Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин - Тайваний Ерөнхийлөгч асан Ли Тен Хуй таалал төгссөн тухай мэдээг хүлээн авсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний бэлэвсэн эхнэр хатагтай Цэн Вэнь Хуй болон бусад гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлэв.
"Таны санаж байгаачлан би Тайваньд 1997 онд анх удаа очиход таны нөхөр мөн анх удаагийн бүх нийтийн сонгуулиар сонгогдож гарч ирсэн ерөнхийлөгч болсон байлаа. Түүнтэй уулзсан минь миний хувьд нэр төрийн хэрэг байсан юм. Дараа нь бид Тайванд Энхтайвны форум дээр уулзаж билээ. Би түүнийг үргэлж өөрийн дотно найз гэж боддог.”
“Тайваний ардчилсан хөгжилд оруулсан түүний хувь нэмэр бол онцгой ололт байсан юм. Өнөөдөр Тайваньцэцэглэн хөгжиж буй ардчилалтай, баялаг соёлын өвтэй улс болсон билээ. Бидний түүнд үзүүлж болох хамгийн их хүндлэл нь түүнийг ардчиллын төлөө хэрхэн тууштай тэмцэж өөрийн зориг, шийдэмгий байдлыг харуулж байсныг санан дурсах явдал мөн.”
Дээрхийн Гэгээнтэн эцэст нь Ерөнхийлөгч Ли Тенгуй Төвөдийн ард түмний холбоотон найз байсан төдийгүйтэднийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийж байсан гэдгийг мөн тэмдэглэсэн байна.