Энэтхэг, ХП, Дарамсала - Вьетнамын dуддын шашны нэгдсэн хийдийн тавдугаар тэргүүн хамба Тич Куанг До-г Вьетнамд таалал төгссөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний төлөө залбирч, олон хүмүүст эмгэнэл илэрхийлэн захидал бичлээ.
Тэрээр захидалдаа “Хэдийгээр надад тэргүүн хамбатай биечлэн уулзах боломж гараагүй ч түүний бусдын сайн сайхны төлөө амьдралаа зориулсныг би мэднэ. Бид түүнийг санан дурсахдаа түүний энэхүү утга учиртай амьдралд даган баясах болно.” хэмээжээ.