Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бихар мужийн ерөнхий сайд Нитиш Кумарт захидал илгээж Бихар мужид олон хүн үерийн улмаас амь насаа алдсанд харамсал илэрхийлсэн байна. Тэрээр хайртай дотны хүний алдсан олон гэр бүлд эмгэнэл илэрхийлж, амь насаа алдагсадын хойноос залбирч буйгаа дурьджээ.
“Мужийн засаг захиргаанд хандан байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг аврах, хор хохирлыг амжилттай даван туулахыг хүсье. Мөн манай Далай Лам Траст сангаас энэхүү гамшигийг даван туулахад зориулж хандив өргөж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам захидлын төгсгөлд цаашид энэ мэт байгалийн гамшиг олон дахин гарч болзошгүйг анхааруулж, урт хугацааны арга хэмжээ авахыг санал болгожээ.