Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваний ерөнхийлөгчийн сонгуулиар Цай Ин-Вэн дахин сонгогдсонд баяр хүргэн захидал илгээж, Тайваний ард түмэн энх тайван, хөгжил цэцэглэлтийн цаашдын алхмуудыг хийх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Би 3 удаа Тайваньд очиж байсан маань Тайваньчуудтай харилцах гайхалтай боломжийг олгосон билээ. Маш халуун дотноор угтан авсан нь сэтгэлд дулаахан дурсамж үлдээсэн юм.”
“Тайваний буддистуудын итгэл үнэмшил дээр суурилсан хүчтэй сүсэг бишрэлээс би үргэлж урам авдаг. Буддын шашны лам хүний хувьд бурханы сургаальд суралцахыг хүссэн тэдний хүсэлтийг биелүүлэхийн төлөө хичээдэг билээ.”
“Ардчиллын үндсэн үнэ цэнийг үнэлдэг хүний хувьд та бүхэн ардчилсан тогтолцоог тууштай хөгжүүлсэн төдийгүй арвин баялаг уламжлалт ёс заншлаа хадгалан үлдээж, эдийн засаг, боловсролоо хөгжүүлэн сайжруулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.”
“Тайван, Хятадын ээдрээтэй харилцааны хувьд хоёр тал иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг найрамдалт харилцааг хөгжүүлэх нь чухал хэмээн бодож байна.” хэмээн захидалдаа дурджээ.