Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баруун Бенгал болон Одишагийн тэргүүн сайдууд болох Мамата Банэржи, Навеен Патнайк нарт хандан зарим мужуудад гарсан Ампан хар салхины үеэр эрсэдсэн олон хүний амь, барилга байгууламжийн сүйрэл, тэдэнд учирсан энэ хүнд хэцүү цагт гашуудаж буйгаа илэрхийллээ.
“Та бүгдийг энэхүү байгалийн гамшигт өртөж хохирсон хүмүүст дэмжлэг, тусламж хүргэх хичээл зүтгэл гарган урьдчилан бэлтгэл хангасан байсанд би баяртай байна. Баруун Бенгал болон Одишагийн ард түмэнд эв нэгдлийн билэг тэмдэг болгон Далай Лам Итгэл сангаас дэмжлэг үзүүлж, хандив өргөж байна.”
“Би Ампан хар салхинд өртөн өөрсдийн хайртай хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлье.”
Мамата Банержид хандан “Эцэст нь хэлэхэд Төвөдүүд бид Энэтхэг орныг ариун дагшин газар хэмээн машид хүндэтгэн үздэг төдийгүй өнгөрсөн 61 жилийн туршид олон Төвөд хүмүүсийн гэр болсон Бенгалд бид онцгойлон санаа зовинож байна. Учир нь Самеэ хэмээх Төвөд дахь анхны Төвөдийн хийдийг VIII зуунд үүсгэн байгуулсан их филисофич, диалектикч Шантаракшита болон XI зуунд буддизмын уламжлалыг дахин сэргээсэн Дипанкара Атиша хоёул Бенгалаас мэндэлсэн билээ.” гэсэн байна.