Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Бодь сэтгэлийн тайлбар" – 2 дахь өдөр 2020 он 11 дүгээр сар 6

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дилав хутагт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мэндчилгээ дэвшүүлж номын айлдварыг нээхийн ялдамд хамгийн сүүлд Дээрхийн Гэгээнтэн Тувад 1992 онд айлчилж байсныг дурсав. Энэ жил Тувагийн хуврагийн чуулганд хүнд гарз тохиож тэргүүн хамба лам Жамбал Лодой коронавирусын улмаас таалал нөгчсөнийг Дилав хутагт сонордуулаад Тувагийн ард иргэдэд эмгэнэл илэрхийлэв. Үүний дараа тэрээр хүндэт Гэлүг Нацагдоржид шинэ хамба ламаар сонгогдсонд баяр хүргэж, эрүүл энх, ажлын амжилт ерөөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сүсэгтнүүдэд зориулан номын айлдвар айлдахаар морилон ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.11.06. Зургийг Тэнзин Жампел.

Номын айлдварыг эхлүүлэн Тувагийн Дэчинлин хийдийн лам хуврагууд эх хэлээрээ “Билгүүний зүрхэн” судрыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн айлдварын эхэнд маргааш гурав дахь өдрийн айлдвартай давхцан Бурхан Багш эхийнхээ ачийг хариулаад Гучин Гурван тэнгэрийн орноос бууж ирсэн дүйчин өдөр тохиож байгаатай холбогдуулан бодь сэтгэлийг төрүүлэх зан үйлийг үйлдэнэ гэдгээ зарлалаа. 

“Ямартаа ч Бурхан Багшийн номлол сургаалын онцлог шинж чанаруудыг рид хувилгаан, шид бүтээл, эсвэл зөвхөн сүжиг бишрэл төдийгөөр хязгаарлаж болохгүй. Бурхан Багш гүн ухаантан байсан бөгөөд Наландын эрдэмтэн мэргэд ч түүний сургаал айлдваруудыг учир шалтгааны ухаанаар нотлон буулгасан билээ.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэлсэн юм.

“Өнөөдөр бидэнд олон төрлийн бэрхшээлтэй асуудлууд тулгарч байгаа нь бидний сэтгэл ухамсар эмх замбараагүй, хямралтай байгаатай холбоотой. Сэтгэлийг хямруулж буй шалтгаануудыг эхэлж шинжилсний дараа тэдгээрийн ерөндөгийг олох шаардлагатай гэж Наландын эрдэмтэд зөвлөсөн байдаг. Сэтгэлийн үндсэн мөн чанар нь гэгээн тунгалаг, харин нисванист сэтгэлүүд болон гэм түйтгэрүүд нь олдмол чанартай билээ.”

“Бид энэ удаа Хоёрдугаар Бурхан гэж алдаршсан Нагаржуна хутагтын “Бодь сэтгэлийн тайлбар”-ыг хөтөлж байна. Энэ зохиолд эхлээд буддизмаас өөр шашны уламжлалуудын үзэл онолыг няцаагаад, дараа нь буддын үзэл онолуудын нэг болох сэтгэл төдийтний үзлийг ч няцаасныг бид судлах болно.”

“Бурхан Багшийн номлосон хоёрдугаар ба гуравдугаар номын хүрдний сургаал нь хамгийн чухал юм. Эхний айлдварууд нь дараа дараагийн айлдварын суурь нь болжээ. Энэ хэсгүүд дээр зовлонгийн үндэс болсон нисванис нь сэтгэлийн мөн чанарын нэг хэсэг биш учир эдгээрээс ангижирах боломжтой гэдгийг тайлбарлан айлдсан юм.”

“Буддизмаас бусад шашны уламжлалуудад цорын ганц, бие даасан бөгөөд бие-сэтгэлийн нэгдлээс тусдаа “атман” байдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр ийм санаа нь урд, хойд насны тухай тайлбарлахад хялбар байж болох ч бие даасан “би” үзлийг Нагаржуна үгүйсгэсэн юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сүсэгтнүүдэд зориулан 2 дахь өдрөө номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.11.06. Зургийг Тэнзин Жампел.

“Бурхан Багш бидэнд үзэгдэж буй юмс үзэгдлийн туйлын мөн чанарыг тайлбарласан билээ. Харин түүний зарим шавь нар сэтгэл төдийтний үзэлд илүү татагдсан байна. Энэ үзэлд гадаад оршин буй юмсыг үгүйсгэж, юмс үзэгдэл бүгдийг сэтгэлийн тусгал төдий гэж үздэг. Дуу, дүрс гэх мэт зүйлс нь байгаа боловч сэтгэлээс ангид оршдоггүй, зөвхөн сэтгэл дэх үйл, авьяасын ул мөрийн боловсрол гэж тэд нотолдог юм. Гадаад орчинд юмс оршин байдаггүй гэдэг санаа нь бидний шунал хүслийг багасгах нөлөөтэй. Сэтгэл төдийтөн нар ийнхүү юмсыг сэтгэлийн тусгал төдийд тооцдог бол төв үзлээр юмс үзэгдлийг нэр томьёололын төдийд оршин буй гэж үздэг. Нэр, томьёололын төдийд оршиж буй гэж үзэх нь тэдгээрийн туйлын мөн чанарыг тодорхойлж байна гэсэн үг юм.”

“Свантантрика төв үзлийг дагагчид юмсын бодит оршихуйг хүлээн зөвшөөрдөг, харин хутагт Нагаржуна анх дэвшүүлэн гаргаж, Чандракирти тайлбарлан тодруулсан прансангика төв үзлээр аливаа бодит оршихуйн мөн чанарыг бүрэн үгүйсгэдэг. Юмс хэдийгээр оршдог боловч үзэгдэж буй шигээ орших боломжгүй.”

“Юмс үзэгдэлд өөрийн үндсэн суурь гэж үгүй. Юмс бодитой оршин байна гэдэг нь логикийн дөрвөн алдаанд хүргэнэ гэдгийг Чандракирти тайлбарласан нь: 1) хутагт бодгалийн хоосон чанарыг оносон тэгш агуулахуйн бясалгал нь юмс үзэгдлийг устгагч болно, 2) юмс үзэгдлийн туйлын чанарыг судлаваас олдоход хүрнэ, 3)юмсын мөн чанарыг судалсан үнэмлэхүйн шинжлэлээр юмс үзэгдэл харагдаж буй байдлаараа оршдог гэдэг нь батлагдах болно, 4) юмс үзэгдэл бүгд хоосон чанартай гэж номлох нь худал болно.”

“Мөрийн гурван эрхэм” зохиолдоо Богд Зонхов юмс үзэгдлийн шүтэн барилдлагат чанараар үгүйсгэх болон хэтрүүлэх туйлшралуудыг арилгана гэж айлдсан юм. Хэрэв бид үнэмлэхүйн шинжлэлийг ашигладаггүй бол юмс оршин байдгийг хүлээн зөвшөөрөхөд амархан болно. Гэвч юмс үзэгдэл угтаа харагдаж буй шигээ оршдоггүй. Оршиж буй гэдэг нь бодит мөн чанарын оршихуйг нь хэлсэн бус нэр, томьёололын төдийд оршдог гэдгийг тодруулсан билээ.”

Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй” ба “Илтэд онохуйн чимэг” номуудыг хүүхэд байхдаа цээжилж байсан боловч тухайн үед утгыг ойлгодоггүй, зөвхөн үгийг нь л цээжлэн тогтоож байсан гэдгээ дурсав. Харин сүүлд тэрээр “Төвд орохуй” ба түүний өөрийн тайлбарыг илүү нарийвчлан судалснаар гүн гүнзгий утга агуулга, зам мөрөөр дэвших үйл явцын ойлголт дээр илүү их итгэл бишрэл төрж эхэлсэн байна.

“Бодь сэтгэлийн тайлбар”-аа цааш үргэлжлүүлэн унших зуураа хэсэг зогсож Бурхан Багшийн айлдваруудыг онолын хувьд, мөн өөрийн туршлагаар ойлгож болохыг тайлбарлаад бидний гол зорилго бол судалж суралцаад, туршлага төрүүлсний дараа бусадтай хуваалцах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Хоосон чанарын ойлголт гүйцээд ирэх үед гэгээрэлд хүрэх боломжтой гэдгийг та бүгд улам тод харах болно гэдгийг нэмж тайлбарлав. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бодь сэтгэлийн тайлбар" номыг уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.11.06. Зургийг Тэнзин Жампел.

Уншиж дуусаад Дээрхийн Гэгээнтэн агуу их явдлын ба гүнзгий үзлийн мөрийн аль алийг гаргасан энэхүү судрын дамжлагыг өөрийн багш Тижан ринбүчэгээс хүртэж байснаа дурсав. 

“Энэ зохиолыг уншаад сайтар анхааран авлага болгоорой. Энд бодь сэтгэл болон хоосон чанарын үзлийг гаргасан байна. Бодь сэтгэл нь амин хувиа хичээхийг арилгаж, хоосон чанар нь бидний юмс үзэгдлийг бодитойд баримталсан хүчтэй буруу бодлыг няцаадаг. Бодь сэтгэл нь өөрийн зорилгодоо хүрэх хамгийн шилдэг зам мөр юм шүү.”

Тува улсын ерөнхийлөгч эрхэм Шолбан Кара-ул асуулт хариултын хэсгийг эхлүүлэв. Тэрээр шинээр босгож байгаа гол дуганы ажил удахгүй дуусаж байгааг сонордуулаад Дээрхийн Гэгээнтнээс хийдэд нэр хайрлахыг хүсэхийн зэрэгцээ энэ хийдийн үйл ажиллагааг юунд төвлөрүүлэхийг асуулаа. 

“Хийдийг Түвдэншадүвлин гэж нэрлэе. Түвдэн гэдэг нь Бурхан Багшийн сургаалыг, харин “шад” гэдэг нь эдгээр сургаал номлолыг тайлбарлан номлодог, “дүв” гэдэг нь түүнийг хэрэгжүүлдэг, “лин” гэдэг нь хийд орон гэсэн утгатай юм шүү. Сургалтын хувьд таван сэдэв бий: Төв үзэл, билиг барамид, авидарма, винайн ёс ба логик, учир шалтгааны ухаан эдгээрт сайн суралцах хэрэгтэй.”

“Билиг барамидын сургаалууд нь зам мөрөөр хэрхэн ахин дэвшихийг харуулахын зэрэгцээ гурван мэдлэг гэх мэт зүйлсийг хамардаг бол төв үзэл нь Бурхан Багшийн сургаал номлолын онцлог шинж чанарыг гаргадаг юм. Тиймээс ч билиг барамидын сургаалууд ба төв үзэл гол судлагдахуун байх ёстой. Хэрэв үүнийг хэрэгжүүлж чадвал Түвдэншадүвлин хийд нэрнийхээ утга учрыг биелүүлж чадлаа гэсэн үг.”

“Шинэ дуганд равнай өргөхийг хүсч та бүгд намайг Тувад урьсан боловч одоогоор цар тахлын улмаас боломжгүй байна. Гэхдээ би Утайд очих зорилготой байгаа, тиймээс хэрэв тэнд очиж чадвал Тувад ч бас очиж чадна гэж бодож байна. Би та бүгдийн хүсэлтийг санаж байх болно.”

Тувагийн ерөнхийлөгч Шолпан Кара-ул Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.11.06. Зургийг Тэнзин Жампел.

Шинээр томилогдсон хамба лам бурханы сургаалыг цэцэрлэг болон дунд сургуулиудад заахтай холбоотой асуулт тавьсанд Дээрхийн Гэгээнтэн Тувагаас Энэтхэгт суралцаж байгаа хуврагуудаас баг бүрдүүлвэл тэдэнд зохих сургалтыг нь явуулж болно гэсэн санал дэвшүүллээ. 

Оросын сэтгүүлч энэ тодорхойгүй цаг үед бид өөрсдийгөө болон дэлхий ертөнцийг яаж өөрчилж болохыг сонирхов. Нийтийг хамарсан цар тахал дэгдсэн нь ерөнхийдөө сөрөг үйлүүдийн үр дагавар боловсорч байгаа хэрэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн зөвшөөрөөд эмч сувилагч нар өвчтнүүдийг сайн асарч, эрдэмтэд өвчнийг анагаах шийдлийг олохын тулд их хөдөлмөр, хүчин зүтгэл гаргаж байгааг онцлов. Тиймээс сэтгэл санаагаа хямраах шаардлагагүй юм. Халимаг, Буриад ба Тувачууд уламжлалаараа бурханы шашинтай учраас Дарь Эх бурханы тарнийг унших нь үр дүнтэй гэж зөвлөв. Тэрээр өөрөө ч цар тахлыг түргэн намжаахын тулд өглөө бүр Дарь Эх бурханы уншлагыг уншиж байгаагаа айлдлаа. 

Бясалгалыг хэрхэн тогтмол хийж хэвшүүлэх тухай асуултанд тэрээр өглөө, мөн орой бүр хагас цаг, эсвэл нэг цагийг өөртөө гаргаж байхыг зөвлөв. Өглөө эрт цаг гаргах нь их тустай бөгөөд учир нь оюун ухаан шинэ, сэргэг байдаг. Эерэг сэдэл үүсгэж өдрөө эхлэх нь маш их тус нэмэртэй. Мөн орой орондоо орохын өмнө бодь сэтгэлийг бодож байвал шөнийн амралт чинь бүхэлдээ эерэг сайхан байх болно. Бас хоолоо идэх үедээ өөрт тань ийм хоол хүнсийг хэрэглэх боломж бүрдүүлсэн хүмүүсийг санан бодож байгаарай гэж зөвлөлөө.

Бсалгалтай холбоотой өөр нэг асуулт тавьсан хүнд Дээрхийн Гэгээнтэн хоосон чанарыг бясалгаж байхдаа үгүйсгэлийн обьектээ таньсан эсэхээ шинжих хэрэгтэй гэлээ. 

“Хэрэв та хоосон чанарыг зөв ойлгосон бол энэ нь бусдын төлөө, бусдад туслахыг хүссэн сэтгэлд хэрхэн дэмжлэг болж байгааг ухаарах болно. Мөн та нисванист сэтгэлүүд зовлонд хүргэдгийг танина. “Би”-д баригдвал шунал хүсэлд л хөтлөдөг. Юмс үзэгдэлд ийнхүү шунаснаар л бид сансарын эргүүлэгт төөрөлдөж буй.”

“Өөрийн өдөр тутмын номын үйл, бясалгалаа сэргээн хөгжүүлэхийн тулд тогтсон сургалтын хөтөлбөрийг дагаж мөрдөхөөр хичээж, заавал нэг хэв маягаар явах шаардлагагүй. Эдгээр номын үйлээ илүү өргөн цар хүрээнд харах хэрэгтэй, бас өөрийн дадлагаа дутуу үнэлж, үр дүнгүй байна гэж бодох хэрэггүй юм шүү.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сүсэгтнүүдийн асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.11.06. Зургийг Тэнзин Жампел.

“Бид дэлхий дээр энх тайвныг тогтоох тухай их ярьдаг боловч хүмүүс маргалдан тэмцэлдсээр, шашны нэрийн өмнөөс бие биенээ хөнөөх нь ч их байна. Боловсролын систем бүхэлдээ шаардлага хангахгүй байна. Бид биеийн эрүүл ахуйн тухай их заах боловч сэтгэлийн эрүүл ахуйн тал дээр бага анхаарч, сэтгэлийн хямралын шалтгаануудыг олж харахгүй байна. Хэрэв та бүгд бусдыг гэсэн энэрэн нигүүлсэх хандлагыг өөрсдөдөө төрүүлж чадвал сэтгэлийн амар амгаланг олох болно. Улмаар танай гэр бүлд, цаашлаад нийгэмд ч энх амгалан тогтох юм шүү.”

Дээрхийн Гэгээнтнээс багшаа хэрхэн олох тухай асуухад заавал амьд сэрүүн багшаар хөтлүүлэн бурханы шашинд суралцах албагүй гэдгийг тайлбарлалаа. 

“Юу хамгийн чухал вэ гэвэл зөв ном судруудыг уншиж судлах хэрэгтэй. Хэрэв Шантидэвагийн “Бодьсадийн явдалд орохуй” орос хэл дээр байдаг бол түүнийг уншихтун. Энэ зохиолд амин хувиа хичээсний гэм бүгдийг, бусдыг дээдлэн хайрлах сэтгэлийн бүхий л сайн сайхан талуудыг сайтар гаргасан байгаа. Энэ номыг өөрийн багш гэж бодоорой. Хэрэв уур тань хүрээд байгаа бол зургаадугаар бүлгийг унш. Хэрэв атаа жөтөө төрсөн бол наймдугаар бүлгийг сайн хар. Өдөр бүр, бас боломж гарах бүрт уншиж байх хэрэгтэй.”

“Лхаст амьдарч байхдаа би “Бодь мөрийн зэрэг” зохиолыг би голлон үздэг байлаа. Харин цагаачилсаны дараа “Бодьсадвын явдалд орохуй”-н тайлбарыг Хүннү Лама багшаасаа хүртсэн бөгөөд тэр цагаас хойш энэ номыг маш ихээр судлаж, мөн олон нийтэд тайлбарлан таниулах тал дээр ихэд анхаарч байна.”

Дээрхийн Гэгээнтний номын айлдварт талархаад маргааш дахин уулзахаа илэрхийлснээр Наташа Иноземцева өнөөдрийн номын үйл ажиллагааг өндөрлүүлэв.          

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт