аз жаргал тань эргэн сэргэх болтугай хэмээн залбирч байна.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт