Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Дан ганц залбирал хангалттай биш" 2020 он 4 дүгээр сар 16

Түгээх

Хааяа найзууд маань ямар нэг "ид шидийн хүчийг" ашиглан дэлхий дахинаа гарч буй зарим нэг асуудалд туслахыг надаас хүсдэг юм. Би тэдэнд Далай Ламд ид шидийн хүч байхгүй гэж үргэлж хэлдэг. Хэрвээ байсан бол хөл өвдөх, хоолой үрэвсэх зэрэг зовиуруудыг би мэдрэхгүй байхсан. Бид хүн төрөлхтөн гэдгээрээ бүгд ижилхэн бөгөөд яг адилхан айдас, итгэл найдвар, эргэлзээтэй тодорхойгүй байдлыг амсаж туулж байна.

Буддын шашны үүднээс авч үзвэл, бодгаль бүхэн өвдөх, хөгшрөх, үхэх зовлонгийн үнэнтэй гарцаагүй нүүр тулдаг. Гэвч хүн төрөлхтний хувьд бид оюун ухаанаа ашиглан уур хилэн, сандарч балмагдах, шунахай сэтгэлийг даван туулах чадвартай билээ. Сүүлийн үед би "сэтгэл хөдлөлийн зэвсэг хураалт"-ыг онцолсоор буй. Бид айдас, уур бухимдлаас болж сандарч тэвдэлгүйгээр аливаа зүйлийг бодитой, тодорхой харахыг хичээх хэрэгтэй. Хэрэв ямарваа нэгэн асуудалд шийдэл байгаа бол бид тэрхүү шийдлийг олох ёстой, хэрэв тийм биш бол бид энэ тухай бодож цагаа дэмий үрэх хэрэггүй.

Буддистууд бид дэлхий бүхэлдээ шүтэн барилдлагатай, харилцан хамааралтай гэж үздэг. Тийм ч учраас би бүх нийтийн хариуцлагын талаар байнга ярьдаг юм. Энэхүү аймшигт коронавирусын дэгдэлт нь нэг хүнд тохиолдож буй зүйл мөдхөн бусад хүн бүрт нөлөөлж болдгийг харууллаа. Мөн эмнэлэгт ажиллаж байсан ч, эсвэл хөл хорионд зүгээр л ажиглан суусан ч ялгаагүй энэрэнгүй, бүтээлч үйлдэл олон нийтэд тустай байх боломжтой гэдгийг бидэнд сануулж байна.

 Уханьд коронавирус илэрсэн тухай мэдээ анх гарснаас хойш би Хятадад болон газар бүрт суугаа дэлхийн олон ахан дүүсийнхээ төлөө залбирсаар байна. Одоо бид энэ вирус халдахгүй дархлаатай хэн ч байхгүйг харж байна. Бид бүгдээрээ өөрсдийн хайртай хүмүүстээ, мөн дэлхий нийтийн эдийн засаг болон өрх гэр тус бүрийнхээ аж ахуйн ирээдүйн байдалд санаа зовниж байна. Гэвч дан ганц залбирал хангалттай биш юм.

Энэхүү хямрал нь биднийг чадлынхаа хэрээр хариуцлагатай байх ёстойг харуулж байна. Энэ нөхцөл байдлыг засч сайжруулах хийгээд, ирээдүйгээ энэ мэт аюулаас хамгаалахын тулд бид эмч, сувилагчдын эрэлхэг зоригийг дадлага дээр суурилсан шинжлэх ухаантай хослуулах шаардлагатай.

 Асар их айдас түгшүүртэй байгаа энэ цаг үед бид дэлхий нийтийн “урт хугацааны бэрхшээл ба боломж”-ийн талаар бодолцох нь чухал юм. Сансраас авсан дэлхийн гэрэл зургууд манай цэнхэр гариг дээр бодит хил хязгаар гэж байдаггүйг тодорхой харуулдаг. Тиймээс бид бүгдээрээ үүнийг анхаарч, цаг уурын өөрчлөлт болон бусад хор хөнөөлтэй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд хичээн ажиллах ёстой. Энэхүү цар тахал нь зөвхөн дэлхий нийтээрээ хариуцлагатай байж, харилцан уялдаа холбоотой нэгдсэн арга хэмжээ авах замаар л эдүгээ нүүр тулаад буй, мөн урьд өмнө нь тулгарч байгаагүй олон сорилт бэрхшээлүүдийг даван туулах болно гэдгийг бидэнд анхааруулж байна.

 Мөн түүнчлэн бид хэн ч зовлонгоос ангид биш гэдгийг санаж, орон гэргүй, нөөц бололцоогүй, аварч хамгаалах гэр бүлгүй хүмүүст гараа сунгах хэрэгтэй. Хэдий бид тус тусын амьдралаар амьдарч аж төрж байдаг ч бүгд бие биенээсээ хамааралтай, харилцан шүтэн барилдлагатай оршиж байдгийг энэхүү хямрал харуулж байна. Тиймээс бид бүгдээрээ энэрэл нигүүлслийг сэтгэлдээ дадуулан хөгжүүлж, бусдад тусалж дэмжих үүрэгтэй юм. 

 Буддын шашинтны хувьд би мөнх бусын зарчимд итгэдэг. Эцэст нь хэлэхэд, миний амьдралын туршид олон дайн дажин хийгээд бусад аймшигт аюул заналхийлэл тохиолдож өнгөрсөнтэй адил энэ вирус ч мөн адил арилж, урьд олон удаа чадсан шигээ бид дэлхийн хамтын нийгэмлэгийг дахин сэргээх боломжтой болно. Хүн бүр аюулгүй, тайван байж чадна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж, найдаж байна. Ийнхүү тодорхой бус эргэлзээтэй байгаа энэ цаг үед, олон хүмүүсийн хичээж зүтгэж байгаачлан бид үр дүнтэй хүчин чармайлт, ололт амжилтад итгэх итгэл найдвараа алдахгүй байх нь чухал юм.

"Time" сэтгүүлд хэвлэгдэв. 2020.04.14.

https://time.com/5820613/dalai...

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт