Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бодьгаяагаас мордож, Патнад түр зочиллоо 2020 он 1 дүгээр сар 18

Түгээх

Энэтхэг, Бихар, Патна - Өчигдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай лам Махабоди суварганд зочлов. Түүнийг Бурхан Багшийн дүрийн өмнө залбирахаар явах замд олон зуун хүн түүний барааг харахаар зам дагуу зогссон байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бихарын ерөнхий сайдын өргөөнд болсон уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Нити Кумарт хүрд дурсгаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2020.01.17. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Гаяагаас Патна руу богино нислэг хийсний дараа Дээрхийн Гэгээнтэн Бихарын Ерөнхий сайд Нитиш Кумартай уулзахаар түүний өргөө рүү шууд хөдлөв. Ерөнхий сайд Дээрхийн Гэгээнтнийг үдийн хоолонд урихаасаа өмнө түүний өргөөний цэцэрлэгт байрлах бодь модыг адислахыг хүсэв. Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн төрийн зочны байранд очиж, өдрийн турш амарлаа.

Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн “Хайр, энэрэл – Амьдралын арга зам” сэдэвт илтгэл тавихыг хүссэн БихарынШүүхийн академи дээр хүрэлцэн очив. Түүнийг Патнагийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгч нар угтан авсан бөгөөд шүүхийн байр руу орохоосоо өмнө цэцэрлэгт мод тарилаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бихарын Шүүхийн академид айлчлах үеэр Патнагийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Бихар Санжей Карол болон бусад шүүгч нартай хамт дурсгалын мод тарьж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2020.01.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Ерөнхий шүүгч Санжей Карол түүнийг танилцуулан “Бидний зүрх сэтгэл, оюун ухаанд ойрхон, танилцуулах шаардлагагүй хүмүүс байдаг. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бол энх тайвныг эрхэмлэдэг хүн гэдгээрээ дэлхийн дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өөрийгөө энгийн нэгэн Буддын шашны лам гэж үздэг." гэлээ.

"Эрхэм хүндэт ахан дүүс нар аа, бид бүгд адилхан билээ. Долоон тэрбум хүн төрөлхтөн бүгд ахан дүүс юм. Харамсалтай нь өнөө үед бусдыг "бид" ба "тэд" гэх зэргээр ялгаж, үүнд хэт их анхаарал хандуулж байгаа ньшашин, үндэс угсаа, улс хоорондын ялгаа, нэг улс орны дотор баян, ядуугийн ялгааг тодотгож байна. Ийм ялгааг хэт их үүсгэх нь бидний хувьд асуудал үүсгэдэг. Үүнийг засах арга нь долоон тэрбум хүний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрөх явдал юм.”

“Хүүхдүүд бага байхдаа найзууд нь ямар шашин шүтлэгтэй болох, ямар үндэстэн гэх зэргийг анхаардаггүй бөгөөд тэд элэгсэг дотно байж, инээмсэглэж, хоорондоо хялбархан тоглож нааддаг. Харин тэд өсөх тусмаа энэхүү хоёрдогч ялгааг анхаарч үздэг. Илүү өргөн утгаар нь авч үзвэл үнэн хэрэгтээ бид оюун ухаан, бие махбодь, сэтгэл хөдлөлийн хувьд ижил юм. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, гэхдээ тулгарч буй бэрхшээлүүдийн ихэнхийг бид өөрсдийн хийсэн байдаг.”

Бихар хотын ерөнхий шүүгч Санжей Карол Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2020.01.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх гарцуудын нэгийг Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн эртний хүч үл хэрэглэх-ахимса ба энэрэл нигүүлсэл - каруна уламжлал болохыг дурьдлаа. Тэрбээр хүч үл хэрэглэх зан чанартай байх, сэтгэлдээ энэрэнгүй байх нь гэр бүл, олон нийт, улс үндэстнүүд хамтдаа аз жаргалтай амьдрах үндэс суурь болно гэдгийг цохон тэмдэглэв. Энэ байдалд хүргэх өөрчлөлтийг залбирлаар биш боловсролоор дамжуулан хэрэгжүүлэх боломжтой гэж тэмдэглэлээ.

“Хэрэв энэ талаар бодох юм бол хүчирхийлэл нь харилцан бие биенээ сүйрүүлэхэд хүргэх нь тодорхой гэдгийг ухаарна. Уураасаа болж та дайснаа егүүтгэх нь зөвхөн илүү дайснуудыг бий болгодог. Нөгөө талаар, хэрэв та өөрийн анд нөхрийг ах, эгч мэтээр бодвол тэдэнд хандахад хялбар байх болно.”

“Мөргөлдөөнийг шийдвэрлэх зохистой хүмүүнлэг арга бол яриа хэлэлцээ хийх явдал юм. Зэвсэгт найдах, хүч хэрэглэх нь зохисгүй бөгөөд энэ нь байнгын зөрчилдөөнийг бий болгодог. Энэ зөв арга зам биш. Хүчирхийллээс татгалзахын тулд бид бие биенээ илүү их хүндэтгэж сурах ёстой.”

Бихар Шүүхийн Академи дээр сонсогчид Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2020.01.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Энэтхэг бол хуулийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй ардчилсан улс. Үр дүн нь бүх хүмүүст харагдах болно. Энэтхэг улс хүн амаараа дэлхийн хоёрт ордог бөгөөд амар тайван улс билээ. Энэтхэгчүүд эрх чөлөөтэй бөгөөд үүний гол хүчин зүйл бол хууль дээдлэх ёс юм. Шүүгч, хуульчид шударга, аз жаргалтай нийгмийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв шүүгчид, хуульчид зөвхөн "халаасаа" бодоод байвал энэ нь том асуудалд хүргэх болно. "

Төвөд, Энэтхэгийн түүхэн харилцааг эргэж харвал VII зуунд Төвөдийн хаан эртний Энэтхэгийн Деванагари цагаан толгойг үндэслэн Төвөд үсэг зохиохыг сонгосон болохыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Хожим нь VIII зуунд өөр хаан хэдийгээр Хятадтай ойр харилцаатай байсан ч шууд Энэтхэгээс буддизмыг дэлгэрүүлэхээр сонгосон байна.

"Энэхүү Наландагийн уламжлал нь логик ба учир шалтгааныг онцгойлон авч үздэг ба бидэнд өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдлыг өгсөн юм. Үүний төлөө бид Энэтхэг оронд үргэлж талархах болно. Хувь хүний үүднээс авч үзвэл би 1959 онд дүрвэгч болсон билээ. Нэг талаас би Энэтхэгийн засгийн газрын хамгийн удаан зочилж байгаа зочин болсон бөгөөд нөгөө талаас өөрийгөө би эртний Энэтхэгийн үзэл санаа, ялангуяа 'ахимса' ба 'каруна'-г түгээгч гэж үздэг. Үүнийг би хаана ч явсан хэлж тайлбарладаг юм.”

“Энэтхэг улс бүх шашны уламжлалууд хамтдаа оршин тогтнох боломжтойг дэлхийн бусад орнуудад харуулсан үлгэр жишээ орон юм. Нийгмийн хүрээний хувьд бидэнд үнэний тухай үзэл санааг зааж сургадагшашны хэд хэдэн уламжлал байна. Энэтхэг дэх шашин хоорондын эв зохицол нь үнэхээр гайхалтай зүйл гэж би боддог.”

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн эртний мэдлэгийг сэргээх тухай түүний хамгийн сүүлийн амлалтаа тайлбарлав. "Материаллаг хөгжлийн зорилго бүхий орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөний ойлголттой хослуулах нь бид хорт муу сэтгэлээ барих, сэтгэлдээ амар амгалантай болоход маш чухал нөлөө үзүүлнэ" гэж тэрээр цохон тэмдэглэлээ. "Боловсролын энэ хоёр талыг амжилттай нэгтгэсний дараа бид дэлхий даяар олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжтой болно."

Материалист ертөнцөд хуврагын замыг хэрхэн сонгох талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн хошигнон "Лам хуврага байх нь ганц бие байх гэсэн үг. Би нэг хүнтэй уулзах үед тэрээр анх удаагаа гэрлэж, ихэд аз жаргалтай байхтай таарсан юм. Дараа нь бид дахин удаа уулзахад тэд өөр эхнэр, (нөхөртэй) болжээ. Гурав дахь удаагаа уулзах үеэр тэд дахин гэрлэсэн байв. Ийм нөхцөлд би лам байх нь надад илүү дээр, төвөг багатай санагдаж билээ.”

Сонсогчдын төлөөлөгч Бихар Шүүхийн Академи дээр болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийн үеэр асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2020.01.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Сонсогчдын нэг нь босч Дээрхийн Гэгээнтэнд түүнийг Энэтхэгийн зочин гэж боддоггүй гэж хэллээ. “Та бидний зүрх сэтгэлд амьдардаг. Та бол Энэтхэг хүн. Энэтхэгт амьдардаг бүх Төвөдүүд манай ах дүүс юм."

Дараагийн бурхан Майдарын талаар нэг асуулт тавилаа. Дээрхийн Гэгээнтэн хариуд нь "Мэдээж би Буддын шашинтан хүн. Гэхдээ би судар номын зарим зүйлийг үгчлэн тэр чигээр нь хүлээн авдаггүй. Жишээлбэл Сүмбэр уул ертөнцийн төвд байдаг гэж дурьдсан байдаг. Гэвч би үүнд төдийлөн итгэдэггүй. Энэ нь илэрхийбодит байдалтай зөрчилддөг.”

"Үүнтэй адил, Майдар бурханы тухай ярихдаа олон эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхий ойрын хэдэн зуунд устаж үгүй болж магадгүй гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дулаарал маш ноцтой болсоор байгаа бөгөөд энэ гариг зөвхөн элсэн цөл болж магадгүй юм. Хүн төрөлхтөн бид оршин тогтнох боломжгүй болно. Ийм нөхцөлд ирээдүйд Майдар бурхан залрах тухай ярих нь утгагүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бихар Шүүхийн Академи дээр сонсогчдын асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2020.01.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

"Бидний хувьд Шагжамуни бурханы сургаальд анхаарлаа хандуулах нь илүү чухал. Энэ сургааль бид яг одоо, яг энд судалж, дадлага хийх боломжтой билээ. Энэ нь бид хоолны талаар бодож байгаатай адилхан. Өнөөдөр таны тавган дээ хоол байвал яагаад түүнийг маргааш идэх гэж хүлээх ёстой юм бэ? Энэ нь ямар ч утгагүй хэрэг. Бурханы сургааль өнөөг хүртэл байсаар ирсэн бөгөөд тэдгээрийг бид яг одоо энд сурч судлах боломжтой."

Бихарын Шүүхийн Академиас гарч Дээрхийн Гэгээнтэн шууд Патнагийн нисэх онгоцны буудал руу явлаа. Түүнийг үдэн гаргахаар ирсэн Ерөнхий сайд Нитиш Кумар хүлээн авч уулзав. Дээрхийн Гэгээнтэнийг Дели рүү нисэхээс өмнө тэд 30 гаруй минут ярилцлаа.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Дели хотод эрүүл мэндийн ээлжит үзлэгт орно. Дараа нь тэрбээр 1-р сарын 21-нд Дарамсала руу буцаж Дели, Гоа, Мундгод, Бодьгаяа, Патна руу аяласан 44 өдрийн аялалаа өндөрлөнө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт