Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

“Манзушрийн номын аймаг”-ийг үргэлжлүүлэн айлдаж эхлэв 2020 он 1 дүгээр сар 4

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калачакра талбайн зүг явах үед Бодьгаяа орчмын цаг агаар дахин хүйтэрч, өтгөн манантай болсон байлаа. Тэрээр заншил ёсоор явах замд эгнэсэн хүмүүсээс аль болох олон хүмүүсийг харан мэндчилж байв. 

Тайзнаас оролцогчид руу даллахад олон хүмүүс түүн рүү мөн даллав. Индэрт хүрэхээсээ өмнө тэрээр зарим лам нар болон зочидтой мэндчилээд тайзны ард болон эргэн тойронд өлгөсөн ариун нандин шүтээнүүдийг харан хүндэтгэл үзүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калачакра номын айлдварын талбайн зүг алхаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.04. Гэрэл зургийг Тензин Чойжор.

Дээрхийн Гэгээнтнийг сэнтийндээ заларсан даруйд цаг алдалгүй Энэтхэгт дэх тайландчуудын ахлагч бөгөөд Тайландын хааны хийдийн хамба ламаар удирдуулсан 8 лам Мангала судрыг пали хэлээр уншив. Тэдний араас Японы лам, эмэгтэй хуврагууд, энгийн хүмүүсээс бүрдсэн 10 хүн "Билгүүний зүрхэн судар" -ыг япон хэлээр уншлаа.Тэдний араас 11 монгол лам, эмэгтэй хуврагууд, энгийн хүмүүс хамтдаа дахин "Билгүүний зүрхэн судар" -ыг монгол хэлээр уншив.

Дээрхийн Гэгээнтэн "Би өнгөрсөн жил эхэлсэн “Манзушрийн номын аймаг”-ийг үргэлжлүүлэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр өгөх болно. Энэ удаад үлдсэн хэсгийг бүрэн өгч дуусгана гэж найдаж байна.” хэмээгээд номын айлдвараа эхлэв.

"Эдгээр увидсууд бидэнд Лама Умаба Баву Доржоос дамжин ирсэн юм. Тэрээр багадаа хонь хариулдаг жаахан хүүхэд байхдаа Манзушри бурханыг харсан гэдэг. Би энэхүү дамжлагыг Дадаг ринбочегээс авсан билээ. Манзушри бурханыг бишрэн хүндэтгэх үүднээс хэлэхэд, тэрээр залуу төрхтэй бөгөөд түүний саруул мэргэн ухаан нь гурван ертөнцийн харанхуйг арилгадаг. Энэ нь материаллаг харанхуйг бус, мунхаг сэтгэлийн харанхуйг хэлж байгаа юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Манзушрийн номын аймаг”-ийг айлдаж эхлэхийн өмнө айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.04. Гэрэл зургийг Тензин Чойжор.

"Бүтээгч Эзэн тэнгэрийг шүтэгчдийн хувьд бурханд итгэх нь хангалттай. Харин Бүтээгч Эзэнд итгэдэггүй хүмүүс оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй болно. Оюун ухаанаа өөрчилж, цогц, саруул, хурдан бөгөөд гүн гүнзгий билиг оюуныг хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээр билиг оюуныг хөгжүүлэх, оюун ухаанаа дээшлүүлэхийн тулд олон хийдүүд буддын гүн ухааны нарийн сургалт явуулдаг.  Ингэхдээ философийг учир шалтгаан ба логикийн үндсэн дээр суралцдаг юм.”

"Агуу их багш Шантаракшита, ловон Бадмасамбхава, Тисрон Дэзэн хаан нар Наландагийн уламжлалыг Төвөдөд нэвтрүүлсэн билээ. Энэхүү уламжлалыг хадгалан авч үлдэхдээ Төвөд хүмүүсийн дунд эхнээсээ л өвлөгдсөн учир шалтгаан ба логикийн арга барилыг хэрэглэдэг. Бид ном сургаалыг логикийн үүднээс судалж, дараа нь маргаан, мэтгэлцээн өрнүүлдэг юм.”

"Би бэлтгэл уншлага унших зуур та бүхэн Манзушир бурханы "Ум ара база на ди" тарнийг уншаарай. Энэхүү эхний авшигийг өгсний дараа би дараагийн ёслолын бэлтгэлийг хийнэ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сургаалыг сонсохоор 35,000 орчим хүн цугласан байна. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.04. Гэрэл зургийг Тензин Чойжор.

"Эдгээр өдрүүдэд та бүхэнд хүртээж буй даган соёрхол ба авшиг өгөх энэхүү үйл ажиллагаа цахим сүлжээгээр алс холын хүмүүст хүрч байна. Би эдгээр сургаалыг чин сэтгэлээсээ, энэрлийн сэтгэлээр түгээж буй билээ. Цахим сүлжээгээр итгэл үнэмшилтэй, сүсэг бишрэлтэй үзэж буй тэдгээр хүмүүс даган соёрхол ба авшиг хүртэх боломжтой. Бурхан Багшийн үед сүсэгтнүүд түүнтэй биечлэн уулзаж чадахгүй байх тохиолдол гарч байсан ч элч зардсаар дамжуулан гэлэн санваар хүртээж байсан байна. Энэхүү “Манзушрийн номын аймаг” нь ханьцашгүй дээд йогийн дантарт харьяалагддаг бөгөөд энд байхгүй байгаа ч итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй үзэж буй хүмүүс хүлээн авах боломжтой.” 

“Бид энэхүү хүмүүний амьдралыг олсон ба мэдээж зовохыг хүсдэггүй. Бид аз жаргалтай байхыг хүсдэг ч зовлон шаналал, түүнийг хэрхэн даван туулах талаар хангалттай анхаарал хандуулдаггүй. Аз жаргалын шалтгаанууд юу вэ гэдгийг бид нэг их боддоггүй. Гэвч бид оюун ухаанаа сахилга баттай байлгах арга замыг заадаг Энэтхэгийн уламжлалын нэг хэсэг болох Бурхан Багшийн сургаалтай учирсан байна. Гол асуудал бол бид зовж шаналах, эсвэл тааламжтай байх эсэх нь бидний сэтгэлийн төлөв байдлаас ихээхэн хамаардагт оршино.”

“Судар ба тантаруудад аз жаргалгүй байх хамгийн гол шалтгааныг хүний хувиа бодох аминч үзэл гэж үздэг бөгөөд ялангуяа энэ үзэл нь хүмүүс, юмс үзэгдлийг  бодитой байдлаар оршдог гэсэн ташаа ойлголттой холбоотой гэж тодорхойлсон байдаг. Эдгээртэй тэмцэхийн тулд бид Бурханд аврал одуулж, Манзушри бурхан, Хутагт Нагаржуна болон түүний шавь нар, мөн Майдар гэгээний айлдсан ном сургаалийг үзэж судлах хэрэгтэй.Тэд Бурханы заасан зүйлийг зүрх сэтгэлдээ олсноор гэгээрэлд хүрсэн билээ.  Би хүмүүст Бурхан Багшийн хөргийг өгөхдөө “Бидний багш” гэж тайлбарладаг. Бидний багш учраас түүний ном сургаальд бид суралцах ёстой.” 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүсэгтэн олонд “Манзушрийн номын аймаг”-ийг үргэлжлүүлэн айлдав. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.04. Гэрэл зургийг Тензин Чойжор.

"Бурхан Багш урьд өмнө тоолшгүй гурван их галавт бодьсадвын (бодийн)  сэтгэлийг хөгжүүлсэн  бөгөөд дараа нь маш их буян, билиг билгүүнийг хуримтлуулсан байдаг. Эцэст нь тэр энэхүү онцгой газарт гэгээрэлд хүрсэн билээ. Энэ зам мөрд бид одоо ч орж болох юм.”

Энэхүү номын айлдварын долоо дахь авшиг нь Гухямасамажа тантарт багтдаг, хүчит Цагаан Дарь эх бурхантай холбоотой гэж Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Бромдон гэгээн энэ бурхантай онцгой холбоотой байсан бөгөөд Төвөдийн ард түмний дунд ч өргөн дэлгэрсэн хэмээлээ.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Хар Жэвзүнмагийн даган соёрхолыг өгөх болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт