Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Манзушрийн номын аймаг" номлол өндөрлөв 2020 он 1 дүгээр сар 6

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ удаагийн номын цуврал айлдваруудын төгсгөлийн өдөр тэнгэр цэлмэг, Гандан Пэлжэйлин хийдийн орой нарны туяанд алтан өнгөөр туяарч үзэсгэлэнтэй харагдах агаад Дээрхийн Гэгээнтэн хийдээс гадагшилж Дүйнхорын  талбайн зүг хөдөллөө. Замдаа тэрээр урьдын адилаар аль болох олон хүнтэй мэндчилэхийг хичээж заримтай нь ярилцаж, мөн цугларсан хүмүүст хандан гараа даллан инээмсэглэж явав. Түүнийг индэрт хүрэхэд өмнөд Энэтхэгт явагдсан цээжлэх болон найраглан зохиох уралдаануудад түрүүлсэн бүлэг хүмүүсийн хоёр дахь хэсэг Дээрхийн Гэгээнтнийг тосон авч хамтдаа зургаа авахууллаа. 

Сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг номын айлдварын талбайд хүрэлцэн ирэхийг хүлээж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Индэрийн урьдаас харахад үелэн зогссон сүсэгтэн олны инээмсэглэл тодорсон царайнууд тодхон үзэгдэх бөгөөд Дээрхийн Гэгээнтнийг мэндчилэн гараа даллахад олон мянган гар дээш өргөгдөж хариу даллаж байв. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн сэнтийн дээрээсээ Бурхан Багш болон бусад агуу багш нарийн дүрд мөргөөд сэнтийндээ суусан даруйд сүүлийн хэдэн өдөр Их Ерөөлийн үйл ажиллагаанд уншлагыг тасралтгүй ахлаж байсан тэргүүн унзад нар Төвөд хэл дээр “Билгүүний зүрхэн” судрыг уянгалууллаа.

“Өнөөдөр Манзушрийн номын аймгийг өндөрлөж дотоод, гадаад ба нууцын Чойжалын даган соёрхолыг өгөх болно. Эхлээд би шаардлагатай бэлтгэлийн уншлага зан үйлийг гүйцээх хооронд та бүгд “Дамдин Чойжалын магтаал”-ыг уншиж байгаарай” гэж Дээрхийн Гэгээнтэн зөвлөв.

“Бид энэ онцгой газар - Бодьгаяад санхүүгийн хожоо горилж ирсэнгүй, харин дээдийн номыг сонсож, шимийг нь хүртэхээр цугласан билээ. Номыг ерөнхий болон онцгой номлол гэж ангилдагийн хувьд өнөөдрийн энэ айлдвар нь онцгой номлолд орно. Бодь сэтгэлийг төрүүлэх, хөгжүүлэх гэх мэт сургааль нь ерөнхий номлолдоо багтана. Өнөөдрийн ном нь тусгай ангилалд ороод зогсохгүй ханьцашгүй дандрын ном юм. Бурхан Багш шавь нарын оюуны хүчин чадалд тааруулан онцгой шавь нартаа ялгамжаатай номлолуудыг айлдсан бөгөөд энэхүү гүнзгий номуудыг өнөөдөр энд хүртэх боломжтой болжээ.”

“Бурхан Багшийн дараа Нагаржуна тэргүүтэй аугаа багш нар, тэдний шавь нарт тодорхой үзэгдлүүд үзэгдсэнээр онцгой уламжлалууд бий болсон юм. Сүүлд нь Наландын их сургуулийн эрдмийн үүдийг сахигч Нарова энэ үүргээ орхиод хэрэн бэдрэгч их дүвчиний амьдралд орсон байдаг. Түүнд маш олон хүнд хүчир бэхшээлүүд тулгарч байсан боловч Дилова багшаасаа асар гайхамшигтай анхааран авлагын дамжлагуудыг авсан юм.”

“Бидний анхааран авлагын суурь үндэс нь бодь сэтгэлийг төрүүлэх болон хоосон чанарыг ухаарах явдал юм. Богд Зонхов “Би номын лагшинг олох хэрэгтэй бөгөөд энэ зам мөрийнхөө явцад бусдад туслая” гэж айлдсан байна. Бид өнөөдрөөс эхлэн төгс гэгээрлийг олох хүртлээ амьтдад аль чадахаараа туслая гэсэн сэдэлтэй байх ёстой. Хэрэв бид шүтэн барилдлагыг ухаарч чадвал өөр дээрээ төвлөрсөн хандлага болон “би”-д барих буруу үзлээ ялан дийлж чадна. Өөрийгөө энхрийлэх сэтгэлээ даван туулахын тулд номыг анхааран авч дадуулж байгаа нь бүтээх зам мөр ч мөн, бас бусдад заах ч зам мөр мөн юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын сүүлийн өдөр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Би өнөө өглөө Хятадын сүсэгтнүүдийг хүлээн авч уулзлаа. Хятадын болон Төвөдийн буддизм аль аль нь Энэтхэгээс үүсэлтэй гэдгийг би тэдэнд онцлон хэлсэн юм. Өнөөдөр Хятад улсад хамгийн олон буддистууд амьдарч байгаа шүү дээ.”

Дээрхийн Гэгээнтэн Лин ринбочэд амласныхаа дагуу Ямандаг бурханы бүтээлийг жил бүр хийдгээ өгүүллээ. Тэрээр гол авшигуудын дундаас Ямандагийн авшигийг хамгийн түрүүнд хүүхэд байхдаа Датаг ринбочэгээс хүртсэн, мөн бүр хойно хамгийн сүүлд Лин ринбочэгээс хүртсэн авшиг нь ч Ямандагийн авшиг байсныг тэмдэглэн хэлэв. 

Тэрээр өнөөдөр Богд Зонховын Зүүн Төвөдийн Гялморон дахь ойрын шавь, Цахү нутгийн ноён Агваандагвад захиа хэлбэрээр бичиж илгээсэн “Мөрийн гурван эрхэм”-ийг уншья гэж бодож байгаагаа хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын зохиол бүтээлүүдийг бишрэн хүндэтгэдэг гэдгээ илэрхийлээд “Алтан эрхи” зохиол нь түүний хоосон чанарын тухай анхны ойлголтуудыг, харин “Их бодь мөрийн зэрэг”, “Дунд бодь мөрийн зэрэг” ба “Хураангуй бодь мөрийн зэрэг” болон энэ “Мөрийн гурван эрхэм” зохиолууд нь хоосон чанарыг бүрэн гүйцэд оносон үеийн ойлголтуудыг тусган харуулдаг гэдгийг тодотгов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын сүүлийн өдөр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Мөрийн гурван эрхэм нь магад гарахуйн сэтгэл, бодийн сэтгэл ба хоосон чанарыг онох билиг билгүүн гурав юм. Дээрхийн Гэгээнтэн энэхүү зохиолыг уншиж байхдаа долоо ба наймдугаар бадгууд дээр өөрийн магад гарахуйн сэтгэлээ батжуулах үүднээс сүүлийн хэсгийг нь сольж боддог гэдгээ тайлбарлав.

Асар хүчтэй дөрвөн мөрний урсгалд автаж

Эргүүлэхэд хэцүү үйлийн чанга хүлээсээр хүлэгдэж 

Би-д барихын төмөр торны дотор хоригдон 

Балар мунхагийн харанхуй бүхнээр бүрхэгдээд 

Эцэс төгсгөлгүй сансарт төрлөөс төрөл дамжин 

Үргэлж тасралтгүйгээр гурван зовлонгоор нэрвэгдсэн 

Ахуй үес энэ адил болсон ээжүүдийнхээ 

Авир ёсыг санаад сэтгэлийн дээдийг үүсгэн зохио

“Бид өнөөдөр эх дэлхий дээрээ маш хүнд бэрхшээлтэй асуудлуудтай тулгарч байна” гэж Дээрхийн Гэгээнтэн цааш тайлбараа үргэлжлүүлэв. “Хүчирхийлэл, аллага хядлага хэрээс хэтэрчээ. Цаг уурын хямрал туйлдаа хүрэх хандлагатай болж Австрали болон Бразилийн зарим хэсэгт ассан түймэр маш олон адгуус амьтныг хөнөөлөө. Тиймээс бид хувь хувьдаа хичээж дэлхийн дулаарлын эсрэг өөрийнхөө түвшинд ч чармайлт гаргаж болно.”

Номын айлдварт суусан лам хуврагууд болон сүсэгтэн олонд насны үрэл тарааж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Долоо болон найм дугаар бадгууд нь бодь сэтгэлийг төрүүлэхийн тухайд боловч зовлонг арилгахын тулд бид мунхагаа эхэлж арилгах ёстой юм. Шүтэн барилдлагыг ойлгох нь хоосон чанарыг ойлгохтой хамт явагддаг гэдгийг Богд Зонхов онцолсон байна. Бид хоосон чанарыг ойлгох үед шүтэн барилдлага түүний уг суурьт оршиж буй шалтгаан гэдгийг мэдэх болно. Юмс үзэгдэл нь бие даан бодитой оршдоггүй гэдгийг ухаарахын тулд бид энэ бүгдийг танин мэдэх шаардлагатай юм. Харин “үзэгдэгч шүтэн барилдлага ба хоосон чанар хоёр нь хэдий болтол өөр өөр үзэгдвээс төдий болтол бурханы тааллыг үл олж мэдэх болой”.”

“Богд Зонхов цааш үргэлжлүүлэн: 

Сая л нэг сөөлжих үгүйгээр нэгэн зэрэг 

Шүтэн барилдлага хуурмаг үгүйг үзэх төдийгөөр 

Зоригдлын тушаа бүхнийг эвдвээс 

Магадтай тэр цагт үзлийн ажиглал гүйцэх болно 

гэж тодруулан айлджээ. Хоосон чанарыг бодитоор ухаарахын тулд хоёр хязгаарт унахаас зайлсхийх ёстой бөгөөд үүнийг:

Басхүү үзэгдлээр буйн хязгаарыг арилгах ба 

Байхгүйн хязгаарыг хоосноор няцаах ба хоосон ямагт 

Уг хийгээд үрд ургах ёсыг мэдвээс 

Эцэслэн барих үзлээр булаагдахгүй болмуй хэмээн айлдсан байна.” 

“Цаку нутгийн ноён Агваандагвад Богд Зонховын өгсөн сүүлийн захиас нь “аглаг дор сууж хүчтэй хичээлийг төрүүлээд ашидын хэргийг түргэн бүтээхтүн” гэсэн байгаа нь бидэнд ч бас адилхан хамаатай юм шүү.”

“Өөрийн амьдралын тухайд Богд Зонхов:

Эхлээд би суралцахыг машид эрэлхийлсэн,

Дунд үед нь ном сургааль бүгдийг увдист ургуулсан,

Төгсгөлд нь өдөр шөнө бүрт анхааран авлага болгосон,

Энэ бүх хичээл шамдалаа Бурханы сургааль түгэн дэлгэрэхэд зориулья гэж айлдсан билээ.” 

Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас бодьсадвын санваар хүртэж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Хамгийн гол зүйл бол өөрийн уншсан ба сонссон зүйлсээ лавшруулан судалж суралцаад, тогтсон ойлголт авч, дараа нь үүн дээрээ бясалгах ёстой. Үүний эцсийн зорилго нь Бурхан Багшийн сургааль бүгдийг цорын ганц анхааран авлагад багтаах явдал юм шүү.”

Бодьсадвын тангаргийг дахин өгөх явцдаа Дээрхийн Гэгээнтэн бодийн сэтгэлийг төрүүлэн хөгжүүлэх нь Бурхан Багшийн сургаалийн гол үндэс шим гэдгийг онцлов. Авшиг хүртээх зан үйлийн үед тэрээр энэ тухай дахин дурьдсан бөгөөд бодь сэтгэлийг төрүүлэхийн зэрэгцээ хоосон чанарын талаар тодорхой ойлголттой болсны дараа ядам бурханы бясалгал хийхийг сүсэгтэн олонд зөвлөв. 

Номын үйл дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Манзушрийн номын аймгийн айлдвар амжилттай өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энд түүнтэй хамт Бодьгаяад байгаа болон интернэтээр номыг хүлээн авч үзсэн хүмүүс маш их буян хураасан гэдгийг онцлоод буянаа зориулах ерөөлийг уншихын хамт Төвөдийн нөхцөл байдал сайн сайхан болохын төлөө буянаа зориулахыг цугларсан олноос хүсэв. 

“Сонссон ном сургаалиудаа өөрийн сэтгэл дотроо нэгтгэн зангидаад аажим аажмаар оюун ухамсраа өөрчлөх хэрэгтэй. Ингэж л өөрийн амьдралаа утга учиртай болгох болно.”

“Юмс үзэгдэл бүгд мөнх бус. Хамтдаа энд байсны эцэст бид тал тал тийшээ таран одох нь жам ёс юм. Би та бүгдийг мартахгүй. Харин та нар энд зүгээр хамт байснаа бодох бус миний хэлж ярьсан зүйлүүдийг бодож өөрсдийгөө өөрчлөх үндэс шим болгогтун. Ингэхдээ бодитой хандах нь чухал, өөрчлөлт нэгэн эгшинд явагдах боломжгүй гэдгийг санаарай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй - долоо хоног, сараар өөрчлөлт гарах нь бага, харин нэг жилийн дараа өөрчлөлт гарч эхлэнэ. Энэ бүгдийг бүү мартаарай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа өндөрлөөд буцахын өмнө хурсан олны зүг гар даллаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Номын төгсгөлд энэ удаагийн номын айлдварыг Зохион Байгуулах Хороо болон Их Ерөөлийг Зохион Байгуулах Хорооноос энэхүү арга хэмжээг нэгтгэн дүгнэж үг хэлцгээлээ. Дээрхийн Гэгээнтэн индэрээс буугаад машиндаа суух хүртлээ цугларсан олонд гараа даллан ёсолсоор байв. Машин Гандан Пэлжэйлин Хийд рүү хөдөллөө.    

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт